Т.Отгонбат: Манай багш хониор дvн гаргасан

2009/11/06
Share |
Хүмүүс:
 Т.Отгонбат: Манай багш хониор дvн гаргасан

Дээрх зургаан шаардлага тавьж оюутнууд сургуулийнхаа нэгдvгээр давхарт эсэргvvцлээ илэрхийлжээ. Боловсрол, оюутны эрх ашиг, хээл хахууль зэрэг бичигтэй цагаан даавуу толгойдоо боож, хандивын хайрцаг урдаа тавьцгаажээ. Ингээд оюутны холбооны удирдах зөвлөлийн гишvvн Т.Отгонбатаас зарим зvйлийг тодрууллаа.

-Сургуулийнхаа захиралд зургаан шаардлага тавьж хичээл хаяад байгаа юм байна. Оюутны эрх зөрчигдсөн, багш ажилтны удирдах ёс зvйгvй харилцаа хэрээс хэтэрсэн гэж байсан. Vvнийгээ баримттай нь хэлж болох уу?
-Сургуулийн захиргаа болон нийт оюутнууд хамтраад хурал хийхэд дарамт шахалт, хээл хахууль гээд зөндөө юм гарч ирсэн. Жишээ нь, оройн ангийн оюутан Н.М тэнхимийн эрхлэгч Ж.Сарантуяад дvнгээ гаргуулахын тулд 150 мянган төгрөгийн хонь өгсөн байсан. Хурал дээр хэлэхэд Сарантуяа эрхлэгч юу ч хэлээгvй. Ерөнхий нягтлан Сумъяа танилцуулснаар бол захирал ес, аравдугаар сард зөвхөн шатахууны хэрэгцээндээ есөн сая төгрөг зарцуулсан гэсэн. Гэтэл захирал нягтлангаа буруу хэлчихлээ гэсэн чинь зургаа, гэснээ сvvлдээ гурван сая төгрөг болж хувирсан.

-Сургуулийн захиргаанд шаардлага хvргvvлэхэд ямар хариу өгсөн бэ?
-Маш олон жилийн турш оюутны холбооноос тавьсан шаардлага. Хэзээ ч тоож vзэж, арга хэмжээ авч байгаагvй. Бид төлбөрөө төлж байгаа цагт сурах орчин, багшлах боловсон хvчний тухай санал гомдлоо илэрхийлэх эрхтэй.

-Хэчнээн оюутан та нарын шаардлагыг дэмжиж байгаа вэ. Өнөөдөр гэхэд та нар хичээлдээ суугаагvй юу?
-Хичээлдээ суугаагvй. Манай сургууль 2800 гаруй оюутантай. Бvгд л дэмжиж байгаа. Мэдээж багш, захирлаас айгаад хичээл хаяж чадахгvй оюутан зөндөө бий. Наад захын анхан шатны ангийн хvvхдvvдийг багш нар ороод “Хэрвээ та нар хичээл хаябал стипентээс чинь хасна шvv” гэж айлгасан байна билээ. Оюутнуудаас сургуулийн 55 жилийн ой гээд мөнгө татсан. Анхан шатны оюутанд төрөөс олгодог 45 мянган төгрөгөөс нь өөрсдийн зөвшөөрөлгvй шууд 10 мянган төгрөгийг нь авчихсан байсан.

-Сургуулийн орчин хангалтгvй гэж байсан?
-Тийм. Сургуулийн зvгээс анги засахад нэг ч литр будаг гаргаж байгаагvй. Жил бvр төгсөгчдөөс 40-50 мянган төгрөг хурааж засвар хийдэг. Барилгын сургууль гэхэд гадна тал, дотор бие засах газар гээд vнэхээр хvндрэлтэй. Номын сан, компьютер хангалттай хvрэлцдэггvй. Тэгсэн мөртлөө бvр олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургууль болчихсон. Хоёр, гурван мэргэжлийн лаборатор байдаг мөртлөө vргэлж цоожтой. Хэдэн багш нар 70, 80 оны ном гаргаж ирээд онолдоод байдаг. Гэтэл барилгын салбар, техник технологи өдрөөс өдөрт шинэчлэгдсээр. Ер нь, бол төгсөөд талбай дээр гараад инженерээр ажиллана гэхээс өөрийн эрхгvй айдас төрдөг. Манай сургуулийн захирал байнга архи уудаг. Нvvр нь ув улаан болчихсон коридорт vнэртvvлээд л явж байдаг.

-Олон жил тэмцээд нааштай арга хэмжээ аваагvй гэж ярьсан. Хэрвээ дээрх байдал давтагдвал яах вэ. Цаашид ер нь ямар арга хэмжээ авах вэ?
-Манай коллежийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын дарга Баасанжав. Тиймээс Баасанжав дарга болон Отгонбаяр сайдыг ажлаа хийгээч гэж хэлмээр байна. Бид цаашид маш олон ажил төлөвлөсөн байгаа. Монголын оюутны холбоо хамтарч бидний эрх ашгийн төлөө дуугарч байгаа. МХЕГ, АТГ-т хандаж, сургуулийнхаа санхvvд аудитын шалгалт оруулна.

-Сургуулийн газрыг “Макс” группэд хэдэн төгрөгөөр зарснаа тайлагна гээд сургуулийнхаа vvдэнд биччихэж?
-Есдvгээр сард хичээл эхлэхэд сургуулийн ард талд шороо асгаад эхэлсэн. Гэтэл багш, оюутнууд хамт эсэргvvцээд болиулсан. Удалгvй дахин газар ухаж, барилгын ажил эхэлсэн. Сургуулийн удирдлагууд болохоор “Макс” компани сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай барьж өгье гэсэн гээд байгаа. Оюутны байранд гэхэд саун, зочид буудал гээд тvрээсийн газар олон. Буудалд нь манай захирал амьдардаг.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.