Оюутолгойн ордыг авсан "Айвэнхоу Майнз" компанийхан хятадуудтай 500 сая долларын нууц хэлцэл байгуулжээ

2009/11/11
Share |
Хүмүүс:
Оюутолгойн ордыг авсан

Алга ташилтын нижигнээн, оргилуун дарсны буудалт дунд болсон Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулах ёслолын дуулиан арилаагvй байхад манай асар их нөөцтэй ордыг авсан канадууд ар хударгаар хятадуудтай сэм наймаалцан “Тунгалаг тамир” киноны Тvгжил шиг шиг нөхдvvд болохоо харууллаа. Манай Засгийн газар “Айвэнхоу Майнз”-аас авсан 100 сая доллараа хэрхэн яаж vрэхээ баярлан ярьж суух хооронд канадууд Хятадын хөрөнгө оруулалтын корпораци(CIC)-тай 500 сая долларын хөрөнгө оруулалтын хэлцэл нууцаар хийн гэрээгээр хvлээсэн vvрэг, монголчуудад өгсөн амлалтаа уландаа гишгэж явна. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээнд гарын vсэг зурах ёслол дээр канадууд “бид Хятадаас ямар ч хөрөнгийн эх vvсвэр аваагvй, ашиглаагvй” хэмээн ам бардам хэлж байсан.

Гэтэл энэ нь хуурамч vг байсан бөгөөд Оюутолгойн ордыг ашиглаад дуусах 70 жилийн хугацаанд тэд монголчуудыг байнга хуурч залилж байх далд санаа агуулсан нь ийнхvv ил боллоо. Хятадын хөрөнгө оруулалтын корпораци төрийн өмчит компани бөгөөд гадагшаа голцуу уул уурхай, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулдаг санхvvгийн том мангас гэнэ.

Ингэхдээ төр засгийнхаа бодлогыг дагаж бас хэрэгжvvлж явдаг хэмээн манай уул уурхайн салбарынхан ярьж байна. Өнгөрсөн жилд гэхэд л гадаадын уул уурхайн компаниудын хувьцааг худалдан авахад 80 гаруй тэрбум ам доллар зарцуулсан агаад ойрхоноос гэвэл Казакстаны байгалийн хий, газрын тосны vндэсний ганц компани болох “Казмунайгаз-ын хувьцааны 11 хувийг 930 гаруй сая доллар шидэн өөрийн мэдэлдээ авчээ.Монголчуудыг хөнгөхөн хуурахаар шийдсэн канадууд хэрэг явдлыг өөрсдөөсөө холдуулахын тулд хятадуудтай хийж байгаа хэлцэлээ “Айвэнхоу Майнз”-ын охин компани болох “Соут гоби ресурс”-ийн нэрийн өмнөөс байгуулахаар зэхжээ. Энэхvv халхавч болсон гэрээгээр Хятадын хөрөнгө оруулалтын корпораци нvvрс олборлолт хийдэг “Соут гоби ресурс”-ийн дvрмийн сангийн 22 хувийг 30 жилийн хугацаатай эзэмшихээр 500 сая доллар хаяж байгаа аж.

Оюутолгойн зэсийг Бороогийн алт шиг хэдхэн жилийн дотор ухаад дуусгана гэж бодохоор 30 жил гэдэг нь урд хөршийнхөнд хангалттай хугацаа юм. Канадууд ашиглалтын хөрөнгөө биржээс босгоно гэж ярьж байсан нь угтаа хятадыг хэлээд байсан энэ аж. Хятадын хөрөнгө оруулалт наанаа охин компанид нь орж байгаа мэт боловч цаагуураа “Айвенхоу Майнз”-ийнх гэдэг нь мэдээж. Урд хөршийнхөнтэй байгуулсан нууц гэрээ илэрвэл байдал эвгvйднэ гэдгийг тооцоолсон канадууд хэнийг золигт гаргахаа тооцоолсон бололтой.

Хэрвээ Монголын засгийн газар болон олон нийтийн зvгээс нь эсэргvvцэлтэй тулгарвал “Соут гоби ресурс” компани болон гvйцэтгэх захирал болох Алекс Молинойг өгөөш болгон хаяхаар төлөвлөсөн гэнэ. Оюутолгойн ордын нууц эзэнээр тодроод байгаа Хятадын санхvvгийн мангас өнгөрсөн жилээс Монголд vйл ажиллагаа явуулж эхлээд байгаа “Айрон майнинг” гэдэг Хонконгийн компанид 700 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр бас гэрээ хэлэлцээр явуулж байна. Энэ компани урд хөршийн мөнгөөр зузаатгал хийж аваад Дорнодод илэрсэн Номинтолгойн зэсийн орд руу дайрна хэмээн ашигт малтмалынхан тааварлаж сууна. Нарийн тооцоотой урд хөршийнхөн манай ашигт малтмалыг тойруу замаар өөрийн хяналтандаа оруулж байгаа байгааг дээрх явдлууд баталлаа. Ийнхvv “Айвенхоу Майнз”-ынхан гэрээнд гарын vсэг зурсан vзэгний бэх хатаж амжаагvй байхад монголчуудыг араар нь тавин жинхэнэ төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхэллээ.

Бидний амыг 250-хан сая доллароор хаачихаад цаагуураа Оюутолгойг маань хэсэгчилэн хуваагаад сэмхэн дамлахаар шийджээ. Оюутолгойн нэг хэлтэрхийг л 500 сая долларт хvргэж байна гэхээр канадууд 70 жилийн дотор ёстой дураараа тонгочиж дунд чөмгөөрөө жиргэх нь.

Vvний хамт гэрээ байгуулсан сайд дарга нарын дэнж хотойлгосон том амлалт дашин шог болох бололтой. Дуучин хvvхний өгзөгнөөс доогуур vнэлэгдсэн Оюутолгойн ордод давхар давхар олон ноёд сууж эрэмбэ дараагаар идэж уусаар өрмийг нь гадныхан хvртэж шоовдорлогдсон монголчуудад хусам л олдох тэр гунигт цаг айсуй.

Сэрvvлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.