Кивигийн фэнүүд түгшиж эхэлсэн гэв үү?

2009/11/17
Share |
Хүмүүс: Киви  | 
Кивигийн фэнүүд түгшиж эхэлсэн гэв үү?

Рок попын ертөнцөнцөд таван жилийн турш тогтвортой уран бүтээл туурвиж, тэр хэрээрээ 100% үнэлүүлж ирсэн исгэлэн жимс мэт халуухан бүсгүйчүүд ойн тоглолтынхоо дараа продюсерээсээ салах болсон гэнэ шүү. Учир нь тус хамтлагийг байхгүйгээс нь эхлээд өнөөдрийн амжилтанд хөтөлж, Монголын №1 охидын хамтлаг болгосон Ангираа хатагтай хөвгүүдийн хамтлаг байгуулан, хамтарч ажиллахаар шийдсэн гэх. Продюсер Ангирмаа цоо шинэ сонголт хийж, Киви эрх чөлөөтэй болж буй нь зарим нэг гал халуун, час улаан фэнүүдийг нь түгшээж эхэлсэн гэнэ шүү. Хэдийгээр хатуу ширүүн хэмээн гоочлуулдаг ч охиддоо тавьдаг чанд шаардлага нь "киви"-г бусад охидын хамтлагаас ялгаатай илүү уран бүтээлч болгодог. Тэгвэл "киви"-гийн фэнүүд хайртай хамтлагаа бусад эмэгтэйчүүд шиг хайр дурлал, гэр бүл хэмээн уран бүтээлээ цалгардуулах вий хэмээн санааширч байгаа аж. Харин "Киви"-чүүд гэр бүлийн амьдрал зохиох уу эсвэл ганц бие гунхсаар түрүүчээсээ гуч хүрэх үү гэдэг нь тун эргэлзээтэй. Ямартай ч хамтлагийн халуухан бүсгүй Аагий ямар ч сайхан хайр, сайн залуугаар хамтлагаа сольж чадахгүй хэмээн ам алдсан. Дашрамд хэлэхэд олон эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг залуу хатагтай ойрын үед л лав хайр сэтгэлтэй учирахыг хүсэхгүй байна, хамтлагтаа л үнэнч хэмээн намжирдсан дуулдана билээ. Аагийгийн хамтлагаа орхих тухай мэдээ ийнхүү худал болж оронд нь продюсергүй эрх чөлөөт Киви уран бүтээл туурвиж эхлэж магадгүй болсон  гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ieiozkbn g3xgJginjodjkjbbkx, [url=http://tzvsmkxathbu.com/] tzvsmkxathbu[/url], [link=http://xainkzeoomwb.com/ ]xainkzeoomwb[/link], http://jawgzswajlde.com/
IP:31.184.238.87  2019-07-25 04:11:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.