"Тогос"-Б.Долгорыг чөлөөлж Number one Б.Амарсанааг томилох уу

2009/11/07
Share |
Хүмүүс:

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүрэлдхүүнээ энэ хэвээр нь авч явахаар шийдэж, чуулганд илтгэх тухай яригдаж байсан. Гэвч энэ шийдвэрээсээ буцаж, Засгийн газрын тэргүүн өөрийн багаа бүрдүүлэхээр шийдсэн бололтой. Хэдийгээр хамтарсан Засгийн газар хэвээр байх ч зарим яамдыг нааш цааш нь солилцохоор тохиролцож байгаа сураг дуулдсан. Ямартай ч Сангийн яамыг МАХН авахаар болсон гэсэн яриа гарч байна. Үүнээс гадна нам дотроо ч сайд нартаа өөрчлөлт оруулах асуудал сөхөгдөж байна. Тухайлбал Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Долгорыг албан тушаалаас нь чөлөөлж, өмнө нь Монгол Улсын Еренхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Амарсанааг томилохоор яригдаж байна. Албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан Б.Долгороор аль нэг яам толгойлуулж магадгүй ч гэсэн яриа байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.