ӨВӨРЛӨГЧ ИРГЭН ИДЭНБАЯР ГАЗРЫН БИЗНЕСТ АМТАШЖЭЭ

2009/11/09
Share |
Хүмүүс:
ӨВӨРЛӨГЧ ИРГЭН ИДЭНБАЯР ГАЗРЫН БИЗНЕСТ АМТАШЖЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт  сүндэрлүүлсэн “Богд-Ар” хорооллыг “Богда холдинг” компани барьж байгуулсан гэдэг эргэлзээтэй. Үүнийг хэлэхийн учир нь тус компанийн захирал Идэнбаярын газрын бизнестэй холбоотой.

Шинэ зууны шилдэг хороолол гэсэн сурталчилгаанд итгэж байр  худалдаж авсан хүмүүс хэдэн жил үгээ барж үсээ зулгааж байна. Тус хорооллын ашиглалтад орсон 14 байрны 1356 айлаас ямар нэгэн да-рамт, зовлонгүй амьдарч байгаа нь ховор. “Агааржуулалтын систем байхгүй, сантехникийн шугам  хоо-лой цоордог, крантны ус зэвтэй, гадна орчны тохижилт мартагдсан, цэцэрлэг, сургууль, хүүхдийн тог-лоомын талбайг зүүдлээд ч хэрэггүй” хэмээн гомдоллох хүмүүс 3-9 жил үйлээ эдэлсэн аж. Өнгөрсөн  жилүүдэд мэргэжлийн хяналтын байгууллага, “Богда холдинг”-ийн захиргаанаас авахуулаад хотын дарга нар, Ерөнхий сайдад хүртэл эдэлж буй зовлонгоо тоочиж, бичиг цаас хүргүүлжээ. Гэвч шилдэг хо-рооллынхныг хэн ч тоосонгүй. Тэд шинэ байранд нүүж орсон өдрөөсөө өнөөг хүртэл “Богда холдинг” компанийн аж ахуйн хашаа, барилгын хог, хаягдлын цэгт амьдарсан хэмээн гуниглан өгүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхтэй гэж тунхагласан нь “Богда холдинг”-ийн захирал Идэнбаярт огтхон ч хамаагүй бололтой.

Оршин суугчдын ярьснаар, Идэнбаяр гэдэг өвөр-монгол 1990-ээд оны эхээр Монголд орж ирсэн, судас баригч эмч аж. Улаанбаатарт нутагших зуураа хотын дарга нарын судсыг барьж, зүү тавьж, иллэг хийсээр дотносон нөхөрлөснийг үгүйсгэхгүй. Түүний үр дүнд амьжиргаагаа ч дажгүй дээшлүүлж барилгаар оролдож эхэлжээ. Барилгын талаар “а”-гүй, цементийн орц, найрлага ч мэдэхгүй Идэнбаяр нэг л өдөр “Богда холдинг” нэртэй компани байгуулж, тамга атгасан нь учиртай. Барилга барина гэдэг тэр чигээрээ тооцоо, бие даасан шинжлэх ухаан. Барилгын инженер болохын тулд наад зах нь таван жил суралцаж, бакалаврын зэрэг эзэмших ёстой. Ганц тоосго өрөхөд ч тооцоо бий. Гэтэл хүрз ч барьж үзээгүй, сантехникийн хоолой, цахилгааны  утасны марк мэдэхгүй өвөрмонгол эр сүйхээтэй нэгэн. “Богд-Ар” хорооллыг барих эрх, газрын зөвшөөрлийг өөрийн болгож авчихаад гүйцэтгэх компаниудад дамлан борлуулах бизнест мэргэшин гаршжээ. Идэнбаяраас газар худалдаж авсан компани барилгын ажлын зураг төсөл,  Хятадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гээд ер нь барилга барихад зайлшгүй хэрэгтэй гэсэн бүх бичиг цаасыг хүлээн авдаг учраас “Богда холдинг” барилга бариад байгаа юм шиг харагддаг. Үнэндээ бол “Богда холдинг” Хятадын барилгын компаниудыг ажлаар хангадаг зуучлагч нь. Хүмүүсийн ярьсныг анзаарвал, Идэнбаяр нэг ам.метр талбайгаас 50-70 доллар унагаж бусдад дамладаг аж. Тэгэхээр газрын наймаачин руу мөнгө хэмээх ид шид хэдэн зуун саяараа сул асгардаг нь лавтай. Идэнбаяр гэгч “идэх” баярыг эдэлдэг байж таар-на.

Монголд анх хөл тавихдаа үүргэвч эгэлдрэглэж хятад шаахай жийсэн, түрийвч нимгэн өвөрмонгол цагаач өнөөдөр тэрбумтны жагсаалтыг тэргүүлжээ. Олны үг ортой гэдэг. Идэнбаяраас газар авч барилга барьдаг компаниудыг сонирхвол, “Нью Пинк”, “Икс Ди Эф”, “Жин Ши Хун”, “Зол барилга”, “Баота Монгол”, “И Ли”, Ши Жин” гээд л хөврөх аж. Тэр ч байтугай түүний эхнэр Алтанцэцэг арваад компанийг толгойлдог гэлцэнэ.

“Богд-Ар” хорооллын орон сууцуудыг 2001 оноос эхлэн ашиглалтад оруулсан. Гэтэл бүхэл бүтэн хороолол гэхэд сургууль, цэцэрлэг зэрэг аль хэрэгтэй барилга огт барьсангүй. Уг нь 700 автомашины га-зар доогуурхи гарааш, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, 15 мянган ам.метр талбайтай үйлчилгээний төв, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг зэрэг 24 барилга обьектыг иж бүрнээр нь сүндэрлүүлнэ гэсэн зураг төсөл хаана явааг бүү мэд. “Богд-Ар”-ынхан “Үмхий үнэр сэнгэнэсэн зэвтэй ус уусаар ходоодгүй болох нь, эрүүл амьдрах боломж алга, барилгын шороо тоосноос болж харшлын өвчтэй боллоо” хэмээн Идэнбаяр захирал болон түүний нөхдөд цөхрөнгөө бартал гомдолложээ. Гэвч тэд оршин суугчдыг үг хэлээр доромжилж “Битгий дэмий ярь, танай мэргэжлийн хяналтын  байгууллага манай барилгуудыг эрүүл ахуйн шаардлага хангаж байна гээд гарын үсгээ зураад ашиглалтад хүлээж авсан. Тэд нартайгаа заргалд” гээд огт халгаадаггүй  байна. Цаад учрыг нь сонирхвол, Идэнбаярын ард М.Энхболд, Т.Бадамжунай нар байдаг бөгөөд “Богд-Ар”-ыг барих газрын зөвшөөрлийг олгосон нь тэр. Бүхэл бүтэн хороолол барих зөвшөөрлийг ганцхан хүнд өгсөн нь “Баян хүн таван хаанд нүүртэй” гэдгийг сануулна. Тэр ч байтугай Идэнбаяр болон түүний гэр бүл Монгол Улсын иргэн болж байгаа сурагтай.

“Богд-Ар”-ын 4, 7 дугаар байр подвальгүй учраас сантехникийн хувьд учир дутагдал ихтэй. 2004-2005 онд ашиглалтад өгсөн барилгуудыг нэг ам.метрийг нь 299 доллараар өгсөн нь чанар муутайн дээр Монголын барилгын компаниудын борлуулалтыг боомилсон башир арга болжээ. Шинэ зууны шилдэг гэсэн тодотголтой барилгын зураг нь шинэ зууных байтугай Хятадын 1960-аад оны үеийнх. Цахилгаан, сантехник, агааржуулалтын төлөвлөлт гээд барилгын амин сүнс болсон бүх шийдэл нь хоцрогдсон гэхэд дэндүү. Манайхан тэр зургийг баталгаажуулсан нь сонин. Бодвол, экспертиз хийсэн болоод л нүдээ аниад тамгаа дарсан нь Идэнбаяр авлигадсан байж болзошгүй хэмээн хүмүүс хардах.  Түүнээс гадна барилгын өндрөөс “иддэг”. Таазыг 20-30 см-ээр доошлуулж барихад олон барилгаас чамлахааргүй материал хэмнэж халаасаа зузаалдаг аж. Тэр ч байтугай, цонхыг ч босоо биш хэвтээ  байрлалтай  суулгадаг. Энэ нь бас л “идэх” нэгэн сонгодог арга гэж мэргэжлийн хүмүүс нотолжээ. Хэрэв газар “шилгээвэл” эдгээр байрын аль нь ч дөрвөн баллаас цаашхи хүчийг тэсвэрлэхгүй. Оршин суугчид чичирхийллийн туршилт хийлгэхийг хүссэн боловч одоо хүртэл таг чиг.

“Богд-Ар” хорооллынхон Монгол Улсын шадар сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүр-гүүлсэн шаардах бичгийнхээ хариуг нэхэж байгаагаа сануулж байсан. Шинэ зууны үлгэр жишээ шилдэг хороололд амьдарч буй хүмүүсийн зовлонг төр, засаг эрхбиш нэг тийш болгох болов уу гэж найдъя. Гахай нүцгэн, нохой явган Монголд ирчихээд тэрбумтан болоод ханхалзаж яваа Идэнбаярт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага байж л таарна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
IO Hawk Philippines ”You really make it seem so simple with your presentation but I find this topic before really hard to understand. It seems too complicated and very broad for me. I am looking forward for your next post.”
IP:208.82.123.210  2015-12-08 21:16:18
IO Hawk Philippines ”I have been examinating out a few of your posts and i must say pretty clever stuff. I will surely bookmark your website”
IP:208.82.123.210  2015-12-08 21:18:14
lbomno wNEq1Fjowipquuczwl, [url=http://aiesukmmnckl.com/] aiesukmmnckl[/url], [link=http://bjncxulhibuz.com/ ]bjncxulhibuz[/link], http://usayhyexbird.com/
IP:46.161.9.8  2016-12-12 04:22:06
Columbus Another year do you need a prescription for terbinafineCo-conspirator-1 was “uncomfortable” following Martin-Artajo’s direction not to report the losses and asked Grout to create a spreadsheet tracking the difference between Grout’s manipulated marks and objective market data. He also later directed Grout to send a copy of the spreadsheet to Martin-Artajo. betnovate scalp application buy uk”Against this backdrop, the risk-reward in both sovereignand bank bonds seems uncompelling. We recommend selling(Italian) BTPs versus (German) Bunds or (Spanish) Bonos, sellingthe sovereign basis, and selling Italian bank bonds againstItalian corporates or against banks in the core,” they wrote. does risperdal slow down your metabolismMonarchs winter in central Mexico, and then migrate north all summer as generations of butterflies reproduce throughout the season. But biologists noticed a steep decline in the butterflies in their winter habitat, and the numbers have not rebounded over the summer. desyrel 50 mg for sleeping iaAnd as the UN pointed out, the Syrian conflict is not confined to Syria, as neighboring nations in the region have slowly begun to feel its destabilizing effect, with violent spillovers reported on their borders and in their countries. generic valtrex cheapWhen investigators uncovered problems with agents” use of sweeping national security powers, including letters that the FBI used to get hold of phone and financial records without following procedures, Mueller did his best to solve them, he says. Former Justice Department Inspector General Glenn Fine, who frequently held Mueller”s feet to the fire, says it has been a successful run for the director.
IP:5.188.211.16  2017-05-30 09:38:52
CharlesTar wh0cd118353 buy albuterol online buy augmentin elocon
IP:46.161.9.51  2017-06-08 19:46:56
CharlesTar purchase augmentin online tamoxifen How Much Is Celebrex
IP:46.161.9.51  2017-08-24 20:48:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.