H1N1 вирусны төөрөгдөл

2009/11/18
Share |
Хүмүүс: Ж.Цолмон |  Самбуу Ламбаа | 
H1N1 вирусны төөрөгдөл

Олныг цочироогоод байгаа H1N1 вирус нь Эрvvл мэндийн байгууллагын хариуцлагагvй ажилтнуудын хаалт халхавч байхыг vгvйсгэхгvй.

Та бvхэнд хvргэх мэдээлэл бол 2009 оны 10-р сарын 21-ний өдөр УБТЗ-ын эмнэлэгт H1N1 гэсэн оношоор монголд нас барсан анхны тохиолдол болох талийгаач болон холбогдох бусад хvмvvсийн баримтаар нотлогдох зvйлийг энд өгvvлнэ. Энэ анхны тохиолдол гэж хэлэгдэж байгаа талийгаач УБТЗ-ын эмнэлэг болон ХСVТ эмнэлэгийн ажилтнуудын хариуцлагагvй байдлаас болж өнгөрсөн гэж дvгнэж байна. Талийгаачийг H1N1 вирусээр өнгөрсөн гэж олон нийтэд цацсан явдал нь талийгаачийн ар гэрт сэтгэл санааны маш хvнд цохилт өгсөн. Учир нь талийгаач томилолтоор Багануурт ажиллаж байгаад бие нь өвдөхөөр өөрөө ирж эмнэлэгтээ ханджээ.

Харьяалалын дагуу УБТЗ-ын эмнэлэг анх H1N1 гэсэн онош тавин Халдвартын төв эмнэлэгт хvргvvлсэн боловч Халдвартын эмнэлэг <Энэ өвчин биш байна > гээд буцаасан байна. Энэ нь хэрвээ дээрх өвчин батлагдсан бол дээрх эмнэлэгvvд хугацаа алдсан гэсэн vг /2 хоног/. УБТЗ-ын эмнэлэгт уушигний хvнд хатгаатай хvн хэвтэж байхад амьсгалын аппарат байхгvй байсны дээр хангалттай эмчилгээ хийгдсэн эсэхэд эргэлзэж байна. Ингээд нас барсаны дараа Шvvх эмнэлэг рvv явуулсан боловч шvvх эмнэлэгийн дvгнэлт албан ёсоор 14 хоногийн дараа гардаг байтал 2 хоногийн дараа өөрсдийн хариуцлагагvй байдлаас vvдэн хvний алтан амийг аварч чадаагvй тангараг өргөсөн эмч нар энэ байдлаа нуун дарагдуулах vvднээс эхнэр нь Солонгосоос ирсэнг нь далимдуулан вирусээр өнгөрсөн гэж яаран баталжээ. Мөн мэдээллийг цацахад 10-р сарын 23-нд УБТЗ-ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Алтанцэцэг, Эрvvл мэндийн яамны дэд сайд Цолмон, Халдвар судлалын Vндэсний төвийн дарга Нямхvv нар ар гэрт нь мэдэгдэлгvйгээр хэвлэлийн бага хурал хийж, талийгаачийг өөр өвчинөөр өнгөрсөн гэж гvтгэн, олон нийтийн хэвлэл мэдээллээр цацсан нь эмч хvний өргөсөн тангарагт заасан бусдын нэр хvндэд халдахгvй байх гэсэн зvйлийг зөрчин нэр ус албан тушаалыг нь дурдан олон нийтэд цацсан явдал юм.

Хэрвээ талийгаач H1N1 вирусээр өнгөрсөн нь тогтоогдсон юм бол олон нийтэд мэдээлэл цацаж байсан Эрvvл мэндийн яамны дэд сайд Цолмон, ХСVТ-ийн дарга Нямхvv, УБТЗ-ын эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Алтанцэцэг нар тухайн vед талийгаачийг амьд байхад сахиж байсан болон бие нь хөрөөгvй байхад орж салах ёс гvйцэтгэсэн ах дvv нарыг нь нян тээгч буюу хавьтагч гэж vзэн тусгаарлах болон халдваргvйжvvлэх арга хэмжээг яагаад аваагvй вэ, мөн энэ хариуцлагагvй байдал нь vндэсний аюулгvй байдлыг умартсан хэрэг гэж vзэж байна. Учир нь 2009 оны 10-р сарын 12-нд Монголд дээрх вирус орж ирээд эрчимтэй тархаж байгаа /10-р сарын 21-нд 311 хvнд халдсан байсан / гэж vзэн Эрvvл мэндийн яамны сайд Ламбаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гамшигийн vе зарлаж байсан нь бичлэгээр нотлогдож байхад талийгаачийн ар гэрт хэн ч очоогvй нь дээрх дvгнэлтийг vгvйсгэж байгаа мэт vйлдэл гэж дvгнэж байна. Дээрх эрvvл мэндийн байгууллагын хvмvvс хvний алтан амь аварч чадаагvй байдлаа булзааруулах гэж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь өнөөдөр монголд эрvvл мэндийн байгууллага нь дэд сайдаасаа авахуулаад хариуцсан ажилдаа хайхрамжгvй хандаж байгааг дээрх баримтууд нотлож байна. Цаашид ийм өвчнөөр олон хvн бурхан болохгvй л байгаасай.

Талийгаачийн гэр бvл, төрөл төрөгсөд

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.