СЭТГЭЛ СЭРДХИЙЛГЭМ ХЭРГИЙН ТОО ӨЧИГДӨР НЭГЭЭР НЭМЭГДЖЭЭ

2009/11/14
Share |
Хүмүүс:
СЭТГЭЛ СЭРДХИЙЛГЭМ ХЭРГИЙН ТОО ӨЧИГДӨР НЭГЭЭР НЭМЭГДЖЭЭ

Сэтгэл сэрдхийлгэм хэргийн тоо өчигдөр нэгээр нэмэгджээ. СХД-ийн 22-р хорооны Хилчний 66-р гудамжинд эмэгтэй хүний цогцос олдлоо гэсэн дуудлага хууль хүчний байгууллагуудад иржээ. Өглөөний 10 цаг 55 минутад ирсэн дуудлагын дагуу хохирогчийг хэн болохыг танихын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар өгсөн байна. Харин үүний дараа 19 цагийн орчимд хохирогч хэн болох нь тодорхой болжээ. Бусдад зодуулж нүд, ам, хамар, цээж эгэм гээд бүхий л газраа хүнд гэмтэл авч хүйтэн мэсний шархны улмаас амиа алдсан эмэгтэй 31 настай, 2 хүүхдийн эх, хүний хань байсныг цагдаагийнхан тогтоожээ.

Цагдаа хүчний байгууллага хохирогчийг хэн болохыг тогтоосон учраас ар гэрийнхэнтэй нь холбоо барьж гэмт хэргийн талаар мөрдлөг явуулах нээ. Одоогийн байдлаар гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажил явагдаж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийнхан хэлсэн. Ямар ч байсан дээрх хэргээс үүдэн иргэдийг орой үдэш гэлтгүй сонор сэрэмжтэй байж энэ мэт гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг сануулж байгаа юм. Онц ноцтой хэргийн гэмт этгээд тогтооход бид эргэн сурвалжлан хүргэх болно

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.