Дэлхийн аварга П.Сэрдамба бал сараа гадаадад тэмдэглэж явна

2009/11/09
Share |
Дэлхийн аварга П.Сэрдамба бал сараа гадаадад тэмдэглэж явна

Монголчууд үе үеийн олимпоос ганзага хоосонгүй ирдэг ч 2008 оны Бээжингийн олимп яах аргагүй түүхэнд тод мөр үлдээх амжилт ялалтаар дүүрэн байсан билээ. Тэр дундаа боксын төрөлд тив дэлхийн аваргуудыг сөхрүүлж, Монгол түмнээ баясгасан хийморьлог хөвгүүдийн нэг бол Олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар МУГТ П.Сэрдамба. Ард түмэн түүний гавьяаг халуун хүндэтгэлээр мялааж хүүхэд шиг цайлган занг нь өхөөрдөн хайрладаг билээ.

Тэрээр энэ оны намрын адаг сарын билэгт сайн өдөр хуримаа хийж, гал голомтоо бадраасан. Айлын таван хүүхдийн отгон хүү ч хар багаасаа амьдралын хатуу хөтүүг туулж биеэ даасан гэдэг. Өөрийнх нь ярьснаар түүний бага нас ёстой л “өрөмний өт” шиг сахилгагүй” нэгэн байсан ч гэрийнхээ мод түлээний асуудлыг жижигхэн биендээ дааж шуудай бариад мод чулуу түүж, заримдаа айлын хашааны банз сугалчихдаг байснаа дурсаж байсан. Ундаа зайрмаг зарж юм юм л хийж мөнгөний үнэ цэнэ, хатуужилд суралцсан нь түүнийг эр зоригийн тулаан гэгддэг боксын спортод шантрашгүй зүтгэн өнөөдрийн амжилтанд хүргэсэн биз ээ. Эвдрээгүй хүүхдээрээ занд нь ерөнхийлөгч хүртэл дотно хандаж энэ зангаараа байхыг аминчлан захисан удаа бий. Үнэхээр ч түүнийг гадуур явж байхад настай хүмүүс “Бондоолой нь хаа байгаан” гэх нь халаг байдаг гэж хөдөлмөрийн баатар маань ичингүйрэн ярьж байсан.

Олимпийн медаль хүртэж олонд танигдсан даруй охидын нүдэнд өртсөн ч П.Сэрдамба 4 жил үерхсэн найз бүсгүй Золзаяатайгаа амьдралаа холболоо. Сэлэнгэ нутгийн охинд анхны харцаар дурласан нь өхөөрдөм охины ээж аав болгосон. Нүдэнд дулаахан зүс, царай, бие хаа төгс Золзаяа бүсгүй залуухан хөдөлмөрийн баатар нөхөртөө үйл мэтгэж учиг сүвлэх хөөрхөн охин төрүүлж өгсөн билээ. Бээжингийн олимпод явахынхаа өмнөхөн найз охиноосоо бие давхар болсон тухай сонсоод “баярласангүй” гэж зэмлүүлж байсан гэдэг. Тамирчин хүн болохоор сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүйгээсээ болж мань хүн эхнэрээ бяцхан гомдоосон гэдэг. Түүхэнд бичигдэх гавьяаны эзэн хайр татам эгэл даруу зантай нэгэн. Аваргын найраа хийх талаар аавтайгаа ярилцлаж Дэнжийн мянгадаа хийх дөхсөн гэдэг. Хурим найрын талаар ч тэгтлээ сүр дуулиан дэгдээхийг хүсээгүй. Гэхдээ “эмэгтэй хүн хуримаа хийж аз жаргалтай болдог гэсэн. Эхнэрийнхээ хүслээр болно” хэмээж байснаараа тэд гэрлэх ёслолын ордонд батлуулж ойр дотныхон, хамаатан садныхаа хүрээнд тэмдэглэсэн юм. Хуримын зардалд 20 гаруй сая төгрөг зарцуулсан аж. Айлын охиныг жаргаах л гэж авч сууж байгаа юм чинь жаргаахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амласан аварга ийнхүү гал голомтоо бадраав. Амьдрал угтаа ийм л байж амттай гэх бодол хэн хүнд төрмөөр. Өөрийн гараар босгосон амьдрал, амжилт ялалтаараа П.Сэрдамба бахархдаг. Гал голомтоо бадраагаад удаагүй хосууд маань охин С.Гандогоогийнхоо хамт бал сараа тэмдэглэхээр гадагшаа явсан аж.

Юутай ч түүний амжилт улам арвин байж, гэр бүл нь аз жаргалаар бялхаж байхыг сониныхоо нийт уншигчдын өмнөөс хүсье.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.