"Мотив" хамтлагийн залуус "Bar"-нд ороод жүүс л уудаг

2009/11/11
Share |
Хүмүүс:

“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song”  олон улсын анхдугаар фэстивалын шилдэг 25 оролцогчдын нэг гэвэл хэн ч гэсэн “Мотив” хамтлагийн талаар ярьж байна даа хэмээн тааварлах биз. “Уучлал гуйхыг минь хүлээж байна уу?” хэмээх анхны уран бүтээлээрээ чамгүй амжилтанд хүрсэн “Мотив” хамтлагийг чадвартай залуус, тэр ч бүү хэл Камертон хамтлагийн залгамж халаа хэмээн зүй ёсоор үнэлэх хүмүүс байдаг. Гэм нь жаахан залхуу хэмээн шүүмжлүүлдэг бяцхан дөрвөн залууг харин ч хирэндээ хөдөлмөрч болохыг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Өрсөлдөөн ихтэй өнөөгийн рок попын ертөнцөд продюсер ч үгүй бор зүрхээрээ яваа Мотив хамтлагийг харагдаж байгаа шигээ даруухан тун чиг хүмүүжилтэй хүүхдүүд болохыг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Ямар сайндаа л нэгэн телевизийн залуусын хөтөлбөрт ярилцлага өгч байсан “Мотив”-ынхон “Bar” ,“Pub”-д ороод ердөө жүүс л уудаг шд хэмээн “бүлтэлзэж” суусан удаатай. Сайхан хоолойтойгоос гадна шаггүй жүжигчин болохоо Сайнаа, Ганбаа хоёр “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кинон дээр харуулаад авсан бол хамтлагийн гишүүн Жижигээ яг одоо зохион байгуулагдаж буй “Ододтой бүжиглье” реалити шоун дээр тун эвсэлтэй бүжиглэж харагдана билээ. Дашрамд хэлэхэд хамтлагийн ахлагчийг эс тооцвол "Мотив"-ынхон бүгд найз охингүй гоонь залуус гэсэн шүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.