Шатахууны vнийг 30 тєгрєгєєр бууруулж эхэллээ

2009/11/10
Share |
Хүмүүс:
Шатахууны vнийг 30 тєгрєгєєр бууруулж эхэллээ

Арав гаруй хvний амь насыг авч одоод байгаа гахайн ханиаднаас болж Улаанбаатар хотод хөл хорьж, сургууль цэцэрлэгийн хичээлийг тvр хаасан. Vзвэр vйлчилгээ, хот хоорондын тээвэр, захуудын vйл ажиллагааг зогсоов. Иргэд эдийн засгийн хэцvvг амсаж байна. Энэ хvнд vед дуулгах таатай мэдээ байна. Ойрын өдрvvдэд шатахууны vнэ буурах магадлал өндөр байна. Өнгөрсөн амралтын өдрvvдэд Амгалангийн эцсийн буудлаас Налайх дvvрэг хvртэлх болон 22 товчоо орчмын ШТС-ууд шатахууны vнийг литр тутамд нь 20- 30 төгрөгөөр хямдруулжээ. "Тэс Петролюм", "Нью Энержи", "Магнай трейд", "Петро жамп", "Шунхлай" зэрэг компанийн шатахуун тvгээх станцууд дизель болон бензинийхээ vнийг литр тутамд нь 30 төгрөгөөр хямд борлуулж эхэлжээ.

Энэ нь импортлогчид шатахууны vнийг бууруулах бvрэн боломжтойг харуулж байна. Жолооч нарт ч vvнийг зөв шийдвэр хэмээн таашааж, хэцvv vед хэтэвчинд ээлтэй шийдвэр хэмээн бие биедээ хямдралын талаар зар, мэссэж тарааж эхэлжээ. Өмнө нь шатахууны vнэ хотын зах руугаа 10 төгрөгөөр хямд байдаг байсан. Тэгвэл одоо тэр хямдрал 30 төгрөг болов. ШТС-ууд vнэ буулгаж уралдан vйлчvvлэгчээ татах болсон нь шатахууны эрэлт багасч байгаатай холбоотой гэнэ. Дээр нь шатахууны нийлvvлэлт өссөн нь сөргөөр нөлөөлж байгаа. Энэ хямдралын талаар vvсээд байгаа цаг vеийн нөхцөл байдалтай нь уялдуулан импортлогчид ханшаа буулгаж байгаа гэж мэргэжилтнvvд нь тайлбарлаж байна. Өнөөдрөөс эхлэн шатахуун тvгээгчид бие биетэйгээ өрсөн шатахууныхаа vнийг буулгах магадлалтай гэж эдийн засагчид дvгнэж байна.

Баянзvрх дvvргийн нутаг Амгалангийн автобусны эцсийн буудал, Баянзvрхийн товчооны цаана буй "Магнай трейд" компанийн ШТС-ын самбарт А-80-1180, АИ-92-1370, дизель тvлш 1220 төгрөг гэсэн харагдана. Борлуулалтаа ч мөн ийм vнээр хийж байсан. Харин Налайх дvvрэг орох зам дагуу байрласан "Тэс Петролюм"-ийн ШТС-д А-80-1170, АИ-92-1370, дизель тvлш 1220 төгрөгийн vнэтэй байсан. Тvvний ойролцоох "Нью Энержи"-ийнхэн мөн л А-80-1185, АИ-92-1375, бас дизель тvлшээ литрийг нь 1220 төгрөг болгон хямдралтай болгожээ. Иргэдийн дунд өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод буй шатахуун тvгээх бvх станцууд бензиний литр тутмынхаа vнийг дээрх хэмжээгээр бууруулна гэсэн хvлээлт vvсчээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
tzqhbu 7NrHN7fboubrshhvlj, [url=http://hssgjvkfvnpg.com/] hssgjvkfvnpg[/url], [link=http://gmoxaepjbljq.com/ ]gmoxaepjbljq[/link], http://hghhkctuirbp.com/
IP:5.188.211.13  2018-04-16 06:04:24
ebbdvm dJCjNAabgpsizoykrd, [url=http://rsgyuaqaaufl.com/] rsgyuaqaaufl[/url], [link=http://xdmdgfqtjbxt.com/ ]xdmdgfqtjbxt[/link], http://qtbmkoiybpga.com/
IP:5.188.211.13  2018-06-27 05:19:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.