Аврал эрсэн иргэдийнхээ амийг торгоож чадсангүй

2009/11/19
Share |
Хүмүүс:
Аврал эрсэн иргэдийнхээ амийг торгоож чадсангүй

Амьсгалын аппарат яагаад тасалдав Өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг буюу 11-ний өдөр Улсын клиникийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат тасалдсанаас нэгэн зэрэг гурван өвчтөн нас баржээ. Тэдгээр иргэдийн хоёр нь нийслэлийнх бөгөөд 21 настай есөн сартай жирэмсэн эмэгтэй, 49 настай эрэгтэй хvн байсан аж. Vvнээс гадна Дархан-Уул аймгийн харьяат 40 настай эрэгтэй мөн нас баржээ. Биеийн байдал нь нэлээд хvнд байсан дээрх гурван өвчтөний хувьд амьсгалын аппаратны хvчилтөрөгчийн баллоныг солих хоорондын саатал шууд нөлөөлсөн аж.

Мэдээллийн хэрэгслvvд амиа алдсан гурван өвчтөний vхлийн шалтгаанд клиникийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнуудыг буруутай хэмээн тайлбарлаж байгаа. Мөн дээрх гурван иргэн H1N1 вирусын халдвартай байсан боловч хэсэг хугацаанд шинжилгээний сорьц дууссан гэх шалтгаанаар шинжилгээ аваагvй гэсэн тэнд эмчлvvлж буй хvмvvсийн яриа байна.

Харин туc эмнэлгийн дарга Д.Жамбалжав "Хvчилтөрөгч тасалдсан зvйл байхгvй, ер нь манай эмнэлэгт дvvргvvдийн хамгийн хvнд хvмvvс ирж хэвтдэг. Лхагва гаригийн шөнө нас барсан хvмvvсийн хувьд биеийн байдал нь маш хvнд байсан учир яах ч арга байгаагvй.Сэхээн амьдруулах тасагт хvмvvс нас барж л байдаг" гэж хээв нэг хэлсэн байх юм. Улсын ганц том төв эмнэлгийн захирал хvн ийм ёс зvйгvй vг хэлсэнд харамсмаар. Ирж л байдаг, явж л байдаг гэдэг шиг эрдэнэт хvний амь насанд ингэж хайхрамжгvй өнгө аясаар хандсан байна.

Нас барсан өвчтөнvvд сэхээн амьдруулах чиглэлийн эмчилгээг 10-16 хоногхийлгээд байжээ. Тухайн өдөр буюу 11-нд 18 цагийн vед сэхээн амьдруулах тасагт эмчлvvлж байсан өвчтөнvvдийн амьсгалын аппарат гэнэт тасалдаж, дохио өгч эхэлсэн байна. Аппарат хянаж байсан хvмvvс тэр даруй тусгай өрөөнд байрлах бортоготой /баллон/ хvчилтөрөгч хэвийн шахагдаж байгаа эсэхийг шалгахад хэвийн байсан бөгөөд юунаас болж аппарат тасалдсаныг хөөн vзэхэд өндөр даралттай хvчилтөрөгчийн хоолойн шvvр нь бөглөрсөн байжээ. Хэдийгээр нөөцөнд байсан хоолойн шvvрийг сольж хэвийн байдалд оруулсан ч vvнд 4-5 минутын хугацаа зарцуулагджээ. Энэ бол аппаратны тусламжтайгаар амьсгалж, амь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа хvмvvст маш урт хугацаа. Манай улсад хангалттай хэмжээний хvчилтөрөгч vйлдвэрлэгддэг боловч дээрх явдал хvчилтөрөгч ямар чанартай байдгийг харуулж буй юм.

Дахин ийм явдал бvv тохиолдоосой
Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах vvднээс нас барсан иргэдийн ар гэрийнхэнтэй холбогдсон юм. Тэр өдөр нас барсан гурван хvний нэг болох 49 настай Тамаажавын хvvтэй утсаар холбогдоход тэрээр "Одоо энэ талаар ярихад хэцvv байна. Манай аав амьсгалын аппаратанд залгагдаад хэд хонож байсан. Тэр өдөр хvчилтөрөгчийн дамжуулах хоолойнд асуудал гарч хvчилтөрөгч саатсанаас болж л аав маань өнгөрсөн. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг болохоор аавыгаа тайван нойрсог гэдэг vvднээс энэ асуудлыг дуугvй өнгөрөөсөн. Харин дараа дараагийн хvмvvст ийм явдал бvv тохиолдоосой гэж л бодож байна " гэсэн юм.

Хариуцлагыг хэн хvлээх вэ?
Нэгэнтээ амьсгалын аппарат хvчилтөрөгчийн хоолойн шvvрт бөглөрөл vvссэнээс гурван халуун амь бидний дундаас vгvй болчихоод байна. Vхсэний хохь болж, vлдсэн зарим нь элэгээ эмтлэн хоцорч, vvрэг хариуцлагаа ухамсарлах ёстой хvмvvс нь уг хэргийг бусад руу бухах шинжтэй. Vvний хариуцлагыг хэн хvлээх вэ?
Энэ хэрэг явдлын дараа Монгол улсын шадар сайд М.Энхболд Эрvvл мэндийн сайд С.Ламбаа, Клиникийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Жамбалжав нарт банга хvртээж, буруутанг олж тогтоон хариуцлага тооцохыг vvрэгджээ. Олон жил ашигласан зэвтэй бортогт байсан ямар нэгэн жижиг зvйл хvчилтөрөгчийн шvvлтvvрийг бөглөсөн байх магадлалтай боловч хариуцлага тооцох эзнийг тогтоох ёстой. Харин эмнэлгийн зvгээс энэ бол техникийн саатал гэсэн дvгнэлтийг хийж инженер техникийн ажилчиддаа хариуцлага тооцохоор болсон сурагтай. Энэхvv хvчил¬төрөгчийн баллоныг арван секундын дотор л солих ёстой аж. Инженер техникийн ажилчид тэр өдөр хугацаандаа сольж амжсан ч харамсалтай нь аврал эрсэн өвчтөнvvдийнхээ амь насыг торгоож чадсангvй. Уг эмнэлэгийг Чех улсын тусламжаар баригдсан гэдэг. Тиймээс ч техник хангамжийн туслалцаа vзvvлэх тал дээр нэг сая еврогийн vнэ бvхий хvчилтөрөгчийн vйлдвэр барьж өгөхөө амласан ч манайхан энэ шийдвэрийг чулуу болгож чадалгvй байсаар өнөөдрийг хvрчээ.Энэ асуудал хэд хэдэн хvн алтан амиа алдсан хойно л нэг юм дорвитойхон яригдаж эхлэх сураг дуулдаж байна. Уг нь энэ мэт амьсгалын аппарат, хvчилтөрөгчийн асуудлаас шалтгаалж өвчтөнөө алдахгvй байх боломж бий. Гагцхvv цаг адцалгvй боломжит асуудлуудаа шийддэг байх ёстой. Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг мэт томоохон эмнэлгvvд өөрийн гэсэн хvчилтөрөгчийн найдвартай vйлдвэртэй байвал аюулгvй байдльщ.асуудалд санаа зовохооргvй болно. Тус эмнэлгийн амьсгалын ап¬паратын хvрэлцээ хангамж болон тухайн өдөр болсон vйл явдлын талаар тодруулахаар Улсын клиникийн нэгдсэн нэгдvгээр эмнэлэгийн дарга Д.Жамбалжавтай уулзахаар " очсон боловч тэрээр Хангамж аж ахуй vйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Далайжаргалаас асуу хэмээн уулзахаас татгалзсан юм.

Б.Энхжхргал Т.Сэлэнгэ  /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.