БИЛЛ ГЕЙТС Программ хангамжийн бөмбөгдөгч

2009/11/19
Share |
Хүмүүс:
БИЛЛ ГЕЙТС Программ хангамжийн бөмбөгдөгч

Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж, Форчvн тvvнийг Америкийн тэргvvн баян гэж зарласан билээ. Амжилтад хvрэхдээ баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илvv бусдыг зөв дагаж чаддаг хvн мэргэн ухааныг олж чадна" гэж хэлсэнд нь оршино.

Техник технологийн дэвшил нь шинэчлэгчvvдийн цуцашгvй хөдөлмөрийн дvнд бий болсон бөгөөд Гейтс тэдний бvхий тэргvvний санааг нэгтгэн гарамгай бvтээлээ буй болгодог. Vvнд тvvний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггvй агаад, зөвхөн техникийн оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хvсдэг. Гейтс Харвардын математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггvй сонирхож, vvнийг л хамаг ирээдvй минь гэж vзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс орон даяар аялан явж, хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Алтан овоо, туршхи ажил бvтээлийн бvрэн эрх чөлөөг амласанд нь тэр бvхий татагдаад байсангvй. Гэхдээ урт удаан аялал нь тvvний нvдийг нээж, маш ихийг ойлгуулав. Мөн Вашингтоны их сургуулийн оюутан Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоёр сайн найзууд, компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагvй бол Гейтсийн тавилан хааш эргэх байсныг байсныг бvv мэд.

Аллен тэр хоёр өдөр шөнөгvй гvрийсээр бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бvтээгдэхvvнийг борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, АТ энд Ти -гийн удирдлагаас ч сvрдэлгvй давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн vйлдвэрлэлд орохоор шийдсэн ИБМ vйлдлийн системийн (VС) шалгаруулалтдаа хэний ч мэдэхгvй микро компани Майкрософтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддаг Гейтс Сиэтл компьютер Продактс компани ДОС гээч VС бvтээгээд амжилт олоогvйг ашиглахаар шийдэв. Тvvнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй vлэмж хожоотой гэрээ байгуулав. VС бvтээхэд гарсан бvх зардлыг ИБМ төлнө, vйлдвэрлэсэн РС дээ зөвхөн ДОС- ыг дагуулна, борлосон компьютер бvрээс 1 Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад Майкрософт бvрэн эрх чөлөөг эдлэх ба vvнээс ИБМ нэг ч цент авахгvй гэсэн зvйлvvдийг зөвшөөрvvлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хvссэн ч, богино хугацаанд хvчирхэгжсэн Майкрософт тийм боломж олгосонгvй. 1981 онд бvх хөгжингvй орон РС vйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ VС зохиолгvй, шууд л ДОС-ыг сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмvvд ч мөн адил.

Дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист боллоо. Хөөрхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл тvvнд 4 тэрбумыг өгөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнvvд орлолоо. Гэвч Эпел, Некст зэрэг писи өөр VС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ. Гэтэл Майкрософт Виндовс 3.1-ийг гаргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Виндовс бол мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн vр дvн. Тиймдээ ч Гейтсийг программ хангамжийн хаан болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болом олон улсын компьютерийн нэгдсэн сvлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сvлжээ рvv дайрав. Интернет vзэх программ болох Браузерийг хэн сайн бvтээх вэ гэсэн зарлаагvй уралдаан өрнөлөө. Гэтэл Майкрософтоос өмнө Нетскэйп комьюникэйшнз комнани Навигатор хэмээх давгvй браузер бvтээчихлээ. Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг хуулбарлахад хvрлээ. Нэмж шинэ vйлдлvvд, вирусийн эсрэг программ, ялгагдах бусад зvйлvvдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхvv Интернет Эксплорер 1.0 мэндэллээ.

Гэвч энэ программ шууд гvйлгээгээр бол компанид нэг ч долларын ашиг авчраагvй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгvй гэсэндээ браузерээ Виндовс дагуулан vнэгvй тvгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас браузер авах ямар ч шаардлагагvй болов. Тэртэй тэргvй монополь VС Виндовстэй хамт хvрээд ирж байгаа хойно. Ингэснээр хvмvvс зөвхөн Майкрософтын бvтээгдэхvvнийг авах хэрэгтэй гэсэн бодлыг төрvvлэв. Аажимдаа хvмvvс Майкрософтоос өөр программын компани байдгийг ч мартах дөхөв. АНУ-ын Шvvх Яам шинэ монополь төрсөнд тvгшиж, Гейтсийг Спайглэний бvтээлийг хуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгvй. Ажлын өвөрмөц арга барилаа цаашид ч Гейтс орхиогvй юм. Удалгvй бас нэг монополист алхам хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бvх шаардлагыг хангаж байлаа. Тvvнд нь эх бэлдэх Ворд, хvснэгтийн Эксел, элдэв танилцуулга, чимэг хийх Пауэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийн Аксисс, имэйл бичих, ажлын хуваарь зохиох Аутлvк гээд л байхгvй юм байхгvй. Гейтс Энэтхэгээс нэлээд компьютерчийг цагаачлуулснаар боловсон хvчний асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын нэгэн засгийн газар гэв гэнэт электроникийи тэргvvний гvрэн болно хэмээгээд уг салбарт асар их хөрөнгө оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Vр дvнд нь компыотерийн хотхон сvндэрлэж, олон мянган нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгvйчvvдээс Гейтс хуу хамсан.

1995 оноос эхлэн Америкийн шvvх Майкрософтруу довтолж гарсан. Эксплорер браузерийг Виндовсэд хавсарган дагуулж, vнэгvй өгч байгаа нь бусад компанид браузер бvтээх, худалдах боломжийг олгохгvй байна, монопольчлох vйлдэл болж байна гэж шvvх буруутгалаа. Эксплорер, Виндоуз хоёрыг салгаж, тус тусад нь зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зvтгэсээр буй. Компьютертэй болгон Майкрософтын бvтээгдэхvvнийг хэрэглэхэд хvрдэг. Виндовс, Эксплорер, Офис зэрэг монополь программынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон. Өдгөө тэр бvтээгдэхvvнийг нь зvй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд ихээхэн хvчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол ирограммууд 300-1000 гаруй долларын vнэтэй.

Гэтэл хөгжингvй орнуудаас бусдад уг программуудыг vнэгvй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын программыг худалдан авсан хvн нэг ч байдаггvй аж. (тийм vv? кк /блогын эзэн/) Хэрэв ийм асуудал vгvйсэн бол Гейтс одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт программаа хувилж олшруулах боломжгvй болгохоор шамдан ажиллаж байна. Хvvхдийн тоглоомын асар ирээдvйтэй зах зээл рvv орж, Эйж оф Эмиаер, Эйжоф Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бvтээсэн. Тэдгээр нь 8 настай балчраас, 80 настай буурлыг хvртэл байлдан дагуулсан тоглоом болжээ. Мөн хардвэйрийн өргөн салбарлуу довтолж, компьютерийн элдэв тоноглолыг хийж эхэлсэн. Виндовс программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил, Милленим Эдишн, Экс Пи зэрэг хvчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд өргөн барихаар зэхэж байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр. Адоб Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагvйд хvрэх аж.

Гейтсийн цорын ганц сонирхдог зvйл нь компьютер юм. Гэртээ хариад компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан бөгөөд тvvний эд эс бvхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг ирэхэд өөрөө онгойно, өрөөнvvд хvн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар ч дvрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан, хvчилтөрөгчийн хэмжээ, цэвэр байдал автоматаар зохицуулагдана,ямар нэг юм болохгvй болбол компьютер өөрөө ийш тийш утасдана, спорт танхимдаа ороход нь хөгжим хангинана, ор нь бvvвэйлнэ. Зөвхөн компьютер сонирхдог нь тvvнийг гаж буруу араншинтай болгосонд гайхах явдалгvй. Тэр 37 насандаа программч бvсгvй Мелинда Фремчтэй гэрэлсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь хоол бэлтгэхгvй байхыг тушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан орж ирнэ.

Хvvхдvvдийгээ бvтэн нэрээр дуудаж, ажилтандаа хандах мэт харьцна. Амралтын өдрийг мэдэхгvй тэр хоногт доод тал эь 10 цаг уйгагvй хөдөлмөрлөнө. Ажлын газрынхан руугаа гэр лvv нь байнга утасдаж, имэйл явуулдаг. Гэрэлхээсээ өмнө бараг харьдаггvй, офистоо хонодог байсан. Олон хоног дараалан гурав дөрөвхөн цагийг л нойрондоо зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хvчээ нөхчихлөө гэдэг. Их төлөв нэг зэрэг хоёр юм хийж байдаг. Юм уншихгvйгээр идэж ууж чаддаггvй бөгөөд биеийн тамир хийхдээ ТВ vзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин барихдаа зогсоо зайгvй сvv ууна. Тvvний машины хойд суудал сууний хайрцгаар дvvрч, vнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гучхан см-ийн зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар хэлж эс зvрхэлнэ. Мөн найз нөхөдгvй. Тvvний удирдлагын систем гайхалтай. Ажиллагсдын бvх компьютерийг нэг сvлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ тvvний гэгээн дvр гэнэт мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сvлжээгээр л харьцана. Жилд тэрбумыг олдог Гейтс иймэрхvv л хvн юм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.