ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН гэрээний дараахь их засвар

2009/11/17
Share |
Хүмүүс:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН гэрээний дараахь их засвар

Зунжин намаржин шоудаж байж Намрын дунд сарын 17-ноо үзэглэсэн гэрээ гэгч зүйл хуурамч байв. Хоосон цаасан дээр эхэлж гарын үсгээ зурчихаад эцэст нь нөгөө гарын үсгийнхээ эргэн тойрныг дүүргэх гэж цаастайгаа ноцолдож сууна. Цаас хүлээж нүд нь чилсэн монголчуудын амьдрал өдрөөс өдөрт хэцүүдсээр л. Эсрэгээрээ хөшигний ард хор найруулалт явагдсаар, хорчид хожиж, хөлжих зам нь засагдсаар л…

Оюутолгойн гэрээ үзэглэгдсэн цагаасаа л хэл ам дагуулсан. “Гэрээ хаа байна” гэж иргэний хөдөлгөөнийхөн, эрдэмтэд эрж хайв. Тэр гэрээ нэгэн яамны түшмэлийн ширээн дээр хэвтэж, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах гэж байна гэх мэдээлэл тарахад бид итгэж ядацгаасан. Арай ч үгүй байлгүй дээ, ёслол төгөлдөр үзэглэсэн гэрээ шүү дээ гэж. Үнэхээр тэр гэрээ хэвтэж байгаад өндийж ирлээ. Дөрвөн жил боловсруулж, хоёр УИХ, гурван ч Засгийн газар дамжсан хэлэлцээг Төрийн ордноо “Баярын жавхаа” эгшиглүүлэн “Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ?” хэмээн бахдалтайгаар дуулж хүчин төгөлдөр болгосон хэмээн сүржигнэж яасан ч их баярлалаа даа, бид. Гэрээ үзэглэсний дараа олон улстөрчид ялалтаа тэмдэглэж хундага харшуулсан байдаг. Энэ гэрээ ажлын хэсгийн ахлагчдаа ээлтэй, Засгийн газрын тэргүүндээ халгаатай байсан гэлтэй. Гэрээ байгуулсан Ерөнхий сайд юу юугүй өвдөж, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол ажлын хэсгийг ахалсан сайд УИХ-ын нөхөн сонгуульд баруун солгойгүй мөнгө цацалсаар гарч ирэв. Хөрөнгө оруулалтын гэрээг эхний хэлэлцүүлгээр Засгийн газарт буцааж, хуулиудад оруулах өөрчлөлтийг огт болж бүтэхгүй зүйл хэмээн нэг нүдээрээ ч харахгүй байсан УИХ-ын гишүүд хэдхэн хоногийн дараа гэнэт мэлмий нь “тунгалагшиж”, гар нь  “зөвшөөрлөө” хэмээн кнопондоо хүрэх “шидийг олсон” байлаа. Оюутолгойн гэрээг л үзэглэчихвэл ард түмэндээ “Эх орны хишиг түгээнэ” гээд байсан эрхмүүд өнөөдөр мөнгөний ханш унах, инфляц өсөх нэрээр хаацайлах арга саам хайн нэгийг сэтгэж байгаа хэрнээ өвөр түрийдээ халааслах мөнгөө тэрбум болгоно гэж улайрцгааж суух юм.

Ийм л соньхон цаг үед Засгийн газартай гэрээ байгуулсан тал болох “Айвенхоу майнз Монголиа инк” компани өөрчлөн байгуулагдахын замаар замран сураг алдарч эхэллээ. Хаа нэгхэн хуулийн зөвлөх авна гэсэн зар тавихаас өөр хийсэн зүйлгүй энэ компанийн ажлыг Засгийн газар шүүрч аван холион бантанг нь хутгаж байна. Юуны түрүүнд “Оюутолгой” ХХК байгуулагдахаар болж, бичиг баримт бүх зүйл нь бэлтгэгдэн өнөө маргаашгүй улсын бүртгэлд бүртгүүлэхээр зэхжээ. Шинэ компанийн нэр дээр зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажлууд өрнөнө. Үйлдвэрийн талаар судалж санал боловсруулах ажлын хэсэг ч байгуулагдлаа. Сар гаруйн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Рио Тинто”, “Айванхоу майнз”-ийн удирдлагууд “Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хувьцаагаа өөр компанид худалдах, шилжүүлэх эрх байхгүй” гэж мэдэгдэж байсан билээ. Тэгэхээр өнөөдөр “Айванхоу майнз”-ыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед огт байгаагүй “Оюутолгой” ХХК болгон өөрчлөх гэж байгаа нь ямар учиртай вэ? Нэгэн цагт эрх баригчид “Эрдэнэт”-ийг ХХК болгоод авсан. Тэр үед Эрдэнэтийн баялгаар тоглох их ажил амжсан гэдэг. Одоо “Оюутолгой” ХХК-ийг ганцхан гишүүнтэй ч байгуулж болно. Ганц хүн л гарынхаа үзүүрийг хөдөлгөж нэрээ сараачаад л Монголын баялгаар хүссэнээрээ наадаж болох нь.

16 бүлэг 222 зүйл бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд 13 нөхцөл дутуу хийгджээ. Энэ муу ёрын арван гурвын тоо монголчуудын хоолноос хичнээнийг хороох бол? Гэрээ байгуулахын өмнө ярьсан бүх тоо худал болж хувирсан гэсэн үг. Техник эдийн засгийн үндэслэл эцэслэн гараагүй байхад ашгийн тухай ярилтгүй. Юун яасан ашиг, тэр бүхэн одоо энэ арван гурвыг эцэслэсний дараа л бидний нүдэнд харагдана. Гэхдээ зургаан сарын дараа шүү. Энэ хооронд Зас-гийн газар юу юу амжуулахаар болсныг харлаа. Оюутолгой төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Монгол ул-сын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу эцэслэх гэнэ. Энэ нь нөгөө ашиг гэж бидний хараад байсан тоонууд худлаа болохыг илтгэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг ашиглалтын болгох ажлыг зохион байгуулах ажил хийгдэнэ. Өм-нөговийг эзэгнэн төрөхийгөө хэлж байгаа энэ ажлын дагуу Монголын өмнөд хэсэг Канад аймаг болж, тэнд бас нэг “Бороо гоулд” ирэх гучин жилд “гялалзуулна”. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнд аудит хийлгэх ажлыг хөрөнгө оруулагч талтай тохиролцон зохион байгуулах юм байх. Энэ ажил гэрээг үзэглэхээс бүр өмнө хийгдсэн байх учиртай. Гэрээ хийх гэж байгаа тал манайх хоёрын хооронд ямар зээл, өр шир байгаа, яаж яваа зэргээ эцэслээд гарын үсэг зурах байв.

Нэгэн цагт Сангийн сайд нь Ц.Элбэгдорж гэдэг Ерөнхий сайдтайгаа нийлээд “Бороо гоулд” ХХК-тай Тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулсан нь гадныхнаар Монголын хөрсийг тавхан жилийн дотор там болгуулж баялгаа алдсанаар шүүхэд очиж өндөрлөсөн. Өнөө цагт Д.Зоригт гэдэг Эрдэс баялгийн сайд, С.Баяр, С.Батболд гэдэг Ерөнхий сайдуудтай Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээрээ мөн л Монгол төрийн түүхэнд гашуун мөртэй сургамжит улстөр болж үлдэх нь. Монголын улстөр гадныхны захиалгаар хэрхэн бүхнийг урьдчилан бэлтгэж, ард түмнийхээ баялгийг булааж болдгийн бодит жишээ боллоо. АНУ-ын газар шороогоор тоглож, сөнөсөн сарны гадаргуу болгоод “Хорт Боб” хоч зүүн толь бичигт орж байсан Фрийдланд шиг өнөөдрийн толгойгоо бус гартаа барьсан үзгээ хөдөлгөгчид тохирсон хочоо зүүх нь гарцаагүй.

Аливаа хөрөнгө оруулалтын гэрээний нэг хувь нь Монгол банкинд хадгалагдах учиртай ч өнөөг хүртэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тус банкинд очсон эсэх нь ч тодорхойгүй, эргэлзээтэй байсаар байгаа юм. Маргааш байгуулагдах “Оюутолгой” ХХК 30 жилийн дараа Монголын говийг хонхойлгочихоод “Мэдэхгүй” гээд мянган асуултыг минь таглаад байвал яах билээ

Доктор С.Авирмэд: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ АНХНААСАА  ХУУЛЬ БУС БАЙСНЫГ НОТОЛЖ БАЙНА 
-Засгийн газар Оюутолгойн гэрээнд заасан 13 нөхцлийг биелүүлэхтэй холбоотой зүйлүүдийг ажлын хэсгийн ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосон. Тухайлбал, Оюутолгой төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын хууль, тогтоомж, дүрмийн дагуу эцэслэх  үүрэг өгснийг  та юу гэж үзэж байна?
-Оюутолгойн гэрээний  хуульд нийцүүлсэн техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/  гаргаж байж дараа нь гэрээ хийх ёстой байсан. Гэтэл Засгийн газар энэ бүхнийг алгасаад Оюутолгойн гэрээг хийж, хөрөнгө оруулагчидтай гарын үсэг зурсан. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчлөө, хууль бус гэрээ боллоо гэдгийг  уул уурхайн инженер, мэргэжлийн хүмүүс, судлаач, иргэний нийгмийнхэн тухайн үед хэлж сэрэмжлүүлсэн. 
Одоо техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэж гарга гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас Оюутолгойн гэрээний  ажлын хэсгийн ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгч байгаа нь энэ гэрээ анхнаасаа   хүчин төгөлдөр бус байсныг нотолж байгаа юм.
-Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнд аудит хийлгэх ажлыг хөрөнгө оруулагч талтай  тохиролцон зохион байгуулах үүрэг өгөгдсөн. Энэ талаар ямар байр, суурьтай байна?
-Аудит хийлгэх гэх мэт монголчуудын мэдэж чадаагүй олон асуудал гарч ирж байна.  Уг нь манайхан өөрсдөө аудит хийх ёстой юм. Хөрөнгө оруулагч талаас аудит хийлгэх зардал миллиарад гаруй ам.доллар гээд асуудал  оруулаад ирж байна. Оруулсан хөрөнгөө ийм байдлаар буцааж авч байгаа юм биш үү гэдгийг бодох учиртай. Энэ мэт монголчуудын  мэдэхгүй юм Оюутолгойн гэрээнд их бий.
-Гэрээнд заасан 13 нөхцлийг биелүүлэх зүйлүүд дотор хайгуулын лицензийг ашиглалтынх болгох асуудал багтсан. Хайгуулын лицензийг шууд  ашиглалтынх болгож өөрчлөхөд сөрөг үр дагавар гарах уу? 
-Ашигт малтмалын хайгуулын лицензийг ашиглалтынх болгох  талаар Засгийн газрын хуралдаанаас мөн  үүрэг өгч байна. Хайгуулын лицензийг шууд ашиглалтынх болгоно гэдэг чинь баялгаа зүгээр өгчихөж байна гэсэн үг шүү дээ.

“ҮНДЭСНИЙ СОёМБО” ХөДөЛГөөНИЙ ТЭРГүүН Д.ЛХАГВАЖАВ: ЗАСГИЙН ГАЗРЫН тогтоол, захирамж хҮЧингҮй Болох Ёстой
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний техник эдийн засгийн үндэслэлийг одоо л эцэслэн шийдвэрлэх гэж байна.
 -Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд  зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ хийхийн өмнө техник, эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар гаргасан байх учиртай. Гэтэл гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн монгол хэл дээр гарсан хувилбарыг монголчууд одоо болтол гар дээрээ аваагүй. Хуулиа зөрчиж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
 Өөр нэг асуудал бол С.Баярыг  Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх үед   67 дугаар тогтоол гаргасан. УИХ-д ийм эрх байхгүй. Хууль бус Засгийн газрын тогтоол, захирамж хүчингүй болох ёстой.
-Х лицензийг А болгож өөрчлөхөөр ярьж байгаа нь хэр зохистой вэ?
-Хайгуулын лицензийг ашиглалтынх болгох асуудал 2001 онд  ашигт малтмалын тухай 1997 оны хуулиар  яригдаж  л  байсан. Өнөөдөр 50 сая ам.долларын  урьдчилгаа авчихаад техник эдийн засгийн үндэслэлгүйгээр  хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг, хайгуулын лицензийг  ашиглалтынх болгодог байж таарахгүй

А.Баатархүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ufzpsqfs jack meanie, http://u.wn.com/p/433011269/ skachat_vzlomannyi_bouncemaste rs, http://u.wn.com/p/433029809/ tubidy_baixar_música, http://u.wn.com/p/432990816/ download_fortnite_pc_gratis, https://u.wn.com/2018/12/10/Ja smine_sandlas_new_song_2018_mp 3_download/ jasmine_sandlas_new_song_2018_ mp3_download, http://u.wn.com/p/433031892/ تحميل_موسيقى_هاد ئة_mp3_للجوال, http://u.wn.com/p/433005231/ suit_punjabi_jass_manak_video_ download, http://u.wn.com/p/432977935/ download_adobe_illustrator, http://u.wn.com/p/433027948/ download_dj_tik_tok_terbaru_20 18, http://u.wn.com/p/432989769/ como_descargar_aptoide, http://u.wn.com/p/433025467/ vr_kanojo_download, http://u.wn.com/p/433038516/ ve_tu_long_te_main_lachi_mp3_s ong_download, http://u.wn.com/p/432966789/ musica_para_descargar_gratis_e n_mp3, http://u.wn.com/p/432972409/ site_para_baixar_musicas_grati s_e_rapido, http://u.wn.com/p/432990715/ fakaza_mp3_download_2018, http://u.wn.com/p/432969235/ download_film_semi_2018_subtit le_indonesia, http://u.wn.com/p/433021458/ skachat_ofis_2010, http://u.wn.com/p/433019080/ let_me_love_you_only_song_down load, http://u.wn.com/p/432977651/ skachat_kiss_and_make_up, http://u.wn.com/p/433032995/ download_12_fhx_coc_apk, http://u.wn.com/p/433007798/ download_lagu_near_karna_su_sa yang, http://u.wn.com/p/432985226/ تحميل_يوتيوب_كيد ز, http://u.wn.com/p/433026665/ o_sanam_sanam_re_video_downloa d, http://u.wn.com/p/432981133/ yara_teri_yari_ko_dj_song_down load_mp3, http://u.wn.com/p/433017790/ download_lagu_mic_drop_steve_a oki, http://u.wn.com/p/432966773/ shape_of_you_song_ringtone_dow nload_pagalworld, http://u.wn.com/p/433019079/ download_batman_vs_superman_fu ll_movie_in_hindi, http://u.wn.com/p/432973410/ full_program_indir, http://u.wn.com/p/432995750/ تحميل_اغنية_ya_lili, http://u.wn.com/p/432990881/ descargar_musica_de_sebastian_ yatra_por_perro, http://u.wn.com/p/432969816/ www.hackearwhatsapp.co_vu_desc argar, http://u.wn.com/p/432982987/ download_lagu_camila_cabelo_ne ver_be_the_same, http://u.wn.com/p/433037789/ download_lagu_dj_kalo_memang_g ak_sayang, http://u.wn.com/p/432977729/ diskdigger_photo_recovery_app_ download, http://u.wn.com/p/433006336/ oh_oh_jane_jana_new_video_song _download, http://u.wn.com/p/433023216/ vpn_free_download_for_pc, http://u.wn.com/p/432973461/ romances_pdf_download_gratis, http://u.wn.com/p/433011413/ memoo_müzik_indir, http://u.wn.com/p/432978008/ download_lagu_kau_telah_mengis i_ruang_hati, http://u.wn.com/p/433022137/ ismail_yk_80_80_yüzaltmış_i ndir, http://u.wn.com/p/433039241/ ea_cricket_2018_pc_game_downlo ad, http://u.wn.com/p/433029982/ free_mp3_download, http://u.wn.com/p/433021514/ www_xvidvideocodecs_com_2018_d ownload, http://u.wn.com/p/433032968/ daru_badnaam_ringtone_instrume ntal_download, http://u.wn.com/p/432959580/ skachat_mainkraft_pe_1.1.5_tre shboks, http://u.wn.com/p/432995809/ navratri_wallpaper_download, http://u.wn.com/p/433034382/ office_2010_64_bit_download, http://u.wn.com/p/432961143/ na_ja_pav_dharia_320kbps_mp3_d ownload, http://u.wn.com/p/432959278/ cara_download_video_youtube_ja di_mp3, http://u.wn.com/p/433024364/ come_scaricare_film_gratis_da_ internet,
IP:146.185.202.253  2018-12-10 09:35:03
Zfnfioan , https://www.twitch.tv/events/2 2kTum71TAmg5HcE08AWbw chat_online_skype_messenger, https://www.twitch.tv/events/3 xweK_byTUSg2xwNYBPCOA pure_hookup_apps_2018, https://www.twitch.tv/events/I 9m9oeJcRISTgDjZWLoR9g oglasi_licni_kontakti_uzice,
IP:95.181.217.127  2018-12-15 04:34:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.