"Эрдэнэт" үйлдвэрийг хэн сайн удирдсан бэ?

2009/11/23
Share |
Хүмүүс:

Сүүлийн үед манай улсын үлдсэн ганц “саалийн үнээ” уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг тойрон хар мянган асуудлууд ундарч, хуучин шинэ удирдлагуудын тухай сайн, муу үг унах болсон нь Ч.Ганзориг дарга "тойрохоо зуруулах" болсныг сануулах мэт. Засгийн эрхэнд гарсан хоёр намын захиалгаар энэ өндөр алба эзэнтэй болдог нь нууц биш. Мөнөөх л хуулиар өдгөө ГОК тойрсон асуудал ид хүчээ авч байгаа хэрэг. Үнэхээр одоогийн үйлдвэрйн дарга ажилаа мэдэхгүй байна уу, аль эсвэл өөрөө "цадах" гээд үйлдвэрийнхээ голыг таслах дээрээ тулчихаа юу? Юутай ч "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдын дунд “Отгонбилэгийн үед онгирч явлаа. Дорлигжавын үед доргиж, Наранхүүгийн үед налайж, Ганзоригийн үед гандаж явна даа” гэх хошин яриа байдаг юм билээ. Харин манай улсын эдийн засгийн эх үүсвэр болох энэ том үйлдвэрийг хэн хамгийн сайн удирдсан бэ, хэн нь чухам хэн байв, шинэ хүн, шинэ удирдлага хэрэгтэй юу гэдгийг иргэд олон нийт л үнэн зөвөөр  үнэлэх учиртай.  Тиймээс энэ цаг үеийн халуун сэдэвтэй холбогдуулж манай сайтаас уншигчдынхаа дунд “Эрдэнэт үйлдвэрийг хэн нь сайн удирдсан бэ?” хэмээх санал асуулгыг  долоо хоногийн хугацаатай зарлаад байна. Улсын ганц үйлдвэртэй холбоотой асуудал бүр ард түмний анхаарлын төвд байх учиртай. Тэгвэл таныхаар Эрдэнэт үйлдвэрийг хэн нь сайн удирдсан бэ?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ЗОЧИН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ОДООГИЙН ЗАХИРАЛ ДАВААЦЭРЭН САЙН УДИРДАЖ БАЙНА.МЕНЕЖМЕНТ
IP:122.254.127.67  2014-01-06 08:32:38
ЗОЧИН УРД ӨМНӨХ ЗАХИРАЛУУД ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛДАГ БАЙСАН.ДАРГА НАР ТАРГАЛДАГ БАЙСАН.
IP:122.254.127.67  2014-01-06 08:34:44
ЗОЧИН ОДОО УДИРДАЖ БАЙГАА ДАВААЦЭРЭН ЗАХИРАЛ АЖИЛЧИДЫНХАА АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА САЙН ЗАХИРАЛ.
IP:122.254.127.67  2014-01-06 08:37:38
ЗОЧИН ИРЭХ СОНГУУЛЬД ДАВААЦЭРЭН ЗАХИРАЛЫГ НЭР ДЭВШВЭЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МААНЬ АЖИЛЧИД ДЭМЖИХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА.ХҮНИЙ ТӨЛӨӨ АРД ТҮМЭНИЙ ТӨЛӨӨ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН.
IP:122.254.127.67  2014-01-06 08:41:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.