Багтай эрхэм баяжиж, дуураймал бид монжуулсаар байх уу

2009/11/12
Share |
Хүмүүс:
Багтай эрхэм баяжиж, дуураймал бид монжуулсаар байх уу

Нийслэлчvvд төдийгvй нийт Монголчуудын нэр төрийн баталгаа юунд оршдог болсныг та мэдэх vv. Энэ бол дажгvй машин унаж, дараа төлбөрт дугаар барих аж. Тэр дугаар нь

бvр “Мобиком” компанийнх бол нэр төрөө авраад зогсохгvй нийгэмд эзлэх байр сууриа шууд илтгэж буйн шинж гэнэ. Тэртээ 1996 онд буюу бид гар утас хэмээгчийг барьж ч vзээгvй байхад “GSM” хэмээх сvлжээ монголд нэвтэрч билээ. Энэ бол яах аргагvй дэвшилт байсан гэдэгтэй маргахгvй. Гэвч юманд учир, суманд занги бий гэгчээр гар утас барьж vзээгvй Монголчуудыг “Мобиком” компани анхнаасаа “идэх” санаа өвөрлөжээ. Хэрэглэгч бидэнд тэр vед ямар сонголт байсан биш. Монголын vvрэн телефоныг ганцаараа эзэгнэж байсан компанийг л сонгохоос яахав. Гар утас гэгч хачин сайхан эдээр хамаг ажлаа амжуулж харин ч таатай байсан санагдана. Тэгээд ч ямар цаанаа япон эзэнтэй, тэр нь баг зvvчихсэн биднийг тэгтэл шулна гэж хэн бодох билээ.

Тэд өөрсдийгөө монголын Ньюком, Японы Sumitomo компани, KDDI корпорациуд хамтран байгуулсан. Ньюком компани хувьцааны 40 хувийг эзэмшдэг хэмээдэг. Гэвч vнэн хэрэгтээ өнөөх багтай эзэн болох япон хvний данс уруу хамаг орлого нь урсдаг ажээ. Уг компанийнхан юун тvрvvн хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэнэ гэсэн уриа дэвшvvлдэг ч эсрэгээрээ хэрэглэгчээ хайр найргvй шулна гээч болж байна. За яахав жижиг сажиг жаахан салгадагыг нь орхиод энгийн нэгэн жишээ сонирхуулъя. Өнөөх багтай эзэн бол зvгээр сууж байгаад л тэр бумаар нь мөнгө цохичихдог овоо нөхөр юм.

Нөгөө сvрхий нэр төрийн баталгаа гэгддэг дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцааны мөнгийг хэд дахин эргэлдvvлээд л ажилчдынхаа цалинг хялбархан өгчихөнө гээд бод доо. Амар байгда биз. Мобикомын дараа төлбөрт буюу zone 160, zone 400 vйлчилгээний хэрэглэгч болохын тулд дугаарын барьцаа гэж 60 мянган төгрөг өгдөг.

Дээрээс нь бvртгэлийн хураамж хэмээн 38 мянган төгрөг тушаах ёстой. Харин алт, мөнгөн дугааруудын барьцаа 100 мянган төгрөг, бvртгэлийн хураамж нь 128 мянган төгрөг гээд бvр талийж өгнө. Эднийх өнгөрсөн ес дvгээр сард сая хэрэглэгчтэй болсноо зарласан.

Үүнээс хэд нь дараа төлбөрт vйл чилгээний хэрэглэгч болохыг тодорхой хэлж мэдэхгvй ч хар ухаанаар бодоход 100 мянган хэрэглэгч лав бий. Яагаад итгэлтэй байна гэхээр тэдний дараа төлбөрт дугаарууд нь маш их эрэлт хэрэгцээ ихтэй зарим нь хэр баргын олдоггvйд байгаа юм. Барьцааныхаа мөнгийг тэд 8.4 хувийн хvvтэй хугацаатай хадгалуулъя гэж бодъё. Ингэж хадгалахад л тэд дор хаяж гурван тэрбум төгрөг сардаа цэвэр эргэлдvvлнэ гэсэн vг. Харамсалтай нь тэд уг мөнгийг зvгээр нэг хадгална гэж юу байх вэ. Гэтэл нэг хэрэглэгч уг дугаарыг хэдэн жилийн дараа буцаахаар болоход өнөөх барьцааны мөнгө нь яг л бахь байдгаараа ямар нэгэн хэмжээгээр өссөн зvйлгvй тvvний rap дээр буцна гэсэн vг.

Өөрөөр хэлбэл алтыг нь аваад авдрыг хаяж буйн жишээ. Vvнийхээ оронд эрхэм Мобиком минь тэр мөнгөө хэд эргvvлж ашигаа ол яахав. Харин ашиг олох доо жаахан ч гэсэн хэрэглэгчээ гэсэн сэтгэл гаргаж хэрэглэгчдийнхээ барьцаанд байршуулсан мөнгөн дvнд банкны хугацаагvй хадгаламжийн хvvтэй ижил нэгжээр хvv бодож барьцааны мөнгөн дvн дээр нэмэх шатлалтай явах хэрэгтэй. Тэгээд “таны мөнгөнөөс ашиг оллоо баярлалаа”. Харин vvнээс таны барьцааны мөнгөн дээр тэдэн хувийн хvv нэмэгдсэн гээд ядах нь аа 60 мянган төгрөгийг нь таван жилийн дараа буцаалаа гэхэд ядаж 85 мянган төгрөг болгоод буцаадаг бол зvгээрсэн. Дараа төлбөрт хэрэглэгчид маань аягvй бол ингэж харийн хvнд идэгдэж яваагаа мэдэхгvй л байгаа даа. Энэ бол хамгийн энгийн жишээ шvv дээ. Ер нь бид чинь зvгээр л хvнд аятайхан харагдаж албан тушаалаа илтгэхийн тулд ингэх хэрэг байдаг ч юм уу, vгvй ч юм уу. Хvний нэр төрийн баталгаа зvгээр нэг дугаараар хэмжигдэхгvй мэт санагдана. Зарим нэг нь яахав тэр дайны мөнгийг төлж, vрэх бололцоотой байдаг биз. Гэхдээ тийм дугаар л барихгvй бол хvний дор орчихсон мэт санагдах бидний хоосон бардамнал хуурамч дvрийг яалтай. Санаа ихт өнөөх багтай эзэн Монголчуудын энэ хэнд ч ашиггvй өөрсдийгөө л өндөр өртгөнд шахуулдаг гэнэн, тэнэг занг бvр зvйл бvрээр ашиглах юм.

Явж явж эцэстээ Мобиком өнгөрсөн есөн сард сая хэрэглэгчтэй болсноо зарласан. Хэдийгээр иргэн хvн зах зээлээс ямар бараа бvтээгдэхvvн, vйлчилгээг сонгох нь өөрийн дур боловч зовж олсон хэдэн төгрөгөө бодлоггvй бvv цацаач гэж хэлмээр байна. Ядаж монгол хvн нэгэндээ ингэж цацвал харамсах юм алга. Биднээс хэрхэн мөнгө салгахаа урьтал болгодог нэг муу японд ингэж далдуур бөхөлзөх хэрэг байна уу. Өөрөөр хэлбэл багтай япон нөхөр баяжиж, нэгнээ дуурайж бид монжигдсоор байна.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.