Цаст уулын цагаан арслан Банзрагч залууст шүүмжлэлтэй ханддаг

2009/11/19
Share |
Хүмүүс: Лодой Банзрагч | 
Цаст уулын цагаан арслан Банзрагч залууст шүүмжлэлтэй ханддаг

СТА  дуучин Банзрагч “Цаст уулын цагаан арслан цагаа ирэхээр шогоолжинд бариулна” гэдэг хүүхдүүд олноор гарч ирж байхад холилдоод баймааргүй байна хэмээн томорч, нам жимхэн суусаар байсан нь үнэндээ хүний хань, хүүхдийн эцэг болсонтой холбоотой гэнэ шүү. Увс аймгийн дуучин залуу нутгийн театрт хамт ажилладаг байсан насаар дүү бүжигчин бүсгүйг гэргийгээ болгосон тухай уншигчид маань дуулж байсан биз. Хэдэн жилийн өмнө монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Р.Анхнямтай нэр холбогдож явсан түүнтэй ханилсан азтай бүсгүй япон хэлний мэргэжилтэй гэх. Халуухан бүсгүйтэй хайрын романс үүсгэж явсан дуучин залуу маань хүүгийнхээ ээжийн араас нэлээд хөөцөлдөж байж авч суусан тухайгаа нэгэн сэтгүүлчид хуучилсан байна билээ.  Дашрамд хэлэхэд дуучин Банзрагч залуу дуучдад нэлээд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. “Захын нэг залуу болсон болоогүй дуу хийсэн болоод тэрийгээ мөнгө төлж хөгжмийн сувгуудаар цацаж байна. Энэ бол буруу тогтолцоо” хэмээн “’пээдийсэн” нь өнөөх цастай, арслантай онигоог нь санагдуулах мэт. 80 настай Хайдав гуай биш дээ цагаа ирэхээр, цагаан арслан, одооны дуучид  гэсэн үгнүүд Банзрагч бацаанд тохирох үг биш ээ хэмээн ёжлох хүмүүс олон байдаг юм билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.