Хүмүүс: Ц Баярсайхан | |
Улсын тусгай хамгаалалттай газарт иргэд газар өмчлөх эрхгvй учраас эдгээр сууринд хvний эрх зөрчигдөж байна гэж vзэх хvн олон. Тиймээс Ханх, Хатгал, Дадал сумын хэсэгхэн газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг УИХ-ын ирэх хаврын чуулганд өргөн барих гэж байна.
Чоно борооноор гэдэг. Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Баярсайхан, Х.Бадамсvрэн нарын гишvvд сэжиг төрvvлэхvйц нэгэн саналыг дээрх асуудалтай хамт оруулахаар төлөвлөж байгаа гэсэн чимээ чих дэлслээ. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Гашуун сухайтын боомт Говийн бага дархан цаазат газарт, улсын тусгай хамгаалалтын хилээс ойролцоогоор 5-10 км-ын дотор байрладаг.
Хил, гаалийн байгууллага тэртэй, тэргvй газрыг өмчлөх эрхгvй учраас тэдний хувьд Хатгал, Ханх, Дадалын иргэд шиг эрх нь зөрчигдөх асуудал байхгvй. Харин ч энэ боомт Тусгай хамгаалалттай газар нутгийнхаа "эрх"-ийг зөрчиж 15 жил оршиж байна.
Хамгаалалтын бvсээс ердөө 5-10-хан км-т байдаг энэ боомтыг анхнаасаа яагаад дархан цаазтай газарт байгуулсан нь сонин. Боомт байрлаж байгаа энэ хэсгийг Улсын тусгай хамгаалалтаас гаргах "мэргэн санаа" Өмнөговь аймгаас сонгогдсон гишvvдэд ямар ашигтай байж болох вэ?
Бидэнд олдсон мэдээллээр энэ хэсгийн газар дор алтны нөөцтэй нь Өмнөговиос сонгогдсон эрхэм гишvvдийг далд сонирхолд хөтөлсөн гэх. Энэ оны есдvгээр сарын байдлаар Өмнө¬говь аймагт дархан цаазтай газраас бусад бараг бvх талбайд ашиглалт, хайгуулын лиценз олгож, vлдсэн жаахан талбай нь өргөдөлд даруулжээ.
Зураг дээрээс харахад Говийн бага дархан цаазат газрыг тойроод дvvрэн лицензтэй талбай байна. Ялангуяа Гашуун сухайтын боомт оршдог, тусгай хамгаалалтаас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа энэ хэсэг тэр чигээрээ хайгуулын лицензтэй талбайгаар хиллэжээ.
Тэгэхээр хэн нэгний эрэл энэ хvрээд зогссон байх нь. Цааш vргэлжлvvлэхийн тулд тухайн газрыг тусгай хамгаалалтаас гаргах шаардлагатай болж таарна. Тvvнээс биш, зөвхөн боомтын ажилчдад зориулсан орон сууцны барилга, оршин суугчдын гөлөө тусгай хамгаалалтыг vгvй хийнэ гэдэг хэтэрхий vнэмшилгvй, бас утгагvй сонсогдоно. Улсын төсвөөс боомтын ажилчдын орон сууцны зардалд зориулж 600-700 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн. Энэ мөнгө ойрын хугацаанд, ялангуяа УИХ-ын хаврын чуулганаас өмнө Гашуун сухайтын боомтыг суурин болгох хэмжээнд хvрэлцэхгvй нь ойлгомжтой. Суурин биш газрыг тусгай хамгаалалтаас гаргах гэж байгаа асуудал Хатгал, Ханх, Дадалынхаас тэс өөр байна.
НУТАГТАА ЭЭЛГVЙ ГИШVVД
УИХ-д хоёр дахиа сонгогдож байгаа Ц.Баярсайхан гишvvн нутагтаа ээлтэй нэгэн биш гэдгийг Өмнөговийн талыг талхилж дуусч байгаа нvvрсний замууд гэрчилдэг. Өмнийн говиор өдөр, шөнөгvй хvнд даацын машинтай нvvрс зөөдөг хятадуудын энд тэндгvй "зурсан" шороон зам Говийн бага дархан цаазат газрын хөрсийг хайр найргvй эвдсээр олон оныг vдлээ. Тусгай хамгаалалттай газар нутгаар ердөө 14 км явж өнгөрдөг энэ зам яагаад анхнаасаа хамгаалалтын бvсийн гадуур өнгөрч болоогvй юм бол? Говийн хөрс эмзэг, тургимтгай. Ядаж л энэ хэсэгхэн газарт засмал зам бариулах асуудлыг гишvvд одоо болтол хөөцөлдөхгvй байгаа нь сонин. Цөлжилтөд "ташуур" өгч байгаа эдгээр зам цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг Хятадын талаас нvvрс олборлолтоо одоогийнхоос хэд дахин нэмэгдvvлэхээр тавьсан хvсэлтvvд гэрчилж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн хавар ашигт малтмалын нөөц бvхий зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтаас гаргах талаар дуугараад өнгөрсөн. Байгаль хамгааллын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын зvгээс эсэргvvцэл илэрхийлсэн учраас тэгсгээд чимээгvй болсон юм. Муу нэр нь Ерөнхий сайдад байсан боловч тvvнд шахалт vзvvлж байсан жинхэнэ эзэд нь Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишvvд гэдэг юм билээ. Тэд говийн их дархан цаазат газрын яг гол хэсэгт байрладаг, зөвхөн Монголд л байдаг мазаалай, хавтгай хоёрын нутагладаг газрын алтыг ухахын тулд Ерөнхий сайдаа шахаанд оруулж байсан нь энэ юм. Нутгаа төлөөлж УИХ-д заларсан гишvvд ийнхvv ичгvvр, сонжуургvйгээр дархан цаазат газар руугаа шvлэнгэтэх боллоо.
Монгол Улс Биологийн төрөл зvйлийн олон улсын конвенцид нэгдэж, 2015 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авна гэсэн "том" амлалт өгсөн. Одоогийн байдлаар манай улсадэнэ тоо 14 хувь байгаа. Энэ байдлаар дураар авирлаж, хэн хvссэн нь тусгай хамгаалалт руу дайраад байвал амлалтдаа хvрч чадахгvй vлдэх боллоо. Хэрэв бид амласандаа хvрдэггvй гэдгээ олон улсын өмнө баталж орхивол цаашид Монголыг чиглэсэн төсөл, хөтөлбөр, санхvvжилт нvvрээ буруулах болно.
Х.Хулан