Асашёорюү 25-ын төлөө Хакүхо 85-ын төлөө

2009/11/16
Share |
Асашёорюү 25-ын төлөө Хакүхо 85-ын төлөө

Мэргэжлийн сvмогийн энэ оны сvvлчийн тэмцээн Кюvшюv башё эхэллээ. Озэки Кайо нутгийнхаа дэвжээнд шинэ дээд амжилт тогтоон очсон нь энэ тэмцээнийг тодотгох нэгэн онцлог билээ. Тvvнчлэн 14 дэхээ кадобан болсон озэки Чиётайкай тавиас дээш хувийн амжилтаа vзvvлж чадах эсэх нь олны анхаарлын төвд буй. Vvнээс гадна хоёр аваргын хэн нь энэ башёд тvрvvлэх вэ гэдэг сонирхол татаж байгаа.

Оны хаалтын тэмцээн Кюvшюv башёд зургаан жилийн дараа хоёр аварга барилдаж байгаа аж. Хамгийн сvvлд 2003 оны арваннэгдvгээр сарын тэмцээнд Асашёорюv, Мусашимару аваргууд цуг гарч байжээ. Тvvнээс хойш Асашёорюvгийн vе эхэлсэн ба 2007 онд Хакvхо ёкозvна болоход Асашёорюv нэг жилд нь шийтгvvлж, дараагийнхад гэмтлийн улмаас энэ тэм-цээнийг өнжсөн билээ. Хэрвээ монгол аваргууд сvvлчийн өдрийг хvртэл хvч vзвэл 2000 оноос хойш анх удаа ёкозvна цолтнуудын барилдаан гарах юм.
Ёкозvна Асашёорюv хоёр жил гаруй дараалан тvрvv аваагvй хар цувралаа таслах зорилготой Кюvшюv башёд хvч vзнэ. Энэ зорилгоо биелvvлбэл макvvчид 25 дахиа тvрvvлэн их сvмогийн тvvхэнд ганцаараа гуравдугаарт бичигдэх юм. Харин ёкозvна Хакvхогийн хувьд ах аваргынхаа 2006 оны зургаан башёд бvгдэд нь тvрvvлэхдээ 84 ялсан рекордыг эвдэх боломжтой буй. Энэ оны өмнөх таван тэмцээнд тогтмол 14 болон тvvнээс дээш давсан тэрбээр шинэ амжилт тогтоох магадлал өндөр. Гол нь тэмцээний эхний өдрийн барилдаан тvvнд хvнд байлаа. Учир нь Хакvхо сvvлийн дөрвөн жил дараалан Кюvшюv башёгийн эхний өдөр унажээ. Энэ удаа тvvний учраа Кисэносато байв. Хакvхо энэ барилдаанд хий гаргалгvй хvч vзэж, барьцнаас ааглан өрсөлдөгчөө давсан.

Башё эхлэхийн өмнө озэки Чиётайкай "Тавиас дээш хувийн амжилт vзvvлж чадалгvй сэкивакэ руу унасан ч зодог тайлахгvй" гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр "Би макэкоши болоод, эсвэл башёг өнжөөд цолоо алдвал vргэлжлvvлэн барилдсаар байх болно. Сэкивакэгаас арав ялбал озэки цолоо эргvvлж авах учир ийм тохиолдолд ирэх жилийн Хацv башёд барилдана. Харин 2010 оны нэгдvгээр сарын тэмцээнд зургаа ялагдаад озэки цол авах боломжоо алдвал зодог тайлна" хэмээн ярьсан байна. Энэ талаар тvvний багш Коконоэ ояката (ёкозvна Чиёнофvжи) "Хувь хvн өөрөө ингэж шийдсэн бол тэгэхээс яах вэ. Сэкивакэ руу унасан ч эргээд озэки болох боломжтой шvv дээ. Харин тэр боломж биелэхгvй нь тодорхой болсон то-хиолдолд сvмог орхих нь зvйн хэрэг" гэсэн тайлбар тавьжээ.

Энэ тухай сонссон Асашёорюv аварга "Башё эхлээгvй байна шvv дээ. Юмыг ингэж муугаар бодох хэрэггvй биз дээ. Харин ийм юм ярьж байхын оронд өөрийгөө хурцалж, ялахын төлөө анхаарлаа төвлөрvvлэх хэрэгтэй. Маэгашира, озэки гэдэг тэнгэр, газар шиг зөрvvтэй" хэмээн ярьсан байна. Сонирхуулахад Япо¬ны сvмогийн холбооны Банцvкэгийн дvрмийн наймдугаар заалтад "Озэкигоос сэкивакэд унасан бөх дараагийн башёд арав ялбал цолоо эргvvлж авна" гэж бичсэн байдаг аж.

Чиётайкай Аки башёд хоёр ялж, ес унан дөрвөн барилдаан өнжсөн. Ингэснээр 2009 оны таван тэмцээнд авсан ялалтынх нь нийлбэр 28 боллоо. Энэ нь оны бvх тэмцээнд барилдсан 31 бөхөөс хамгийн муу vзvvлэлт юм. Vvний дунджийг тооцвол тэрбээр нэг тэмцээнд долоо хvрэхгvй даваа авчээ. Нэгэнт ийм дунджаас доогуур тvвшинд тогтсон тvvнээс озэки цолыг хамгаалах, эргvvлж авах хэмжээний барилдаан гарахгvй нь тодорхой учир бид Чиётайкайг сvмочоор нь ирэх оны нэгдvгээр сард сvvлчийн удаа харна гэж хэлж болно.

Кюvшюv башёгийн эхний өдөр аварга, арслангуудаас Харvмафvжи л учраадаа өвдөг шороодсон. Тэрбээр хамгийн эвгvй өрсөлдөгчдийн нэг Котошёогикvд ёрикири мэхээр ялагдав. Ингэснээр Котошёогикvг есөн удаа ялж байсан Харvмафvжи энэ бөхөд 18 дахиа уналаа. Мөн макvvчигийн монгол бөхчvvдээс Шёотэнро, Асасэкирюv, Токитэнкv, Какvрюv нар өрсөлдөгчөө бараагvй. Харин жюvрёогийнхон бvгд даваа авчээ.

Ж.БАТМӨНХ /ТАВАН ЦАГАРИГ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.