962 гэдэг тоонд битгий хууртаарай, иргэд ээ!

2009/11/13
Share |
Хүмүүс:
962 гэдэг тоонд битгий хууртаарай, иргэд ээ!

ХӨСVТ-өөс ирvvлсэн мэдээллээр гахайн томуугаар өвчилсөн хvний тоо 962 болж, нас барсан хvний тоо 15-д хvрээд байна. Тэдний тав нь хөл хvнд эмэгтэй болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна. Сvхбаатар аймагт есан сартай жирэмсэн эх энэ өвчнөөр нас барсныг яамныхан уржигдар хvлээн зөвшөөрсөн юм. Тvvнд хагалгаа хийсэн эмч бас л халдвар авсан талаар өчигдөр аймгийн Засаг дарга нь мэдээллээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Ховд аймагт нэг жирэмсэн эх нас барсан нь гахайн томуугаас болсныг тогтоогоод байна.

Улсын клиникийн төв эмнэлэг / УКТЭ/-т уржигдар бас нэг жирэмсэн эмэгтэй гахайн томуугаар амьсгал хураажээ. Бидэнд мэдэгдэж байгаа мэдээлэл нь л энэ болохоос биш, албаны эх сурвалжууд бодит тоог мэдээлэхгvй байгаа. Эрvvл мэндийн салбарынхан сайдаасаа авахуулаад ХӨСVТ-ийн дарга нь хvртэл утсаа авахгvй гэдийж, заримынх нь утас холбогдох боломжгvй болсон нь тэднээс vнэн бодитой мэдээлэл авахыг хvссэн сэтгvvлчдээс "нvvр баруулах"-аар шийдсэнийг гэрчилж байна.

ХӨСVТ-өес өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар Архангайд 10, Баянхонгорт 3, Булганд долоо, Говь-Сvмбэрт 16, Дархан-Уулд 23, Дорноговьд 26, Дорнодод 14, Завханд гурав, Орхонд 15, Өвөрхангайд 27, Өмнөговь хоёр, Сvхбаатарт нэг, Сэлэнгэд 20, Төв аймагт 11, Увсад 12, Ховдод 19, Хөвсгөлд нэг, Хэнтийд 11 тохиолдол батлагджээ. Гэсэн ч аймгуудын Засаг дарга нараас авсан мэдээллээр эдгээр тоо зарим талаараа зөрvvтэй байгаа нь гахайн томуугийн тоо бодитой эсэхэд эргэлзээ төрvvлж байна.

Тиймээс ХӨСVТ, Эрvvл мэндийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл бодитой гэдэгт 100 хувь итгэж тайвширч болохгvй нь. Жирэмсэн эмэгтэй, хvvхэд, оюутан сурагч, эмнэлгийн ажилтнууд бөөн бөөнөөрөө өвдсөн тухай эмгэнэлтэй, аймшигтай мэдээлэл өдөр бvр тvгшvvр төрvvлж байхад гахайн ханиадны эсрэг вакцин хэзээ ирэх нь одоо болтол тодорхойгvй байна. Хямдхан вакцин авна хэмээн мөнгөө харамлаж суух хугацаа бидэнд уг нь байхгvй. Тэгээд ч хямд vнээр вакцин худалдаж авна гэж тооцоолсон хоёр хөрш улс маань бидний хvсэлтийг хvлээж авах боломжгvйгээ мэдэгдчихлээ. Анхнаасаа л "Айх хэрэггvй, тайван байцгааж болно" гэж алгуурласнаас болж цаг алдсан Эрvvлийн мэндийн сайд одоо дахиад л мөнгөө харамлаж байж хугацаа алдах нь. Дахиад хэд хоног бодож, тэр хооронд хэдэн хvний алтан амь vрэгдэх бол?

Ийм хvнд vед Эрvvл мэндийн яам сэтгvvлчдийн амыг барихын тулд 10 сая төгрөгийн төсөвтэй уралдаан хvртэл зарлалаа. Ханиадтай ингэж тэмцмээргvй байна.
Өдөр бvр томуугийн тархалт нэмэгдэж, хvний амь нас эрсдэж байхад юуны чинь сэтгvvлчдийн дунд Н1N1-ийн балгийг ард тvмэнд таниулах уралдаан зарлах. Хэвлэл, мэдээллийнхэн ийм цаг vед, ийм мэдээллийг С.Ламбаа сайдаас мөнгө авч бичитлээ хvн чанараа гээчихээгvй байна. Бас сайдын хvссэн шиг өөрийг чинь, танай салбарыг магтаж байгаад мөнгө автлаа сэтгэл хоосорчихоогvй гэдгийг дуулгах ёстой байх.

"Аарц, чацаргана, адууны мах хэрэглэ" хэмээх аргаа барсан, шинжлэх ухааны vндэслэлгvй, ядарсан зөвлөгөөгөөр хэдий болтол иргэдээ хуурч торгоох вэ? Халуун чанарын эдгээр хvнсийг их хэмжээгээр хэрэглэвэл харин ч буруу хооллолт бий болж, зарим өвчтөний эрvvл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар иргэд гомдоллох боллоо.

"Хамтарсан" тодотголтой Засгийн газрын явуургvй ашиг сонирхол хvртэл энэ ханиадны тархалтад дэм өгч байгаа нь дэндvv харамсалтай. УИХ-ын байнгын хороогоор сайд нарыг дахин томилох асуудлыг хэлэлцэхэд С.Ламбааг 100 хувь дэмжсэн. Харин ч С.Ламбаагаас 15 хvний амь насыг нэхэх ёстой байтал, эсрэгээрээ найр тавьж зөөлөн суудалд нь vлдээхээр шийдсэн нь гайхмаар.

Б.Номин дугаар 266/3338/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.