Хүмүүс: Дангаасүрэн Энхбат | |
Хоёр нам эвсэн эрх бариснаас хойш ИЗН-ын С.Оюун, ИХН-ын Д.Энхбат, УИХ дахь цорын ганц бие даагч З.Алтай гурав л сөрөг хүчний үүргийг биелүүлэх гэж адлуулж суугаа. Ямар сайндаа хар бараан царайтайгаараа дуудуулан, хамт олныхоо дунд эвгүй байдалд орсон Д.Энхбат гишүүн тольны өмнө эргэлдэх болсон гэх. Өвөр түрийндээ орон амраглаж, өгч авалцахаа хуйвалддаг болсон хоёр намыг ганц хянаж байгаа нь хэмээн ард түмэн эрхэм гишүүндээ хошуу дэвсдэг юм билээ. Гэтэл ойрноос зарим хүмүүс “иргэдийн үнэнч хянагчид” талгүй хандах болсон дуулдана. Учир юу гэхээр өнөөх элэг зүрхнээс уяатай эх орны хишиг, эрдэнийн хувийг нь өгөх асуудал дээр эрхэм гишүүн эрс эсрэг байр суурь баримталдаг. “Хүн бүрт 1.5 сая төгрөг хэзээ ч өгөхгүй. Ёстой л шилний цаанаас чихэр долоолгож байгаатай агаар нэг асуудал юм” хэмээн хонгилын үзүүрт сүүмэлзэж байсан гэгээг нь бөхөөж орхисонд ард түмэн баахан дүргүйлхэж суугаа гэх. Үнэн үг хатуу гэж. Ард түмэнд ангийн андуудых нь болсон болоогүй өгнө барьна гэх худал үнэн яриа таалагдаж байсан бололтой. Ямартай ч Д.Энхбат гишүүн ийнхүү үнэ хүнд алдсан гэнэ шүү