Хэрүүлч Дөлөө дажгүй уран бүтээлч болоо юу даа

2009/11/14
Share |
Хүмүүс:
Хэрүүлч Дөлөө дажгүй уран бүтээлч болоо юу даа

25-р суваг телевиз, “САС picture” энтертайментаас “Чи шүү” хэмээх нэг их хэрүүл уруул болж, хийх байхаа олж ядсан нөхдүүдийг цуглуулсан реалити шоу зохион байгуулж, ялагчаар нь тухайн үедээ охидын дунд нэлээд “од” болоод байсан Эндөл гэх залуу тодрон, байрны эзэн болсныг уншигчид маань санаж буй нь лавтай. Шоу дуусаад Дөлөө найзуудтайгаа “Sync” хамтлагийг байгуулсан ч удалгүй хувийн карьер хөөх болсон.  Хэдэн сарын өмнөөс түүний анхны соло уран бүтээл  болох “Сүүлчийн захидал” гэх муу ёрын ч юм шиг тэгсэн хэр нь аялгуулаг дуу залуусын дунд “хит” болоод байгаа. Шоуны туршид зартай заргач Дөлөө олон ч удаа охидоо уйлуулдаг тун ч давилуун зантай нэгэн байсныг мэдэх хүмүүс олон. Зан характер тааруу ч авъяасын хувьд бол тун догь уран бүтээлч болохоо үг, аяыг нь өөрөө зохион дуулсан анхны дуугаараа харуулсан Энхдөл цоо шинэ уран бүтээлээ гаргасан гэнэ шүү. “H2” хамтлагийн дуучин Төөмөөтэй хамтран дуулсан түүний “Гүзээлзгэнэ” гэх дуу тун саяхан сонсогчдын хүртээл болсон. Шинэ уран бүтээлийнхээ үг, аяыг мөн л дуучин залуу маань өөрөө бичсэн аж

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.