Хүмүүс: Зандаахүү Энхболд | |
УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг тун ч зарчимч чанд нэгэн гэлцдэг. Чуулган, байнгын хороон дээр хатуухан үг хэлж, төрийн албаныхны хариуцлага сахилгын асуудлыг сөхөх дуртай эрхэм гишүүн зуслангийн хашаандаа машинтай эргэхдээ хүртэл дохиогоо өгч, яг л замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг гэсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороны даргын энэ чанд хатуу зан гахайн ханиадны үед ч илэрч байгаа сурагтай. Тэрээр энэ өвчин тархснаас хойш байнга амны хаалт зүүх болжээ. Чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ хүртэл маскнаасаа салдаггүй Энхболд гишүүн амны хаалтандаа тун ч үнэнч байгаа. Гахайн ханиадны дараахан нэг хэсэг төрийн ордны журам чангарч, тамгын газрын ажилтнууд хүртэл чуулганы танхимд заавал амны хаалттай нэвтэрч байсан. Гэвч хэд хоноод л энэ журам мартагдсан. Одоо гишүүд, тамгын газрынхнаас маск зүүдэг хүн бараг үгүй болж, ганцхан Энхболд гишүүн л амны хаалт зүүсээр байгаа. Гахайн ханиад бүрэн арилтал манай Энхболд маскаа тайлахгүй шүү гэж ангийн нөхөд нь цаашлуулж байгаа сурагтай
TB5 tv