ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙХГҮЙН ТУЛД

2009/11/18
Share |
Хүмүүс:
ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙХГҮЙН ТУЛД

Сү.Батболдын танхим өнөөдөр хорь хонож байна. Улс төрийн тулгуур, манлайлан дагуулах чадварынх нь хувьд түүний танхимыг түр засгийн газар гэж нэрлэж болно. Сү.Батболд хэдийгээр боловсролтой, Монголын шинэ үеийн хөрөнгөтний нэг, дунд насны төлөөлөгч мөн боловч улс төрийн лидер биш. Энэ бол эмзэг цэг. Засгийн газрыг тулж буй хоёр багана МАХН, АН-ын цөм хэсэгт  нөлөөлөх, цаашилбал улс төрийн хүрээнд манлайлах, бүр ахивал нийгэмд хийх ажил, хэрэгжүүлэх зорилгоо хүлээн зөвшөөрүүлэх, дэмжүүлэх нөөц, чадавхи хомс. Н.Энхбаярын боловсон хүчний бодлогын ачаар Сү.Батболд Гадаад хэргийн дэд сайдаар 2000 онд тохоон томилогдсоноос хойших улс төрийн карьерын хугацаа есөн жил. Ерөнхий сайдын түвшинд авч үзвэл бага хугацаа. Хоёр удаа Засгийн газрын гишүүн болохдоо зөвшилцлийн болон хамтарсан гэсэн нэр хаягтай эвслийн танхимд багтаж байв. Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Үйлдвэр худалдааны, С.Баярын танхимд Гадаад хэргийн сайдын албыг хашсан.    

 “Алтай трэйдинг”-ийн экс захирал хос морьгүй Ерөнхий сайд. Намын дарга бүү хэл, МАХН-ын Удирдах зөвлөлд ч багтаж амжаагүй явна. МАХН ирэх 12 дугаар сарын эхний долоо хоногт товлосон Бага хурлаараа Ерөнхий сайдаа Удирдах зөвлөлдөө багтаах юм. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмж-лэгээр М.Энхболдын хүчтэй фракцыг даван МАХН-ын дарга болсон С.Баяр суурин дээрээ тогтоол санаач-лан батлуулж билээ. Намын дарга нь Ерөнхий сайд байх тухай МАХН-ын 25 дугаар Их хурлын тогтоол хүчин төгөлдөр байна. Энэ заалтын дагуу С.Баяр Ерөнхий сайдын албыг өгөхдөө МАХН-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой байсан гэсэн үг. Төрийн хууль хэрэгжихгүй байхад намын дүрэм юу ч вэ дээ гэж хэрэгсэхгүй байгаагаас биш Хяналтын хороонд зарга үүсгэх хангалттай паакт юм.

“Энержи ресурс”-ын гол зохион байгуулагч, хоёр намын бизнесмен-улс төрчдийг энэ компанид нэгтгэж байснаараа Тавантолгойн ХОГ Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулах үүрэгтэй, хагас жилийн батерейтай түр засгийн газар гэсэн хардлага үнэмшилгүй зүйл огт биш. Эх орны хишиг 1,5 сая +Эрдэнийн хувь 1 сая =2,5 саяыг иргэн бүхэн С.Баяраас биш Сү.Батболдоос нэхнэ. С.Баярын эхлүүлчихсэн ажлыг Сү.Батболд гүйцээж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ирнэ. Уг нь С.Баярын гавъяа гэж гайхуулаад байгаа зүйл нь ёстой л Оюутолгойн ХОГ шүү дээ. Эхний ээлжинд 250 сая доллар хүүтэй авах гэрээ. Нийгмийн хамгааллын салбарын нэг жилийн төсөвт хүрэхгүй хүүтэй мөнгө авах хохиролтой тохироо. Эрдэнэтээс тав дахин их Оюутолгойгоос төсөвт орох мөнгө бага. Тавын бидоноос гарах сүү нэг литрийн савнаас бага байх бөгөөд хишиг горьдсон иргэдийн хилэн “Сү”-рүү л чиглэнэ. Нийгмийн бухимдал их байх нь түүнд тун ашиггүй нөхцөл. АН-ынхан зуурдын хань, хоногийн амраг. Н.Алтанхуяг, “Алтангадас”-ыг чиглэ-сэн довтолгоо бүлэг дотроо ч дийлэнх олонхи болсон “Эрдэнийн хувь”, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчтэй хамслын зүгээс эхлээд байна.
Бас нэг сул тал нь Сү.Батболдын дугтуйтай, битүү имиж. Боловсролд ач холбогдол өгч байгаа нь өө-рийнх нь давуу тал дээр үндэслэсэн мэдээллийн сайн тактик.

Имижээ бүрдүүлэхэд нь хэрэгтэй л юм. Бүтэн улсын Ерөнхий сайд гэдэг үүднээсээ бол өрөөсгөл. Нийгмийн хүлээлт ажилгүйдэл ядуурлыг буу-руулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг тэтгэх явдал юм. Үйлдвэр, худалдааны сайд байхдаа Ев-ропын холбооны улсуудад Монголоос 7000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр оруулах хэлцэл хийж байсан шиг нь алхмыг хүлээж байгаа. Татвар, эдийн засгийн дорвитой реформ хийж, бизнесийг тэтгэх байх, яагаад гэвэл өөрөө мөнгийг алдаж, атгаж явсан, зовлон жаргал нэг-тэй  гэж ажил хэрэгч хүрээнийхэн харж байна. Гурван өгүүлбэрт багтахаар цөөн тусмаа стратеги оновч-той байдаг гэдэг. Зарчмын, үндсэн асуудлаа барьж авахгүй бол боловсрол чухал ч гэлээ эдийн засаг сэр-гэхгүй бизнес хөгжихгүй, эрхлэх орчин нь сайжрахгүй аваас гэгээрэл соёл гэрэлтээд унахгүй нь тодорхой билээ. ШУТИС-ийнхан шинэ цогцолборынхоо зураг төсвийг Сү.Батболдод танилцуулахад мань эр түүнийг нь уул уурхайн томъёоллоор ТЭЗҮ гэж ярьж байгаа шигээ л эдийн засагчийн нүдээр харах ёстой болно. Сул талуудаа нөхөх, олон нийтийн дэмжлэгийг хүлээх боломж нь үндсэн асуудлаа барьж авах, түүнийгээ хэрэгжүүлэх эсэхээс нь шалтгаална. Зах зээлийн гэх боловч эдийн засагт эзлэх төсвийн хувь хэмжээ зарим аргачлалаар 53 хувьд хүрч байна. Коммунизмыг сэрээсэн энэ үзүүлэлт, баялаг бүтээхгүй, харин татаж гувчдаг төрийн дарангуйлал ямар байгааг яс махаараа мэдэх бизнесмений төлөөлөл нь Сү.Батболд. “Чингис”-ийн үнийг унагаж авсан, “Бороо”-гийн 45 тонн алт гэх мэт улс төртэй холбоотой бизнес төслүүд түүний нэртэй холбогддог ч Сү.Батболд баялгийг бүтээх салбарын төлөөлөгч мөн билээ.

С.Баярын муутгасан хувилбар, идэвхгүй залгамжлагч болохоос татгалзах хүсэл түүнд байх шиг л байна. Чихэр бурам нь ихдэж бялууруулж нялууруулсан “Үйлийн үргүй сайхан ханьтай орчлондоо Үхэлд хүртэл чамаараа гайхуулж гоёно” хэмээх шүлгийн мөрөөр чимсэн, “Гэр бүл гэдэг аливаа нийгмийн хамгийн үнэт зүйл гэдгийг би хэлэх дуртай” мэтийн сонгуулийн үеийнхээ ухуулгын бэлэн материалыг ахин хэвлүүлсэн байна. Гон бие гозон толгойт явж, өнөр өтгөн өрхийн тэргүүн ирлээ гэсэн мессеж л дээ. Цол дагаж бяр нэмнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить Гашиш в Саратов Вытегра купить Шмыг Купить трамадоР» в Славск Сегежа купить Рафинад Форум кленбутРµÑ€Ð¾Ð» НаркотиРºÐ¸ в Шацке НаркомаР½ под амфетамР¸Ð½Ð¾Ð¼ Купить Номер 1 ЛукояноР² Метадон в Щигры Купить закладкР¸ героин в НоворжеР²Ðµ Для ванн ÐÐ¾Ð²Ð¾Ð¼Ð¸Ñ‡Ñ ƒÑ€Ð¸Ð½ÑÐº соли гашиш, ÐÑ€Ñ‚ÐµÐ¼Ð¾Ð²Ñ Ðº ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ НефтекаР¼ÑÐº ЗакладкР¸ MDMA в Юхнове МефедроР½ или фен Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЭнгельсРµ Купить закладкР¸ спайс россыпь в Щелкове ЗакладкР¸ в ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… Водах Купить Гашиш в Котовск Купить Греча Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ Ðº Купить смартфоР½ в ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Бологое купить Шмыг Купить КристалР»Ñ‹ ГороховРµÑ† Купить Первый ТырныауР· Купить Кайф Велиж ЗакладкР¸ реагент в РайчихиР½ÑÐºÐµ Как из конопли сделать химку Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в КовылкиР½Ðµ Купить закладкР¸ экстази в ЗаринскРµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Катайск Ментол, Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ кристалР»Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ купить в Москве Купить Первый ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ Красный мефедроР½ Абу-Симб
IP:93.179.90.13  2018-06-10 20:06:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.