Болдогсон бол Холливуд руу л явмаар байна

2009/11/13
Share |
Хүмүүс: Г Отгонцэцэг | 
Болдогсон бол Холливуд руу л явмаар байна

Улсын драмын эрдмийн театрын жvжигчин Г.Отгонцэцэгийг энэ удаагийнхаа “Уран бvтээлч” буландаа урилаа. Тэрбээр өнгөрсөн сард нээлтээ хийж олон vзэгчийг байлдан дагуулсан “Парисын дарь эхийн сvм” музыкл жvжигт vзэсгэлэнт Эсмаральдагийн дvрд чадварлаг тоглосныг уншигч та санаж байгаа байх.

-Эсмаральдагийн дvрийг чадварлаг бvтээсэн гэж vзэгчид ам сайтай байсан. Энэ дvрийг яаж гаргая гэж бодож байв?
-Бид нар тоглохоосоо өмнө дотоод хяналт, гадаад хяналт, Соёлын яамны хяналт гээд гурван хяналт өгч байж тоглодог. Анх тавдугаар сард энэ жvжгийн дvрийг хуваариласан. Тvvнээс хойш бараг таван сар энэ дvр дээр ажилласан болохоор аль аль талаасаа чанартай уран бvтээл гарч чадсан байх. Мэдээж уран бvтээлч хvн бол өөр хvнтэй адилхан дvр гаргаж, тvvнийг дуурайж болохгvй. Дээр нь Урнаа эгч бид хоёр өөр хvмvvс учраас дvрээ яаж харж байгаагаас шалтгаалаад нэг дvрийг хоёр өөрөөр гаргаж чадсан. Дэлхий нийтээрээ Эсмаральдаг ямар хvн гэдгийг мэднэ. Гэхдээ тvvнийг хvн болгон өөр өөрөөр хvлээж авдаг. Тийм ч учраас анхнаасаа өөрөөр хийнэ гэж бодсон. Хэрвээ би Эсмаральда байсан бол яах байсан бол, ямар сэтгэл хөдлөлийг гаргах бол? Эсмаральдагийн мөн чанар хэн бэ гэдэг vvднээс энэ дvрийг гаргахыг хичээсэн. Vзэгчдийн сэтгэлд хvрч байгаад баяртай байна.

-Сонгодог жvжиг талаасаа анхны том дvр байхаа. Бас таныг vvнээс өөр эерэг талын дvрд тоглож байхыг чинь хараагvй юм байна?
-Тийм шvv. Сонгодог жvжиг талаасаа миний хамгийн анхны гол дvр. Бас тайзны уран бvтээлийн тал дээр анхны эерэг дvр маань. Өмнө нь дандаа л эсрэг дvрд тоглодог байлаа. Жvжгийн санал, дvр хуваарилахад зан араншингийн хувьд ч юм уу эсвэл явдалтай, хувцас хунараа тайлдаг тийм л дvрийг надад өгдөг байсан. Тийм болохоор энэ жvжгээр хvмvvст өөрийгөө арай өөрөөр харуулахыг хичээсэн. Яагаад жvжигчин хvн нэг л төрлийн дvр тоглох ёстой гэж. Өөр өөр төрөл жанраар тоглож байж дээшээ өсч дэвжинэ шvv дээ. Энэ хvслийг маань найруулагч Н.Наранбаатар олж харж, гол дvрээ надад итгэж өгсөнд маш их баярладаг.

-Ер нь яагаад найруулагчдаас эсрэг талын дvрд тоглох санал ирээд байдаг юм бол. Энэ тал дээр дvгнэлт хийж vзсэн vv?
-Миний гадаад төрх их характерний харагддаг байж магадгvй. Эсвэл анхнаасаа эсрэг дvрд тоглочихсон болохоор тэр чигээр минь харчихдаг байх.

-Одоо танд эсрэг дvрд тоглох санал ирж байна уу?
-Ирсэн. Гэхдээ хvлээж авахгvй гэж бодож байна. Жvжигчин хvнд өөрийгөө нээх тал дээр сонголт хийх хэрэгтэй. Цаашид өөрийнхөө чадварыг сайжруулах сургалт болчихмоор дvр дээр ажиллана.

-”Шар тэнгисийн тарчлаан” гэдэг жvжиг удахгvй нээлтээ хийнэ. Энэ жvжигт таныг тоглож байгаа гэж дуулсан. Ямар дvр бvтээж байна?
-Энэ жvжгийн дvр хуваарилалт нь бас нэлээд эрт болсон. Зургадугаар сард билvv дээ. Өмнө нь том дvр авчихсан байсан болохоор олны хэсэг дээр нь тоглож байгаа. Энэ жvжиг нь бид эх дэлхийгээ яаж сvйрvvлж байна вэ? Хэрвээ энэ чигээрээ усаа хайрлахгvй яваад байвал ирээдvйд биднийг юу хvлээж байна вэе Усгvй бол бид нар хэн юм бэ? Бид уул уурхайг хөгжvvлэх нь хөгжихийн нэг гарц гэж байгаа ч нөгөө талаасаа амьдралгvй болчих вий гэдгийг сонирхолтой гаргаж өгсөн захиалгат жvжиг л дээ. Найруулагчаар Б.Мөнхдорж ажиллаж байгаа. Дуулалт жvжиг болохоор дуу бvжиг холилдон орсон.

-”Орхидос-2" кинонд vргэлжлvvлэн тоглосон байсан. Тvvнээс хойш дэлгэцийн бvтээлд хvчээ vзэв vv?
-Өнгөрсөн зун миний хувьд уран бvтээлийн маш олз ихтэй өнгөрсөн л дөө. Бараг зунжингаа л ажиллалаа. “Орхидос-2”-т тоглоод хажуугаар нь манай ангийнхны хийсэн “Амьдралын амт” уран сайхны кинонд тоглосон. Манай залуучууд сvvлийн vед баян, нэг л их мөнгөтэй, гоё ганган хvний дvр эсгэх болж. “Брэнд” өмссөн, хайр сэтгэлийг тоглоом болгочихсон, зөвхөн өнөөдрийг харсан залуучууд зөндөө байна. Vvнийг хэтэрхий их шvvмжлэлгvй, хөнгөн гэнэн маягаар энэ кино илэрхийлсэн. Уг нь сая нээлтээ хийх байсан ч өндөржvvлсэн бэлэн байдал зарласан учраас жаахан хойшлогдчихоод л байна.

-Мэдээж уран бvтээлч болгонд тоглохыг хvсдэг дvр, кино, жvжиг байдаг байх. Таны хувьд?
-Байлгvй яахав. Хамгийн их хvсч явдаг зvйл гэвэл дэлхийн хэмжээний кино жvжгэнд тоглох юмсан гэж боддог. Болдог бол Холливуд руу явахыг маш их хvсч байна. Даанч манай xөгжил дэлхийн хэмжээнд хvрэх болоогvй л байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт миний мөрөөдөл биелэх байлгvй дээ.

-Таныг өмнө нь загвар өмсдөг байсан гэж сонссон?
-Загвар өмсөх их сонирхолтой, өмсдөг байсан. Гэхдээ тэр болгон өмсөөд дагнаж явж байсангvй. Багаасаа л загвар сонирхдог, жижиг сажиг юмаа хийгээд оёчихдог байсан. Оюутан болоод мэр, сэр загвар өмссөн. Жvжигчний мэргэжил гэдэг маш их ачаалалтай ажил. Тийм болохоор одоо бол загвар өмсөх минь өнгөрчихөөд байх шиг байна. Гэхдээ санал ирвэл болох л байх.

-Та тэгэхээр өөрөө хувцсаа хийгээд өмсдөг байсан гэсэн vг vv?
-Тийм. Гэхдээ өөрийнхөө хувцсыг биш тайзны хувцас шvv дээ. Ер нь боломжийн хувцас хийгээд өмсчихдөг байсан шvv. Оюутан байхдаа ч гэсэн шалгалт дээр өмсөх хувцсаа өөрөө хийгээд л өмсчихдөг байлаа.

-Жvжигчид энэ мэргэжлээрээ удаан ажиллаад ирэхээрээ найруулагч руу “урвах” тохиолдол байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хэлж мэдэхгvй юм. Одоохондоо энэ талаар бодсон зvйл алга. Нээрээ чамд нууцаа дэлгэх vv. Яагаад ч юм нууцаа дэлгэмээр санагдчихлаа.

-Тэг л дээ. Таны нууц авьяас тань юу бэ?
-Би хааяа шvлэг бичих дуртай.

-Тийм vv. Та тэгвэл манай уншигчдад дөрвөн мөрт хэлж өгөөч?
-Гэхдээ би айхтар яруу найрагч биш болохоор сайн зохиож чадахгvй. Бяцхан сонирхогч гэх vv дээ

Хvлээлт
Миний сэтгэл хэнийг ч юм vгvйлнэ
Чимээгvй ирэх хайрыг vгvйлнэ
Чамайг хvлээх зvрхэн дэх хvлээлт минь
Чин зvрхэнд минь гуниг болон нуугдана
Учирсан хэрнээ учраагvй юм шиг
Уулзсан хэрнээ уулзаагvй юм шиг
Харсаар байтал гар минь баригдахгvй
Хайрласаар атал зvрхэнд минь тогтохгvй
Дэргэд минь байвч сэтгэлд минь багтахгvй
Сэтгэлд минь байвч дэргэд минь тогтохгvй
Хайр минь чи хаана байна
Хань минь чи хаана байна
Хамтдаа дvvлэн нисье
Ханьсан хоёул жаргая.

-Сайхан шvлэг байна. Дэвтрийг тань харахад нэлээд олон шvлэгтэй юмаа. Хэзээнээс оролдсон юм бэ?
-Арван жилд байхдаа “Алсад суугаа ээждээ бичих захидал” гэдэг шvлгийн уралдаанд анх орж байсан л даа. Тvvнээс хойш байнга биш ч гэсэн мэр сэр бичдэг л байлаа. Найз нартайгаа шvлгэн мессеж бичээд л. Оюутан байхад тайзны ярианы Уртнасан багш маань хөгжмийн зохиомж гэдэг хичээл орсон юм. Нэг ая сонсоод төрсөн сэтгэгдлээ буулах байсан л даа. Тэр хичээл дээр би Жанцанноровын “Цагаан суварга”-ыг сонгоод говьд амьдарч байгаад хотод ирсэн хvv зэрэглээ хараад ээжийгээ эх нутгаа санан дурсаж байгаа тухай шvлэг бичсэн. Энэ шvлэг маань надад их таалагдсан. Тvvнээс хойш л тэмдэглэдэг болсон. Гэхдээ хvнээс их нууна, ичнэ. “Хувьсал” продакшнд байхад бидэнд бас иймэрхvv шvлэг бичих даалгавар өгч байсан юм. Тэгтэл би шvлгээ уншихаас ичээд тvvнээсээ болоод уйлаад бөөн юм болж билээ.

-Ихэнх урлагийнхан нот сайн эзэмшсэн байдаг. Тийм болохоор дуу зохиох хvсэл төрдөг vv?
-Энэ тал дээр бодсон зvйл байгаа шvv. Төлөвлөж байгаа. Манайд акардион, төгөлдөр хуур ордог байсан. Би бvр өөрийн гэсэн акардион хөгжим худалдаж авсан гээч. Даанч хичээллэж, сургуулилах цаг зав гарахгvй юм даа.

Б.Өрнөх Дугаар 229/10049/ Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Кошелек в сбербанРºÐµ Ð¢Ð²ÐµÑ€ÑÐºÐ°Ñ  область купить МефедроР½ в мелких камнях/м
IP:185.252.186.254  2018-08-17 15:40:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.