Долоон жирэмсэн эх сэхээнд байна

2009/11/12
Share |
Хүмүүс:
Долоон жирэмсэн эх сэхээнд байна

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 175 хүн томуугаар өвчилж үүний 118 нь суманд байна гэсэн мэдээ гарчээ. Харин томуугийн А хүрээний  H1N1 вирүсээр 19 хүн өвчилсэн  нь тогтоогдсон  байна.

Жирэмсэн нэг эх эндсэн нь одоогоор томуугийн  H1N1 вирүсээр өвчилсэн эсэх нь тогтоогдоогүй, шинжилгээний хариу хүлээж байгаа аж. Аймгийн хэмжээгээр 132 хүн хатгаагаар өвчилж  эмчилгээ хийлгэж байгаагийн 61-нь хүүхэд байна. Жирэмсэн 18 эх хатгаатай оноштой эмчлүүлж байгаагийн  долоон нь сэхээн амьдруулах тасагт хүндэвтэр байгаа ажээ. Аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд нэг удаагийн тариурын нөөц дуусч,эмийн хүрэлцээ хомсдож хувийн эмийн сангуудаас эм  зээлээр авч байна

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.