ГРАНД ЭКСПО 2009 наадам ҮНДЭСНИЙ компаниудын ТОДОТГОЛ болно

2009/11/19
Share |
Хүмүүс:
ГРАНД ЭКСПО 2009 наадам ҮНДЭСНИЙ компаниудын ТОДОТГОЛ болно

“Монгол хүн Монголын баялгийг бүтээнэ” уриан доор зохион байгуулагдаж байгаа “Гранд экспо 2009” үндэсний бизнес фестиваль www.grandexpo.mn сайтаар олон нийтийн санал асуулгаа явуулж эхэлжээ.

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт бизнесийн байгууллага, пүүс компаниудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог “Гранд экспо” наадам нь хамрах цар хүрээ, шалгаруулалтын онцлог, арга техникийн хувьд шинэлэг болж чадсан учраас Монгол улсын бизнесийн салбарынхны хүсэн хүлээдэг, хүндэтгэн оролцдог хамгийн том наадам болсон гэж Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн хамт олон мэдэгдэж байна.

Энэ жилийн хувьд “Гранд экспо” наадам нь үндэсний гэсэн тодотголтой болсноороо онцлог аж. Монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаанаар Монгол газар шороон дээр бүтээгдэж буй нэмүү өртөг, баялаг Монгол нэртэй, Монгол уриатай ч гадаад иргэдийн эзэмшил бүхий компаниудаар дамжин Америк, Хятад, Япон, Солонгос, Орос зэрэг өндөр хөгжилтэй орнууд руу урсан гарсаар байна. Тэгвэл Монгол хүний бүтээн бий болгосон баялаг Монголдоо үлдээж, ирэйдүй хойч үеийн маань өмч болж үлдэхийн төлөө манай ард түмэн Үндэсний компаниудаа дэмжиж, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг илүүтэй сонгон хэрэглэх нь зүйтэй гэсэн саналыг “Гранд экспо 2009” наадмыг зохион байгуулагчид дэвшүүлж байна. Үүний тулд Үндэсний шилдэг компаниудыг шударга, зөв шалгуураар нэрлэн гаргаж ирэх нь нэн тэргүүний шаардлага болж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхийн төлөө “Гранд экспо 2009” наадмыг зохион байгуулагчид чармайн ажиллаж байна хэмээн “Гранд экспо 2009” Үндэсний бизнес фестивалийг зохион байгуулах төслийн багаас мэдээллээ.

Эрхэм хэрэглэгч та бүхэн өөрийн дэмждэг компанид саналаа өгөхийг хүсвэл http://www.grandexpo.mn сайтад хандаарай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Киржач купить МефедроР½ [Кристал
IP:93.179.90.57  2018-07-29 00:31:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.