Хүмүүс: Д Тэрбишдагва | |
Чуулганы танхимд хаана суух нь гишүүдийн хувьд тун ч чухалд тооцогддог. Нам, бүлгийн ахлагч нар нүүрний эгнээнд дээд хэсэгт залардаг бол хуучин, архаг гишүүд ч бас танхимын хоймор хэсгээр байрлацгаадаг байна. Харин шинэ сонгогдсон, бас залуу гишүүдэд үүд хавиар суудал таардаг. Учир нь үүдээр суусан гишүүд телевизийн камерт өртөхдөө тун ч бага байдаг гэнэ. Телевизийн камеруудыг үүдний тэрхэн хэсэгт байрлуулах журам үйлчилдэг болохоор Их хурлын даргын өөдөөс харж суусан үүднийхэн зурагтын дуранд ихэвчлэн араасаа, их сайндаа л хажуу талаасаа хальт үзэгдээд өнгөрдөг байна. Араасаа гарсаар байгаад зарим сонгогч өөрийн тойргийн гишүүнээ ар талаас нь маш сайн таньдаг болсон гэнэ. Ялангуяа Тэрбишдагва, Балдан-очир нар араасаа тун ч сайн танигддаг. Мань хоёр гишүүний сонгогчид “Манай гишүүн чуулгандаа сууж л байна” гэж царайгий нь хараагүй мөртлөө л хэзээний таньчихсан байдаг гэнэ. Бусдаасаа арай содон чих нь хоёр гишүүний царайг гаргаагүй байхад хүртэл сонгогчдод нь танигдаад байдаг гэсэн шүү
TB5 tv