"ЮНИТЕЛ" ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ХАЛААСЫГ СУЙЛСААР БАЙНА

2009/11/09
Share |
Хүмүүс:

“Хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн ололт амжилтад суурилсан хамгийн найдвартай, хамгийн чанартай, хамгийн ухаалаг систем бүхий үйлчилгээг бид танд санал болгож байна” гэж үүрэн телефоны үйлчилгээний “Юнител” компани өөрсдийгөө сурталчилжээ. Гэтэл дээрх сурталчилгаа зүгээр л нэг хууран мэхлэлт байж.

“Юнител” компани сонгодог багцын үйлчилгээ шинээр нэвтрүүллээ. Ийш тийш нь шөнийн цагаар, амралтын өдрүүдээр үнэгүй яриулна гэж сурталчилсаар байна. Энэхүү өгөөмөр занд нь хэрэглэгчид баярлаж суусан. Харамсалтай нь энэ үйлчилгээ баярлаж хөөрөөд байхаар зүйл биш болж таарав. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч “Сонгодог багц” үйлчилгээнд шилжихийн тулд барьцаа төлбөрөө хоёр дахин нэмэгдүүлж, одоо төлж байгаагаас хоёр дахин их мөнгө төлөх ёстой юм билээ. Үнэхээр үнэ өртөг багатай яриулж байгаа бол сайн хэрэг. Харамсалтай нь үнэгүй гэсэн сурталчилгааны цаана хэрэглэгчийнхээ халааснаас бага багаар мөнгө суйлах мэргэн санааг юнителийнхэн олсон байна.

“Юнител”-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сүлжээ харгалзахгүй 25 төгрөгөөр мессеж бичих тарифтай. Гэтэл нэг мессеж тутамд хэрэглэгчээс 27 төгрөг 50 мөнгө авдаг байжээ. Мессеж бичих болгонд хоёр төгрөг 50 мөнгө илүү авдаг гэсэн үг. Боловсролын их сургуулийн зүүн талд орших “Сонор” төвийн үйлчилгээний төвд хандсан юм. Мессежний тариф 25 төгрөг хэвээр байгаа гэнэ. Хэрэглэгчээс 25 төгрөг л авсан хэмээн компьютерээс хэрэглэгчийн хэрэглэсэн ярианы дэлгэрэнгүй бүртгэлийг харуулж байна лээ. Цаг минуттайгаа бичигдсэн дэлгэрэнгүй бүртгэлд нэг мессеж бичихэд 25 төгрөг авсан гэж дурайж байв. Харин хэрэглэгчид ирсэн төлбөрийн нэхэмжлэлд 27.50 төгрөг нэхэж байгааг юу гэж ойлгох вэ.

Хэрэглэгчээ халамжлах бодлоготой гэж өөрсдийгөө сурталчилдаг “Юнител”-ийн бодлого уу, хэн нэгэн ажилтных нь мөнгө шомбодох арга уу?
Нэг мессежнээс хулгайлсан хоёр төгрөг 50 мөнгө бага мөнгө мэт харагдаж байгаа боловч нэг мессежийг олон мянган хэрэглэгчийнх нь нэг хоногт бичсэн мессежээр үржүүлвэл багагүй мөнгөн дүн гарна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.