Дэлхийн түвшинд өрсөлдөх боловсролыг эх орондоо бий болгоё.

2009/11/20
Share |
Хүмүүс:
Дэлхийн түвшинд өрсөлдөх боловсролыг эх орондоо бий болгоё.

Ерөнхий сайд Батболд өөрийн тэргүүлэх засгийн газрынхаа зорилтыг  Хүний төлөө хөгжил хөгжлийн төлөө хүн хэмээн тодорхойлсон. Иймээс ч бусад салбараас урьтаж боловсролын салбарынхантай анхны уулзалтаа хийлээ.Манай улсын ерөнхий боловсролын стандарт энд тэндээс тарамдаж авсан яг тийм гээд хэлчих боломжгүй Монгол маягийн стандартаар явж ирсэн. Иймээс боловсролын бодлого стандарттаа өөрчлөлт оруулж, дэлхийд шилдэгт тооцогдох  Кембрижийн стандартыг мөрдөе гэсэн уриалгыг тэрээр гаргалаа.  Эхлээд 3 дараа нь 30 сургууль дээрээ туршиж хэвшүүлж чадвал Монгол хүүхэд бүр Харвордын их сургуульд шууд элсэх боломжтой болно гэлээ. Түүнчлэн ерөнхий сайдын дэвшүүлсэн нэг гол санаа бол даяаршсан энэ ертөнцөд иргэнийг нийгэмшүүлж, амьдрах ухааныг зааж сургадаг иргэний боловсролын тогтолцоог бий болгоё гэсэн санаа байлаа. Амьдралд өөрийгөө аваад явах ухааныг орхигдуулахгүй байя гэсэн санааг боловсролын салбарынхан дэмжиж байсан. Харин цэцэрлэгийн насныхны боловсролын тухайд ямар иргэн болох анхны үндсээ цэцэрлэгээс  биш гэрээсээ авч байна. Иймээс цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэх ёстой гэдгийг онцолж байна.

Түүнчлэн цэцэрлэгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадвал, ажилдаа зовлонгоо үүрээд ажилдаа очих биш харин хүүхдүүдээ улсынхаа сайн иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө зүтгэх болно гэж үзэж байлаа. Өнөөдөр 148  их дээд сургуульд 60 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Дээд боловсролтой иргэдийн тоо өсөж байгаа ч өнгөрсөн жил нийт төгсөгчдийн 34  хувь нь ажилгүй болжээ. Харин дөнгөж 42 мянган хүүхэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд  сурч байна. Гэтэл  манай улсыг хөгжүүлэх  уул уурхай, ашигт малтмал, барилгын салбарт ажиллах боловсон хүчин хэрэгтэй байна. Иймээс эх орноо хөгжүүлэх мэргэжилтэн бэлтгэх алсыг харсан бодлого боловсролын салбарт үгүйлэгдэж байна. Ер нь цаашдаа дэлхийн Топ сургуулиудаас багш нар урьж ажиллуулж байя. Энэ нь сурагчиддаа төдийгүй багш нарт ч үр өгөөжөө өгнө гэж тэрээр үзэж байлаа. Жил бүр 2.7 тэрбум төгрөгийг өндөр хөгжилтэй орнуудад оюутан сургахад зарцуулдаг ч арын хаалганыхан дийлэнх байдагийг болиулж 2010 оноос үүнийг олон нийтэд ил тод байлгахыг боловсролын сайдад үүрэг болгосон. Ерөнхий сайдын дэвшүүлж байгаа эдгээр зорилтууд амьдралд хэрэгжих бүрэн боломжтойг боловролын салбарынхан дэмжиж байсан юм. Төр засгаас багш нарын нийгмийн байдлыг сайжруулахад анхаарч, эрх зүйн орчныг бүрдүүлж өгвөл хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа

TB9 tv

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.