Хүмүүс: ВХ | |
Дуучин ВХ уран бvтээлээ нэгтгээд “I have a dream” нэртэй шинэ цомгоо гаргасан. Хvсэл, мөрөөдлөө дуунууддаа шингээсэн хэмээн учирладаг тэрбээр гагц хайраар өвчлөөд байхыг хvсээгvй гэдэг. Тэр утгаараа өнөөгийн нийгэмд өрнөж буй далд асуудал, хvний эрх чөлөө, боогдмол байдлыг залуусынхаа өмнөөс зоригтой дуугаръя, хэлье гэж бодсон юм гэсэн.
Дуулж байгаа дуу, хэлж байгаа vг, яриа, өгvvлж буй өгvvлэмж, бvжиглэж буй бvжгээсээ шалтгаалаад стиль имиж нь өөрчлөгдсөн тэрбээр “Залуу хvнд өөрчлөлт хэрэгтэй” гэдэгт 100 хувь итгэдэг гэх. Ташрамд сонирхуулахад мань эр “Хайр, дурлал vе vеэрээ өөр өөр байдаг. 1960-1980-аад оны vед залуус захидал бичиж, эсвэл орцонд уулзах гэх мэтээр хайр дурлалын асуудалд ичимхий бvрэгдvv байдлаар ханддаг байсан бол өнөөгийн залуус онлайн, мессеж бичиж, мессенжерээр чаталж хайр сэтгэлээ чөлөөтэй илэрхийлдэг болсон” гэж vздэгээ нуудаггvй.
За ямартаа ч ид хийж бvтээх 25 насандаа мөнхийн хайртайгаа учирч аав болж амжсан тэрбээр найзууддаа “Эрт гэрлэвэл эрт хождог” хэмээх эртний vгийг сургамжилж суудаг болсон гэсэн.