С.Зориг, Б.Энэбиш, О.Дашбалбар, Ш.Отгонбилэг нарын 20-оод мянган хүн Төр, нийгмийн буруу бодлогын золиос болж зүй бусаар үхлээ

2009/11/21
Share |
С.Зориг, Б.Энэбиш, О.Дашбалбар, Ш.Отгонбилэг нарын 20-оод мянган хүн Төр, нийгмийн буруу бодлогын золиос болж зүй бусаар үхлээ

Чингэсийн Монгол төрөөс монголын ард түмэнд хандсан мэдэгдэл гаргажээ

2008 оны 6-р сарын 11-ний өдөр хууль ёсны ардчилсан эрх зүйт төр хэмээн өөрийгөө нэрлэсэн Чингэсийн Монгол Төрөөс Монголын 1.7 иргэдийг төлөөлөн мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдээ Чингэс хааны Дэлхийн Академийн Тэргүүн Ерөнхийлөгч П.Давааням олон жил дарагдсан Чингэсийн гүн ухааны онолыг сэргээж байгаагаа мэдэгдээд өнөөгийн АН, МАХН-тай төр засгийн удаа дараагийн гэмт үйлдэл байж болзошгүй бодлогын улмаас Монгол эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт зүй бусаар ядуурч, өлсөж, өвчилж, үхэж, хууль бус хүнд хөдөлмөр эрхэлж, ажилгүйдэн зовж шаналж буй ард түмний 97 хувь нь болох 2.6 сая хүн нэг бүрийн амь нас, эрүүл мэнд, идэх хоол, боловсрол, амьдрал, эх дэлхийн уух ус, амьсгалах агаар, хөрс, байгаль, эх оронд учирч буй аюул заналыг нэн яаралтай таслан зогсоохын тулд 16 бүлэг бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байна.

  1. 1992 онд нам төрт төрөөс 100 хувь татгалзсан адил Үндсэн хуулийг зөрчиж 1992, 1996, 2000, 2004 онуудад удаа дараагийн төрийн эргэлт хийж иргэний эрхийг дээрэмдсэн намуудын үйл ажиллагааг зогсоож тараахыг
  2. Намт төр нь иргэний эрхийн 154 зүйлт заалтыг 16 жил тасралтгүй зөрчсөнийг
  3. Монгол ард түмний баялгийг төрийнх, гадаадынх гэдэг нэрийн дор үрэн таран хийж дэлхийн 24 оронд олгосон 7470 хууль бус лицензийг цуцлахыг
  4. Монголд оруулж ирсэн мянга мянган тонн хорт бодисыг нэн даруй зайлуулах
  5. 21 оноос эхэлсэн феодалыг устгах гэдэг нэрийн дор коммунист буддист монгол айл бүхэнд буу тулган орж 392 тэрбум долларын өмч хөрөнгө хурааж 88 жилийн турш 2.7 триллион долларын өмч хөрөнгийг Монголын ард түмнээс дээрэмдэн авсныг
  6. Монголын ард түмнийг гуйлгачин, ядуу, залхуу, бэлэнчилдэг хэмээн доромжилж суудгийг эцэслэх
  7. 1992 оноос хойш хятадын юаньтай харьцуулахад монгол төгрөгийн ханш 170 дахин унаж мөн түүнтэй зэрэгцэн монголын эрдэс баялаг монгол хүний үнэ цэнэ өөрөө 170 дахин багассаныг сэргээх
  8. Иргэний сонгогдох эрхийг хуурч мэхэлж мөнгөөр худалдан авч байгааг зorcoox
  9. Хятадын ажилчин боссуудыг 15 цагийн дотор, бүх хятадуудыг 48 цагийн дотор гаргах
  10. Монголд байгаа хятадуудын тоог яаралтай гаргах
  11. Монголын түүхэн баялаг болох ухагдсан шатсан мянга мянган уул толгод, ухсан газрыг сэргээж, сэргээсэн 1500 булаг шанд 760 нуур тойром, 702 гол горхийг эргүүлэн сэргээх
  12. Айбекс моламаас эхлээд С.Зоригийн аллага мэтийн 50 түгшүүрт ялт ажиллагааг нэг бүрчлэн илрүүлэх
  13. Элдэв шашнуудын үйл ажиллагаа, олон банкны хэрэг, хадгаламж зээлийн хоршоодын луйвар, цалин нэмэгдүүлэх нэрийн дор юмны үнэ ханшийг хөөрөгдүүлж нэмэгдүүлдэг, хүн наймаалдаг, иргэнээ боол болгон харьд худалддаг, монгол хүнийг үнэгүй болгодог бүх гэмт бодлого, ялт ажиллагааг зогсоох
  14. 1992 оноос хойш алагдсан С.Зориг, Л.Энэбиш, Дашбалбар, Отгонбилэг, Дангаасүрэн нараас эхлээд зүй бусаар нас барсан 20000 хүний асуудлыг шийдэх
  15. Ард түмний хүүхдүүд болох шүүх, цагдаа, аюулаас хамгаалах, цэрэг зэрэг хүчний байгууллагыг нөлөөндөө дарангуйлж шударга үйлийн төлөө тэмцэж буй ард түмний эсрэг турхирч өөрсдийн хууль бус жигшүүрт муу хэргийг хаацайлдгаа зогсоох.
  16. Ардчилал /иргэнчлэл/ , Хүний эрх, Эрх чөлөө, Шударга ёс, Тэгш эрх, Эдийн засгийн эрх, Чөлөөт зах зээл, Хуулийг дээдлэхийг энэхүү мэдэгдэлдээ дурьджээ.

Уг мэдэгдэлд, “…дээрх 16 бүлэг бүхий гэмт үйлдлүүд нь МАХН, АН төвтэй намт төрийн зүгээс 16-н жилийн турш Үндсэн хуулийг зөрчсөнөөс үүдсэн юм. Үүнээс болж Монголын ард түмэнд өдөр ирэх тусам түгшүүрт байдал үүсч, байнгын аюул айдастай, маргаашдаа итгэх итгэлгүй, нэн аюултай орчинд маш муу амьдарч байна. Нэгэнт иймдээ тултал сүйрүүлсэн Намт төрийн удирдагчдын ард түмэнд учруулж буй 16-н жил хуримтлагдсан дааж давшгүй хор хохирол Монгол улсыг, Монголынард түмнийг түүнчлэн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхтбайдлыг мөхлийм аюулд хүргээд байна. Эцсийн эцэст хуримтлагдсан энэ бүх аюулт түгшүүрт байдал 100 хувь Намт Төрийн бодлого, хараа хяналт, шийдвэрийн дор хийгдсэн юм. Ийм муу төрөөс ард түмэн бид залхаж өдий болтол шаардаж тэвчиж, хүлээсний эцэст Чингэсийн Монгол Төрийг байгуулж Үндсэн хуулийн ёсоор нэгдсэн билээ” гэжээ.

Хөх толбо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.