Ерөнхийлөгч цаг үеийн мэдээлэл сонслоо

2009/11/07
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч цаг үеийн мэдээлэл сонслоо

БНХАУ-ААС 400 МЯНГАН ХҮН/ТУН ВАКЦИН АВАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА.Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр томуугийн А хүрээний H1N1  вирусын тархалт идэвхижиж байгаатай холбоотойгоор өвчний нөхцөл байдал ямархуу байгаа талаар болон үүнтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 706, хөдөө орон нутагт 178 хүн нийтдээ 884 хүн өвчилж 6 хүн нас бараад байна. Харин   Засгийн газрын ажлын хэсэг дан ганц ДЭМБ-аас  энэ сарын сүүлээр ирнэ гэсэн мэдээлэлтэй байгаа вакциныг хүлээгээд суугаад  байх биш бусад улс орноос  судалж хөрөнгө мөнгийг нь гаргаад худалдаад авьяа гэсэн  шийдвэрт хүрснээ  хэлж байсан. Одоогоор энэ шийдвэрэ э хэрэгжүүлэх судлагаа ажил хийгдэж байгаа гэж танилцууллаа Ерөнхийлөгч  хямралын үеийн удирдлага гэж байх ёстой. Энэ үүргийг одоо  та бүхэн гүйцэтгэж байна.

Энэ нөхцөлд  3 хан юм л чухал. Нэгдүгээрт юу болж байгааг мэдээлж байх, 2-рт юу хийх гэж байгаагаа танилцуулах 3-рт иргэд юуг хийх ёстой  хэлэх . Энэ гурвыг ь баримтлахад болох юм гэж байлаа. Мөн  цаг алдалгүй вакциныг  худалдаж авьяа. Хэрэв 2 долоо хоног өнгөрөх л юм бол вакцин  хэрэггүй болох гээд байгаа  зэрэгийг сануулж анхаарууллаа.Ерөнхийлөгчтэй уулзсаны дараагаар Шадар сайд М.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хүн Яо-г хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг мэргэжлийн хүмүүстэй асуудлыг ярилцсаны эцэст БНХАУ-аас вакцин авахаар шийдвэрлэсэн байгаа.

Энэ дагуу БНХАУ-аас 400 мянган хүн/ тун вакцин худалдан авах хүсэлт бүхий Гадаад хэргийн яамны ноот бичиг, БНХАУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн даргад илгээх албан бичгийг Шадар сайд М.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хүн Яо-д гардууллаа.17 цаг 30 минутад шадар сайд  мэдээлэл хийлээ. Хамгийн сүүлийн байдлаар 17 аймагт энэ өвчлөл илэрсэн байгаа. ХӨСҮТ-д 254 хүн эрүүл болж гарсан байгаа одоо 46 хүн эмчлүүлж байна. 29 онош тогтоогдсон. Нас баралт 6 байна. Ариутгал хангалтгүй байна гэж үзсэн.Увс зэрэг аймагт нйитийн тээврийн автобусаар УБ хотоос вирустэй хүн тээвэрлэгдэж очиж аймгийг халдвартай болгосон байна.

Иймээс ажлын хэсэг нухацатай ярьж одоогоор зорчигч тээврийн үйлчилгээг 7-ноос эхлээд өндөожүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зогсоох нь зүйтэй гэж шийдсэн. Тиймээс маргаашаас УБ-т байгаа тээврийн хэрэгслийг нутагт нь явуулах боломж олгоно. Мөн өнөөдрөөс Оюутны А Б Орчинд оюутны хотхонд эмнэлгийн цэг ажиллаж байна. Энд эмнэлгийн анхан шатны дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хэрвээ оюутнууд хүндрэх тохиолдол гарвал төрийн тусгай ажилтнуудын эмнэлэгт хэвтүүлэхээр шийдсэн байгаа. Чацаргана аарц адууны мах зэрэг бүтээгдэхүүний үнэд судалгаа хийсэн. Чацаргана аньс аарц зэрэг бүтээгдхүүний үнэ нь 92,3 хувиар өссөн байна. Холбогдох байгууллагуудыг арга хэмжээ ав гэдэг чиглэл өглөө

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.