Хүмүүс: Quiza | |
Монголын хип хоп ертөнцөд энгийн хэр нь хэгжүүн гэмээр ямартай ч өөрийн гэсэн содон өнгө төрхийг оруулж ирсэн “ноён” хэмээх өргөмжлөлт Quiza хоёр дахь бие даасан тоглолтын сураг дуулгаад байна. Тэс өөр салбарын, тэгээд бүр ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ах найрагч руу Пентатоникийн тайзан дээрээс үеэ өнгөрөөснийг нь өөрийн дураар тунхаглаж, хэний ч мэдэхгүй энэ залуу олны анхааралд өртөж байлаа. Олон хүн дургүйцэж, төдий чинээ хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж байсан таавар мэт “ноён”Quiza амьдралаас урган гарсан, тун энгийн, тэгсэн хэр нь чихэнд дотно шүлгээрээ рок поп, хип хопын ертөнцөд цахиур хагалаж яваа. Давьлуун амнаасаа болж анхны тоглолтынхоо өмнө асуудалд орон, санааширч явсан энэ эрхэм өнөөдөр хэдийн урлагийн гэр бүлд байр сууриа олж, тэр энэ болгонруу үсчиж, бусдын анхаарлыг татах шаардлагагүй болсон. Гэлээ ч түүнийг өдөж, дуундаа дурддаггүй “мс” тун ховор. Мань Quiza ч хэл амаа билүүдэж хэдэн нөхөддөө зориулан шүлэг тэрлэх нь олонтаа. Тэгвэл ойрноос Quiza бусадтай “Diss” хийхээс чухал нийгэмд олон сэдэв байдгийг олж харсан гэнэ шүү. Тиймээс “надруу асаад байгаа, хип хоп сонирхдог, хип хоп дуулах гэж оролдоод байгаа дүү нар миний тоглолтон дээр ирж суралц” хэмээн урьсан. “Ноён” Quiza-д зориулан дуулдаг залууст арай олон оймс элээсэн ахынх нь “жаахан агуу бай” хэмээх зөвлөгөө хэр таалагдах юм бол.