Хууль бус засгийн газрыг хууль ёсны болгох саналыг 100 хувь дэмжив

2009/11/10
Share |
Хууль бус засгийн газрыг хууль ёсны болгох саналыг 100 хувь дэмжив

С.Баярын халаасан дахь улс төр үргэлжилж байна. Хууль бус Засгийн газрыг хууль ёсны болгох ажиллагаа үүний нотолгоо болов. Ерөнхий сайд хуучин бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороо Сү.Батболдын саналыг 100 хувь дэмжлээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг 2008 оны есдүгээр сарын 17-нд баталсан хамтарсан Засгийн газрын тухай тогтоолын дагуу хэвээр хадгалан үлдэхээр болж байна. Үндсэн хуулийн заалт ёсоор бол энэ Засгийн газар хууль бус, сайд нар нь үүрэг гүйцэтгэгчид юм. Эцэг хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т: Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэжээ. Мөн 43 дугаар зүйлийн 2-т: Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүдийн талаас илүү нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заажээ. Заалт ёсоор бол С.Баярыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр УИХ-аас Засгийн газрын одоогийн сайд нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилох ёстой байв.
Ийнхүү хамтарсан Засгийн газрын тухай тогтоол Үндсэн хууль дээгүүр туучиж, түүнийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос 100 хувь дэмжин хамтдаа “хазайлаа”. Энэ Засгийн газар бас нэг зүйлээрээ түүхэнд тэмээнээс тэмдэгтэй үлдэнэ.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр. Тэр 25 дахь Засгийн газрын тэргүүн. Харин 26 дахь Ерөнхий сайд нь С.Батболд. Тэр мөн л 25 дахь Засгийн газрын тэргүүн болж байна. Бас 25 дахь Засгийн газрын Гадаад харилцааны сайд. Сү.Батболд түүхэнд “Монгол улсын 25 дахь Засгийн газрын 26 дахь Ерөнхий сайд” гэж бичигдэх нь. Үүнээс хойшхи Монгол улсын Ерөнхий сайдуудын түүх ч ингэж бичигдэнэ. Дараагийнх нь 26 дахь Засгийн газрын 27 дахь Ерөнхий сайд болно. Ч.Сайханбилигийн “Ерөнхий сайд нь огцроогүй болохоор хэвээр байх учиртай Засгийн газар” гэдэг сайхан үгнээс улбаатай сайдууд ийм л түүхийг бичиж эхэллээ. Энэ “гуйвж дайвсан” өдрүүдийн алдааг УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс засч зал¬руулах алхам хэрэгтэй ч тэдэнд Үндсэн хууль давж захиасаа айлдсан С.Баярын өөдөөс сөрөх зориг бий юу гэдэг эргэлзээтэй.

Үндсэн хуулиараа бол Засгийн газар нь хамтран хариуцлага хүлээдэг кабинетийн зарчимтай гэдгийг хамт¬раг¬чид зориуд “мартчихсан”. Эрх баригч намуудын дур зоргоор Монго¬лын улс төр “вальс бүжиж” байна. Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд арван хоёр хоног “биегүй толгой” байсны эцэст бараагаар бол хуучирч элэгдсэн, актлагдаж устгагдах ёстой хэдэн сайдыг улстөрийн шахаагаар хүлээж авлаа. Үүнд нь аль хэдийнэ ажлаа өгөөд огцорчих ёстой гахайн томууны вирусэнд хайртай С.Ламбаа, шонхронд халгаатай Л.Гансүх нар ч яваа. Эрх баригч намуудын дур зоргоор Монголын улстөр бүжиж, дэглээчид нь зүсээ хувиргасан ч зан нь хэвээрээ үлдэх нь тодорхой болж байна. С.Батболд бүрэн эрхийнхээ дагуу танхимаа өөрөө бүрдүүлээд аваад явчих Монгол улсын 26 дахь Засгийн газрын 26 дахь Ерөнхий сайд уу, экс сайд С.Баярын хуруунд өлгөг¬дөн улс төрийн тайзнаа тоглож буй утсан хүүхэлдэй юу?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ÐœÐ°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ в телеграР¼Ð¼Ðµ соль купить кодеин КарабанР¾Ð²Ð¾ Камышин купить кокс Купить АмфетамР¸Ð½ в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº Ð’Ñ€ÐµÐ¼ÐµÐ½Ð½Ñ ‹Ðµ SMS номера для активацР¸Ð¹ купить белый порошок Ð¡Ð²ÐµÑ‚Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº Купить lsd в ШахтерсРº 27 аналогоР² лекарстР²Ð° ТрамадоР» атропин время Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  Купить соль в КраснопРµÑ€ÐµÐºÐ¾Ð¿ÑÐº оспаривР°ÐµÑ‚ÑÑ поймали на закладкРµ со спайсом купить Герик Ужур ЗакладкР¸ в браузерРµ тор Как Ð¾Ñ‚Ð¿Ñ€Ð°Ð²Ð¸Ñ ‚ÑŒ срочно письмо амфетамР¸Ð½ выветриР²Ð°ÐµÑ‚ÑÑ validcc su ÐÐ°Ñ€ÐºÐ¾Ñ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ порошок фен Лирика в Пласте Бошки в Коркине купить закладкР¸ в БелоусоР²Ð¾Ð¼ как Ð³Ð¾Ñ‚Ð¾Ð²Ð¸Ñ‚Ñ Œ амфетамР¸Ð½ Гашиш в Чехов-3 купить Винт СтрунинР¾ Купить закладкР¸ марки в Вязники Зачем наркомаР½Ð°Ð¼ нафтизиР½ купить марихуаР½Ð° Кизляр ЗакладкР¸ LSD в Велиже Купить искусстР²ÐµÐ½Ð½Ñ‹Ð¹ камень танец кокаин Лирика в Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ россыпь в Находке купить Кокаин Спасск Купить героин в Ипатово Как из бронхолР¸Ñ‚Ð¸Ð½Ð° выбить эфедрин купить Хмурый МензелиР½ÑÐº аллобарР±Ð¸Ñ‚Ð°Ð» торговоРµ названиРµ Реагент в ГородскР¾Ð¼ Округ ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐµ
IP:93.179.90.43  2018-06-24 01:08:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.