Намхай аваргад ирсэн хараал удам дамжсаар яг зуун жил болжээ

2009/11/20
Share |
Хүмүүс:
Намхай аваргад ирсэн хараал удам дамжсаар яг зуун жил болжээ

19-р зууны эцэс 20-р зууны эхэн үеийн Монголын бөхийн ертөнцийг Лувсанжамбаа, Намхай гэдэг хоёр их хүчтэн эзэгнэж байв. Тэдний ах Жадамжаа нь ч сайн барилддаг, даншигийн начин байжээ. Даншиг наадамд 10 удаа түрүүлсэн Намхай аварга сүүлдээ бие нь муудаж 42 насандаа өөд болсныг хараалаас болсон гэлцдэг. Учир нь Цэцэн хан аймгийн Тавхай арслан 1874 онд төрсөн мундаг бөх Намхай аваргад л сөхөрдөг, бусдыг бол хазайлгадаг сайн бөх байсан аж. Тиймээс аварга цол авахыг хүсчээ. Гэтэл Намхай аварга түүнийг дандаа 7-8-ын даваанд амлаж барилдаад хаячихдаг байсан тул Тавхай арслан "Бөх болж төрөөд зодог өмссөнийх Даншиг наадамд ядаж ганц удаа түрүүлье" гэсэн хүсэлтээ их аваргад хэлжээ.

-Аварга та халхын наадмын хишгийг мөн ч олон жил сайхан хүртлээ. Харин надад санаа байвч сачий хүрэхгүй танд л хэвтэж өгсөөр өдийг хүрэв. Би гэдэг хүн хязгаар нутгаас жилийн жилд хавар эрт тэмээн тэрэгтэй гараад хагсарч зүдрэн ирж зодоглосоор удлаа. Энэ байдлыг минь болгоож нэг удаа та халхын наадмын хишиг хүртээнэ үү, аварга аа хэмээн айлтгажээ.

-Гэтэл Намхай аварга хүнд бууж өгнө гэж мэддэггүй хатуу шударга нэгэн төдийгүй төрсөн ах Лувсанжамбаа аваргадаа ч бууж өгч үзээгүй хүн байв

Үргэжлэлийг энд дарж уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.