ЭРХ БАРИГЧИД ТӨСВӨӨ ХУМИСАНГҮЙ

2009/11/19
Share |
Хүмүүс:
ЭРХ БАРИГЧИД ТӨСВӨӨ ХУМИСАНГҮЙ

2010-2012  оны улсын төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн ч  орло­го, зарлагын тухай оньсого таалга­саар  байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр  Сан­гийн яамныхны цагийг нь тулгаж хийсэн төсвийн төсөл цоорхойтой болсон  бол УИХ-ын гишүүн, сайд нар  хэмнэлтийн зарчмыг  баримт­ла­хад хойрго ханд­жээ. Тэгсэн ат­лаа улс төрийн намууд сонгуулийн амлалт  уул уурхайн ашгаас 1-1.5 сая төгрөгийг   тараах  асуудлыг  “Хүний хөгжлийн сан” –д  оруула­хаар тусгаснаар  иргэд  50 мянган төгрөг ч үгүй үлдэх нь тодор­хой боллоо.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дэд хороод дэмж­сэн бол бууруулах саналын хоё­роос бусдыг  унагасан. Хэрэв төсөв бууруулах саналууд дэмжигдсэн бол зардал хямдруулснаар 28.2, нийт 40 гаруй тэрбум төгрөгийг  төсөвт нэмэрлэх боломжтой бай­лаа. Гэвч энэ боломжийг хумис­наар төсөв ерөнхийлөн захирагч­дын ирэх оны урсгал төсөв өмнөх оныхоос өссөн. Үйлдвэрчний эв­лэлээс гаргасан тооцоогоор  Тэр­гүүн Шадар сайдын багц 2009 онд 2520.1 сая байсан бол ирэх онд 9.392.2 болж 36 хувиар өссөн үзүүлэлттэй бай­на. Шадар сай­дынх 3.7, Гадаад хэргийн сайд 6.92, Хууль зүй, дотоод хэргийн сайд 20.6, Батлан хамгаалахын сайд 21.2, ЗТБХБ-ын сайд 13.7, Эрүүл мэндийн сайд 8.8, Үндэсний статистикийн хороо 24.9, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 26.9, Дээд шүүхийн ерөнхий шүүгч 15.7, Үндсэн хуулийн цэцийн дар­гын багц 31 хувиар өсчээ. Мөн Ерөн­хийлөгчийн Тамгын газрын авто машины парк шинэчлэлтэд 100 сая, зөвхөн прокурорын бай­гуул­лагын ойг тэмдэглэн өнгөрүү­лэхэд 89 сая, Гадаадын иргэдийг түр саатуулах байр, биеийн тами­рын заалны барилгад 300 сая, НҮБ-ын Монгол дахь суурин төлөө­лөгчийн газрын барилгад нэг тэр­бум 301 сая төгрөг төлөвлөсөн зэрэг төсөвт тусгагдсан, одоо бат­луулахаар зүтгүүлж буй үргүй зардал  байна. Хөдөө орон нутгийн төсөв, Говь-Алтай, Дорнод, Завхан, Төв айм­гийн ЗДТГ-ын мэдэлд олгох мөнгөн дотор орон сууцны гаднах талбайг тохижуулах гэсэн цаг үеэ олоогүй зардал ч тусгагдсан нь цөөнгүй юм. Энэ мэтээр төсвийн үр ашиггүй зардлыг тооцвол 17 тэр­бум 846.2 сая төгрөг болохоор байгааг эдийн засагчид анхаа­руулж байгаа ч  тэр хэвээр  батлаг­даж магадгүй байна.

Ирэх оны төсөвт УИХ-ын ги­шүүд, сайд нарын зардал буурах байтугай хэд дахин нэмэгдсэн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа эрхмүүдийн хувьд цалин хангамж, зардлаас эхлэн давхар эрх ямба эдэлж байна. Энэ хэрээр тус­лах, зөвлөх, жолооч, ажлын алба гээд зардал нь нэмэгдэж, төсвийн ачааг хүндрүүлж байгаа юм. Ту­хайлбал, үнэ тарифтай уялдуулан  албан тушаалтны гар утасны зард­лыг бууруулах саналыг гишүүд дэмжсэнгүй. Барааны үйлчилгээ­ний үнэ нэмэгдэх хэрээр төсөвөө нэмдэг атлаа буурсныг нь тусгалгүй завшдаг  нь илэрсэн ч  гүрийж байгаа юм. Тухайлбал, гар утасны ярианы тарифыг 1999 оны үнээр тооцжээ. Гэтэл нэг минутын ярианы тариф 2-3 дахин буурсан. Ярьдаг минут нь ч хэвээрээ байгаа бөгөөд хэмнэх санал дэмжигдсэн бол 110 сая төгрөг төсөвт  төвлөрөх байжээ. Анхаарал татсан өөр нэг асуудал бол тэтгэмж авах хүүхдийн тоог 90 мянгаар хэтрүүлэн тооцож, мөнгө завшиж байсан баримт.  Хүн амын тооллогын дүнгээр 942 мян­ган хүүхэд бүтгэгдсэн бол сар бүр гурван мянга, улиралд 25 мянган төгрөг олгодог хүүхдийн мөнгөн  тэтгэмжийг  нэг сая 44 мянган хүүхдэд олгохоор 2007 оноос тө­сөв­­лөсөн. Ингэснээр 2007 онд арван тэрбум, 2008 онд 23 тэрбум төгрөг завшиж, Сангийн яам зүй бусаар зарцуулж ирсэн. Гэтэл ирэх оны төсвийн 55 хувь буюу 22.5 тэрбум төгрөгийг Сангийн яам захиран зарцуулахаар тусгагджээ. Нэг яам ийм эрх эдэлж болохгүй гэсэн шүүмжлэлийн хариуд С.Баяр­цогт сайд “Хуваарилагдаагүй зард­лыг Сангийн яамны багцад биччих­дэг учраас ийм  үзүүлэлт  гарч байгаа юм” хэмээн тайлбарласан. Хэлэлцүүлгийн явцад энэ байдалд дүгнэлт хийж  зардал хэмнэхийн оронд  харин ч тойрогтоо хуваа­рилуулдаг 500 сая төгрөгөө тэрбум болгох яриа хөөрөөг гишүүд  гаргаж байсан юм.

Нэг үгээр хэлбэл, эрх мэдэлт­нүүд өөрсдийгөө бөөцийлөх,  утас­ны мөнгөнөөс эхлээд цалин хан­гамж, зардлаа нэмэгдүүлэхэд ул­сын төсвийг урсгаснаас биш иргэд рүү хандсан асуудлыг хэлэлц­сэнгүй. Ирэх оны төсөвт халамж, тэтгэмжийг  нэмэгдүүлэх талаар тусгасангүй. Уг нь Засгийн газар хоёр жилийн өмнө Үйлдвэрчний эвлэл, олон нийтийн зөвлөлтэй хоёр талт хэлэлцээр хийж, улсын төсвийг хэлэлцэхдээ зөвшилцөх гэрээ байгуулсан. Гэтэл ирэх оны төсвийг хэлэлцэхдээ гэрээгээ март­жээ. Мөн иргэдэд нээлттэй ил тод хэлэлцүүлэг явуулсангүй.

Төсвийн үр ашгийг дээшлүүлэх хамгийн оновчтой хувилбар нь төр, төсвийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны бүтцийг өөрчлөх  асуудал гэж судлаачид хэлдэг. Гэтэл манайд эсрэгээрээ “Бүтцийг  цомхотгосноор төр, захиргааны байгууллага хямарч үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Төрийн үйлчилгээний хүнд суртал давам­гайлж иргэдийг чирэгдүүлж бол­зош­гүй” гэсэн үндэслэлээр бүтцээ бүдүүрүүлэхэд анхаарсаар байна.

Үйлдвэрчний эвлэлээс гаргасан тооцоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dertonian Купить Экстази СоррентР¾ ОзургетР¸ ФурманоР² купить Кокаин VHQ - PANAMA Сен-Троп
IP:95.85.71.38  2018-10-24 12:12:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.