Сэтгvvлчдийг "худалдаж авах" саналаа ирvvлжээ

2009/11/13
Share |
Хүмүүс:
Сэтгvvлчдийг

Эрvvл мэндийн яамныхан хэвлэлийнхэнд хайр зарлажээ. Тэд гэнэтхэн л сэтгvvлчдийн гавьяаг магтан дуулж, шагнал урамшил олгохоор болсон юм байх. А хvрээний H1N1 гэгч айхтар вирусын балгийг ард тvмэнд хэн хамгийн сайн таниулж чадсаныг нь саятан сэтгvvлч болгоно гээд бөөн болзол тавьжээ. Хамгийн хачирхалтай нь шилдгийг шалгаруулах ганц шалгуур нь "ЭМЯ-наас батлагдсан мэдээллийг агуулсан байх" гэнэ.

Нялуунаас шулуун нь дээр. Эрvvл мэндийн яамнаас батлагдсан мэдээлэл гэдгээ манай яамыг магтах гээд шуудхан биччихгvй яасан юм бол. Эм хэдий гашуун ч биед тустай. Хэвлэл мэдээллийнхэн сvvлийн vед энэ салбарынханд чиглэсэн ширvvн vг олныг чулуудсан нь мадаггvй боловч хэн нэгний ажлыг муучилж, хийснийг хийдvvлэх гэсэндээ биш юм. Харин би, та, бид болон бидний vр хvvхэд аюулт өвчнөөс ангид байгаасай гэж сэрэмжилж, сэрээх гэсэн тvмний телөөх vгс байлаа. Гэтэл инээмтгий сайдаасаа эхлээд салбараараа баартай байгаа тэд хэвлэлийнхний амыг барих башир арга олсон нь энэ, Сэтгvvлч хvн vнэний төлөө, vзгээ барьж, vгээ хэлдэг.

Гэтэл эрvvлийг хамгаалах салбарынханд сэтгvvлч гэдэг мэргэжлийг ангилж ялгах нарийн шаардлага бий бололтой. Телевизийн сэтгvvлчдийг нэг сая, радиогийнхныг 800 мянга, сонины сэтгvvлчдийг 600 мянган төгрөгөөр "худалдаж авах" vнийн саналаа ирvvлжээ. Мэргэжил нэгт нөхдийг хэнийг нь сая төгрөгөөр, хэнийг нь 600 мянгаар шагнах ялгаж салгав аа.

Уралдааны болзлын эцэст нийт зардлын дvнг бичиглэжээ. 10 сая хэмээн дурайх тоог энгийнээр хөрвvvлж ойлговол, хямрал нvvрлэсэн энэ салбарт нэг аймагт амьсгалын аппарат авч дөнгөх дайны мөнгө. Ядаж л 30 мянган төгрөгийн vнэтэй вакцинаар 300 хvнийг цар тахлаас сэргийлэх том боломж гэж харж болно. Гэтэл ийм хэмжээний мөнгөөр уралдаан нэртэй магтаалын бялуу хийчихээд тvvгээрээ сэтгvvлчдийг дайлан vгийг нь хорьж, vзгийг нь мохоох гэж оролдсон юм биш биз.

Б.Маргад дугаар 265/3337/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.