МАХН-ЫН ГИШҮҮД БАГА ХУРЛААСАА ЭРҮҮЛ ШИЙДВЭР ХҮЛЭЭЖ БАЙНА

2009/11/20
Share |
Хүмүүс:
МАХН-ЫН ГИШҮҮД  БАГА ХУРЛААСАА  ЭРҮҮЛ ШИЙДВЭР ХҮЛЭЭЖ БАЙНА

Жирийн гишүүд, дэмжигчдийнх нь  зүгээс ирэх сарын дундуур товлогдсон МАХН-ын Бага хуралд  халууны шил  бэлджээ. Цар тахлын үед хийж буй Бага хурлын  олонхийг хөдөөний төлөөлөл бүрдүүлэх учраас ингэсэн юм биш, МАХН-ын  өвчтэй, эрүүл эсэхийг л  шалгах гэсэн бололтой.        

С.Баяр  Ерөнхий сайдын албан тушаалыг  хүлээлгэн  өгч  намын даргаар үлдэх шийдвэрээ танил-цуулах үед залуу гишүүд  “Тэгээд манай нам өвчтэй юм уу”  гэлцсэн.  МАХН-ын дүрэмд XXV их хурлын тогтоолоор баталгаажуулсан  “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалт бий. Дүрэм   өөрчлөг-дөөгүй, тогтоол хүчинтэйг Бага хурлын  зарим гишүүн  удирдлагууддаа сануулсан ч хүлээж аваагүй гэсэн мэдээлэл гараад байна.  Гэхдээ  Бага хурлаар асуудал  хөндөгдөх нь тодорхой юм.   “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалтыг  2007 онд тогтоолоор баталгаажуулах үед Бага хурлын зарим гишүүн өөр байр суурьтай байсан юм. Тухайлбал, МАХН-ын шударга гишүүд “Намын дарга, Ерөнхий  сайд тусдаа байх нь зүйтэй. Гүйцэтгэх засаглалын хүнд ачааг нуруундаа үүрчихээд намын ажлыг удирдана гэвэл аль аль талдаа хүч сулрах, сонгуульд ялагдах эрсдэлтэй”-г сануулж байв.

Эдийн засгийн  хямрал, Оюутолгойн гэрээ, цаашилбал Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах болон  цар тахлын аюул нүүрлэсэн өнөөгийн нөхцөл байдал, хоёрхон жилийн дараа болох УИХ-ын сонгууль гээд өнөөгийн нөхцөл байдалтай уялдсан олон асуудал Бага хурлын гадна үлдэхгүй. Тиймээс намын дарга, Ерөнхий сайд нэг байх, эсвэл салгах, салгалаа гэхэд С.Баяр уу, түүнээс өөр эрч хүчтэй хүн байна уу гэх олон асуулт тавигдаж таарна.

Одоогоор  мэдэгдэж буй хэлэлцэх асуудлын жагсаалтад 2020 он хүртэл баримтлах намын үзэл баримтлалын хувилбар, ерөнхий нарийн бичгийн даргын нэг жилийн ажлын тайлан, төрийн албаны томилгоотой холбогдуулан Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудал байна. Ээлжит болон ээлжит бус Бага хурал, удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал зэрэг олон шат дамжлагаар орсон ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн   2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон болон  хариуцлагын асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Сонгуульд ялагдсаны  хариуцлагыг нэр дэвшигч, нам хоёр 50, 50 хувиар тэнцүүлж үүрэх тухай өмнө нь ярьж байсан. Энэ шийдвэрээр бол нам өөрийн хувийг үүрч, алдаагаа засах учиртай ч ирэх Бага хурлаар хэлэлцүүлэлгүй  бултуулж үлдээх сонирхол удирдлагуудад нь байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.