Баянгол дүүргийн Төрийн захиргааны хэлтсийн дарга Д.Оюунтуяа:

2009/11/17
Share |
Хүмүүс:
Баянгол дүүргийн Төрийн захиргааны хэлтсийн дарга Д.Оюунтуяа:

2009 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн нийтлэлтэй холбогдуулан Баянгол дүүргийн Төрийн захиргааны хэлтсийн дарга Д.Оюунтуяа  тайлбар ирүүлжээ. Тэрээр иргэн Т.Отгонбаяр болон Т.Тунгалаг нарын зүгээс үндэслэлгүй шаардлага тавьж, ажил хэргийнх нь нэр төрд халдсан гэж үзэж байгаа юм. Тайлбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

-Би 2002-2005 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс гар дээрээс худалдаа наймаа хийх, жимс ногоо худалдаалах ажилд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Тухайн үед иргэн Т.Отгонбаяр жимсний худалдаа наймаа хийж байсан бөгөөд энэ л үеэс тэр залууг мэдэх болсон. Т.Отгонбаяр жижиг дугуйтай чирдэг ТҮЦ ажиллуулж нэг газраас нөгөөд хөөгдөж туугдан ажилладаг байсан юм. Дараа нь иргэн Т.Отгонбаяр, Мандахбаяр нар хамтарч павильон барьж дэлгүүр түрээслэн ажиллаж байгаад дүүргийн Засаг даргын шийдвэр гарч албадан буулгасан юм. Павильон барих, буулгах асуудал төрийн захиргааны байгууллага чиг үүргийнхээ л дагуу шийдвэрээ гаргаж гүйцэтгэсэн ажил. Павильон гэдэг өөрөө түр барилга, түр гэрээгээр зохицуулагддаг. Гэтэл энэ бүхэнд намайг албадсан мэтээр гүтгэн, хуурамч гэрээ хийсэн, залилан мэхэлсэн, албан тушаалаа ашигласан гэх мэтээр удаа дараа шат шатны хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Би Монгол Улсын иргэнийхээ хувьд хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх зарчмаар дуудсан газар бүрт очиж шалгуулж үндсэндээ гурван жилийг өнгөрөөлөө. Түүний гаргасан гомдлыг шийдвэрлэх гэж л хууль хяналтын байгууллага шалгасан шүү дээ. Ганц намайг шалгаагүй энэ хэрэгт холбогдуулж олон хүмүүсийг л шалгасан. Тухайн үед хашиж байсан миний ажил газар олгодог, цуцалдаг, буулгадаг, газрын гэрээ хийдэг, шийдвэр гаргадаг албан тушаал биш шүү дээ. Шалгасан байгууллагуудын шийдвэр таалагдаагүй учраас л иргэн Т.Отгонбаяр болон түүний эгч Т.Тунгалаг нар нэр төрд минь халдахаар шийдсэн гэж ойлгож байна. Энэ тухай тэд намайг сүрдүүлэх үедээ ч хэлж байсан.

Би иргэн Т.Отгонбаярыг албадаагүй, хуурамч гэрээ хийгээгүй, залилан мэхлээгүй нь 2007 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж дүүргийн прокурорын гуравдугаар сарын 26-ны өдрийн 29 тоот тог-тоолоор иргэн Т.Отгонбаярыг залилан мэхэлсэн гэх нь тогтоогдоогүй, 2009 онд Авлигатай тэмцэх газарт дахин албан тушаалаа ашиглан бусдын мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгуулж Нийслэлийн прокурорын 2009 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 64 тогтоолоор тогтоогдоогүй, 2009 онд албан тушаалаа урвуулан бусдад хохирол учруулсан гэх үндэслэлээр дахин шалгуулж Нийслэлийн прокурорын 2009 оны долдугаар сарын 29-ний өдрийн 56 тоот тогтоолоор албан тушаалаа урвуулан бусдад хохирол учруулсан гэдэг нь тогтоог-доогүй юм. Шат шатны Цагдаагийн болон Прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар шалгаад нотлох ба-римтад тулгуурлан Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж тогтоосон. Гэвч эдгээр хүмүүст хууль хяналтын байгууллагын гаргасан шийдвэр таалагдаагүй учраас л янз бүрийн л зүйл заалт гаргаж дахин дахин шалгуулдаг. Бүх шатны хууль хяналтын байгууллага шалгаад гаргасан шийдвэр нь таалагдаагүй учраас өөр арга зам буюу өөрөөр хэлбэл ажил, албан тушаал нэр хүндэд минь халдаж айлган сүрдүүлэхээр шийдсэн юм шиг байна. Би Т.Отгонбаярыг ажил төрлийн хувьд таних болохоос биш түүний эгч Т.Тунгалагийг танихгүй, гэнэт л нэг өдөр гарч ирээд хохирогч болоод мөнгө нэхэж дарамталж удаа дараа гомдол гаргаж шалгуулсаар даруй гурван жил өнгөрч, шалгуулах явцад би маш их цаг хугацаа зарцуулсан юм. Т.Отгонбаярын өмгөөлөгч Hаранхүү түүний эгч Т.Тунгалагийн нөхөр Пүрэвсүрэн гэгч албан ажлын өрөөнд ирж удаа дараа айлган сүрдүүлж “20 сая төгрөг өгвөл таныг тайван орхино, хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол ажилгүй болгоно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрийг чинь гутааж цуврал нэвтрүүлэг хийнэ” гэх мэтээр дайрч до-ромжилсон юм. Би энэ талаар хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаж хандаж байсан.

Утсаар, мессежээр хүртэл сүрдүүлэг хийж байсан. Гэвч би энэ бүхнийг тэвчиж шалгуулж байсан учраас тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Би энэ хүмүүсийн нэхэж байгаа 20 сая төгрөгийг   өгөхгүй,   өгөх   ч   үндэслэл   байхгүй юм. Үүнийг   удаа   дараагийн   хууль   хяналтын байгууллагаар шалгагдсан баримтууд нотолж байна. Тийм ч учраас хэвлэл мэдээллээр цуврал нэвтрүүлэг хийнэ гэж айлган сүрдүүлж байгаа юм. Гэм буруутайг зөвхөн хууль хяналт, шүүхийн байгууллага тогтоодог болохоос хэн нэгэн иргэн тогтоодоггүй юм. Өөрсдөд нь таалагдаагүй бол үгүйсгэж төрийн ажлыг хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа хууль хяналтын болон газрын алба-ны ажилтнуудыг надтай холбож хардаж гүтгэн маш олон хүнийг шалгуулсан. Үнэн гэж байдаг бол, хууль үйл-чилдэг бол энэ л зарчмаар шийдэгдсэн. Гэвч би шантрахгүй. Би төрийн захиргааны албанд тасралтгүй 24 жил ажиллаж байна. Би төрдөө тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албан тушаалтан. Албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байхгүй гэдгийг хууль хяналтын шат шатны байгууллага шалгаад тогтоосон юм шүү гэдгийг л дахин дахин хэлье. Т.Отгонбаяр, Т.Тунгалаг нарын гомдлыг барагдуулах гэж гурван жил шалгуулж хангалттай цаг хугацааг зарцуулсан. Би ч бас нэр төрөө сэргээлгэх, гомдол гаргах эрхтэй. Гэвч энэ бүхэнтэй зууралдаж цаг хугацаа үрэх хүсэл сонирхол цаг зав алга даа. Бид цаг хугацаатай өрсөж маш их ачаалалтай ажилладаг.

Харамсалтай нь сүүлийн үед төрийн албан хаагчид руу дайрч давшлах, айлган сүрдүүлэн дарамтлах явдал газар авах боллоо. Тиймээс сонин хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууддаа хандаж нотлогдоогүй, үндэслэлгүй гүтгэлгээр хүний нэр төрийг гутаах, үндэслэлгүй дайралтыг зогсоож, тэнцвэртэй бодитой, нот-логдсон үнэн зөв мэдээллийг хүргэж байгаасай л гэж хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн Д.Оюунтуяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.