ГОЁМСОГ ТАЙЛАНГААР БУЛХАЙГАА ХАЛХАВЧЛАХЫГ ОРОЛДЖЭЭ

2009/11/23
Share |
Хүмүүс:
ГОЁМСОГ ТАЙЛАНГААР БУЛХАЙГАА ХАЛХАВЧЛАХЫГ ОРОЛДЖЭЭ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам 2002 оноос эхлэн Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсээр долоон жилийг ардаа орхив. 2009 онд дуусах хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк, Нордикийн хөгжлийн сангаас найман сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Гэтэл тэр их мөнгө багадсан бололтой, Монгол Улсын Засгийн газраас 0.8 сая долларыг нэмж өгсөн байна. Өнөө, маргаашгүй төсөл дуусах гэж байхад үр дүн нь 78.80 хувьтай байна гэсэн тайлан гарчээ. Буцалтгүй тусламж биш зээлээр хийж байгаа ажилд мулгуу хүн ч санаа зовох учиртай. Харин манай нийгмийн хамгааллынхан хөтөлбөр хэрэгжүүлэх явцад маш их бэрхшээл тулгарлаа, нөлөөлсөн хүчин зүйл ч цөөнгүй гэлцэнэ. Иймээс удахгүй ганцхан “дайралт”-аар гүйцээгээд хийчихнэ гээд санаа амар сууж байна.

НХХЯ-наас гаргасан тайланд дурдахдаа “Ерөнхийдөө бол төслийн хүрээнд тавигдсан зорилт амжилттай биелсэн. Дутуу байгаа ажлыг төслийн үлдсэн хугацаанд хийнэ” гэсэн нь сонин. 2009 он дуусахад сар гаруйхан хугацаа үлдэж байхад Сэргээн засалтын үндэсний төвийн өргөтгөл, Хөдөл-мөрийн төв биржийн барилгын ажлыг дуусгаж, тавилга, тоног төхөөрөмжөөр хангана гэдэг юу л бол. Ёстой үлгэрт л ингэж гардаг байх. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нутагт барьж буй Хөдөлмөрийн төв биржийн барилга зургаан давхар бетон цутгаснаас хэтрээгүй. Нэг их том амьтны араг яс шиг хэрзийж байна. Гэрээнд зааснаар бол тэр барилга 1.6 тэрбум төгрөгөөр баригдах ёстой юм билээ. Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Пума” компани “Мөнгө байхгүй, захиалагч байгууллага санхүүжилтээ өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар гурван  сарын өмнө ажлаа зогсоожээ. Уг нь “Пума” компанийнхан 2008 оны тавдугаар сард ажлаа эхэлсэн байна. Нэгэнт тендерээр олж авсан ажлаа хийх нь гүйцэтгэгчийн үүрэг. Гэтэл барилгын материал, шатахууны үнэ огцом нэмэгдэж, хамгийн багаар бодоход үнэ нь 2.5 дахин өссөн. Ингээд хийсэн ажлын гүйцэтгэлээр өртгийн зөрүү, нэмэгдсэн ажлын зардал авахгүйгээр цаашид ажиллах боломжгүй болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор барьж буй Сэргээн засалтын үндэсний төвийн өргөтгөлийн барилга ч бас нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн үргэлжлэл. Тус төвийг бариад дуусгавал нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн гэсэн сургалтын байр, сэргээн засах эмчилгээний тасагтай болох давуу талтай. Гэвч тэр мөрөөдөл биелэх хол байна даа, хол байна. “Си Эйч констракшн” компанийнхан 2008 оны долдугаар сараас өргөтгөлийг барих ажлаа эхэлсэн, одоогийн байдлаар барилга угсралтын ажлын 60 хувийг хийжээ. Тэдэнд барилгын материалын үнийн өсөлтөөс гадна магадлашгүй ажлын хөлс, хуучин байшин буулгасны зардлын зөрүү гээд 80-аад сая төгрөгийг төслөөс санхүүжүүлэн олгох ёстой. Гэвч өнөө хэр таг чиг. Түүнээс гадна захиалагч байгууллагад ажлын гүйцэтгэлээ гардуулснаас хойш наад зах нь сарын дараа санхүүжилтээ өгдөг нь тамирдаж унатал зовооно. Өнөөдрийн байдлаар 656 сая төгрөг авсан нь “Си Эйч констракшн” компанийн хувьд хийсэн ажилтай нь харьцуулахад дэндүү бага аж. Уг нь барилгын нийт өртөг 940 сая төгрөг. Дээр нь илүү хийсэн ажлын хөлсийг тооцвол “Си Эйч констракшн” захиалагчаасаа багагүй авлагатай. Хэрэв барилгын компанид өгөх ёстой мөнгөө Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийнхөн цаг хугацаанд нь өгч байсан бол Сэргээн засалтын үндэсний төвийн өргөтгөл өдийд ашиглалтад орох боломжтой байв. Нордикийн хөгжлийн сан Монгол Улсад зээл олгочихоод барилгын компанийн гүйцэтгэсэн ажлыг санхүүжүүлэх гэхээрээ “унжаад” байдаггүй л баймаар. Энэ хоёр барилгын ажлыг хурдхан дуусгавал сайнсан.

Ер нь нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлээр НХХЯ-ны хийж байгаа ажил цаасан дээр л дурайгаад байхаас биш яг эзэндээ хүрэхдээ хангалтгүй байдаг гэсэн шүүмжлэл үнэний ортой. Яамнаас гаргасан 2008 оны тайланд “73957 ажлын байр шинээр бий болгож, 53355 хүнийг ажилд зуучлан оруулсан. Ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум 692 сая төгрөгийн зээл олгосон. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 342.5 мянган хүнийг хамруулж, 40.4 тэрбум төгрөг зориулсан. Улсын төсвөөс хүн амын хөгжлийг дэмжихэд 82.7 тэрбумыг зарлагадсан бол 89.9 тэрбум төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх  сангаас гаргасан” гэжээ. Ямар их хайр халамж вэ. Даанч сайхан тоо юм. Тэрбум, тэрбумаар нь ядарсан иргэдээ халамжилсан дүн гарсан нь энэ. Харамсалтай нь, ажил эрхэлж амьдралаа дээшлүүлсэн, халамж аваад ядуурлаас гарсан айл хэд бол. Өнөөдөр Засгийн газраас эмзэг бүлгийн ядуу иргэд, траншейныхныг гахайн ханиаднаас урьдчилан сэргийлнэ гээд шанага аарц, хэдэн аяга чацаргана тараагаад сүйд майд болж байна. Орой бүр л телевизийн бүх сувгаар аарц, чацаргана тэвэрсэн дарга нар матрын нулимс унагах дөхөх юм. Харахад ч ичмээр. Тэрбум төгрөгийг зүгээр л салхинд цацаад хаячихлаа.

Ядуу, нэн ядуу амьдралтай гэсэн шалгуурыг арилгасан гэж нийгмийн хамгааллынхан хөөрцөглөх. Үнэндээ бол нийгэмд эмзэг хэсгийнхэн олон байгаа нь төсөл хэрэгжүүлнэ, халамжилна гэдэг төрийн бизнес цэцэглэх үржил шимтэй хөрс болж байгаа. Тэгэхээр ядмагхан амьжиргаатай хүний тоог нэмэгдүүлнэ, бас халамжилна гээд зарлачихвал шулуухан ч юм шиг. НХХЯ-наас хэрэгжүүлж буй хөгж-лийн хөтөлбөрт баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэргээн засалтын төвд тавилга, төхөөрөмж нийлүүлнэ гэж заасан нь бий. Аймгуудад сэргээн засах кабинет байгуулахад 15 мянган долларын хөрөнгө оруулалт хийжээ. Яг нөхөн сэргээх зориулалтын тоног төхөөрөмж тэнд байхгүй. Говь-Алтай аймагт гэхэд л бодибилдингийн туйван, гантель гэх мэт мэргэжлийн тамирчдад зориулсан ийм төхөөрөмжөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд ямар дасгал хийх вэ. Уг нь гүйлтийн зам, зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах төхөөрөмж байх ёстой юм гэсэн. Энэ мэтчилэн эзнээ олоогүй халамжаар Монгол Улс “амьсгалж” байна.

Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны зарим айлаар орж явахад галд хийх ганц модгүй, сард сохор зоосны орлогогүй, төрийн их хайр, халамжаас халбага чацаргана ч хүртээгүй хүмүүс зөндөө байдаг юм билээ. Анагаахын сургуулийн оюутан гэх жирэмсэн бүсгүй айлын хашаа, байшин хөлсөлж амьдардаг аж. Хороондоо бүртгэлгүй учраас төрийн халамж, анхаарлын гадна үлджээ. Өөрийгөө Т.Ганболд гэж танилцуулсан 52 настай, ганц бие эр насаараа барилга дагасан гэх. Тэрээр 1970-аад онд ТМС төгсөөд барилгачин болжээ. Нас явахын хэрээр ажил олгогчдод таалагдахаа больсныг нуусангүй. Өнгөрсөн гуравдугаар сараас өнөөг хүртэл ажил олдохгүйгээс гэртээ сууж байгаа аж. Тэтгэврийн насаа хүлээж, бор хоногийг чадан ядан өнгөрүүлж буй түүн шиг хүнд төр тусалдаггүй гэдгийг хижээл насныхан бүгд л ярих юм. Нийгмийн халамжийн гадна үлддэг хүмүүсийг 45-59 насныхан магнайлдаг гэвэл хилсдэхгүй. Үр хүүхэд, ах дүү, хамаатан садангүй бол дууслаа гэсэн үг. Азаар, ах дүүсийн буянд нүүрс түлээ, хувцас хунар, хоол хүнсээ “аргалдаг”. Хүн л болсон хойно амьдрах гэж чардайж явна даа гэж тэрээр ярьсан юм. 48 настай эмэгтэйг хэн ажилд авах юм бэ. “Тэтгэврээ тогтоолготол зах дээр хоол зарж байна. Таньдаг хүмүүстээ өдрийн хоолыг нь өгдөг” гэх эмэгтэй ч бас халамжаас шуудай нүүрс авч үзээгүй гэж байв. Уулзсан хүн бүрт л зовлон байдгийг хэлж баршгүй нь. 98 насыг зооглож буй эмээ хорооноос олгодог халамжийн гадна байна гэхээр төрийн мөнгийг хэнд зориулдаг юм бол.

УИХ-аас Нийгмийн халамжийн, Ахмад настны болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай зэрэг хуулийг шинэчлэн найруулж баталсан. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүмүүс, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, өрх толгойлсон эх (эцэг), бүтэн өнчин 18-24 насны иргэнд төр гар сунгана гэсэн. Гэтэл төрийн “гарыг атгах” нь байтугай амиа бөөцийлөх гэж зүдэрч явна шүү дээ. Аргатай, сүйхээтэй нь хождог юм бол нийгмийн хамгаалал, ха-ламж гэх мэтчилэн үг хэллэгийг монгол үгсийн сангаас хасъя. Эзэндээ хүрдэггүй тусламж, дэмжлэг хэнд хэрэгтэй юм бэ.

Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр хэрэгжээд дуусч байхад 10 мянган долларын хөнгөлөлттэй зээлээр баригдах Хөдөлмөрийн төв биржийн барилга, Сэргээн засалтын үндэсний төвийн өргөтгөлийн санхүүжил-тийн мөнгө хаана яваа нь тодорхойгүй. Үүнтэй адил “төрийн халамж” гээд цацчихсан хэдэн зуун тэрбумаар тоологдох мөнгө цаасан дээр л үлдэв

Н.Наран

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jxvyifiq ! ! ! ... and I fell asleep ephedrine in a jar. & Quot; still screw - the best hobby & quot; Spomoni thought .., http://archive.is/jxihq how_great_thou_art_carrie_unde rwood, https://www.scoop.it/t/whatdar azzmar/p/4102664865/2018/10/26 /nokia-xl-model-rm-1030-specif ication nokia_xl_model_rm-1030_specifi cation, https://www.scoop.it/t/sufnana the/p/4102664547/2018/10/26/pe s-2019-mod-fts-android-offline -300mb-hd-graphics pes_2019_mod_fts_android_offli ne_300mb_hd_graphics, https://www.scoop.it/t/dersvir luthe/p/4102664980/2018/10/26/ run-in-with-chinese-policemen run_in_with_chinese_policemen, https://www.scoop.it/t/childpl otevim/p/4102666605/2018/10/26 /wbp-constable-admit-card-2018 wbp_constable_admit_card_2018, http://archive.is/nPI17 download_the_complete_list_of_ alexa_commands, https://www.scoop.it/t/icnesti cal/p/4102665352/2018/10/26/sb i-nri-car-loan-application sbi_nri_car_loan_application, http://dialogue-social.fr/redi r.php?go=https%3a%2f%2fwww.sco op.it%2ft%2fgottbankpahym%2fp% 2f4102663801%2f2018%2f10%2f26% 2flower-third-green-screen-ani mation lower_third_green_screen_anima tion, http://www.firesport.cz/2003/o dkazy/dirinc/click.php?url=htt ps%3a%2f%2fwww.scoop.it%2ft%2f gaymitinpu%2fp%2f4102664968%2f 2018%2f10%2f26%2fzim-news-down load-pdf-zec-price zim_news_download_pdf_zec_pric e, http://archive.is/JPY3m rrb_group_d_cbt_exam_2018_sche dule, https://www.scoop.it/t/gottban kpahym/p/4102665191/2018/10/26 /pyaar-tune-kya-kiya-heart-mel ting-mix-by-zealer-uk pyaar_tune_kya_kiya_heart_melt ing_mix_by_zealer_uk, https://www.scoop.it/t/gymkben isa/p/4102664342/2018/10/26/sa nhok-map-pubg-mobile-loot sanhok_map_pubg_mobile_loot, https://www.scoop.it/t/cocksli thovdo/p/4102664755/2018/10/26 /hack-argent-et-munitions-illi mites hack_argent_et_munitions_illim ités, https://www.scoop.it/t/dropunb loodpic/p/4102664398/2018/10/2 6/pf-advance-form-31-means pf_advance_form_31_means, https://www.scoop.it/t/gaymiti npu/p/4102666429/2018/10/26/wa rs-and-warriors-joan-of-arc-do wnload wars_and_warriors_joan_of_arc_ download, https://www.scoop.it/t/spanjin gpropfar/p/4102664808/2018/10/ 26/yaad-hai-na-whatsapp-status -mp4 yaad_hai_na_whatsapp_status_mp 4, https://www.scoop.it/t/rhinmem omel/p/4102663762/2018/10/26/w ifi-not-working-on-iphone-6 wifi_not_working_on_iphone_6, http://gsejournal.biomedcentra l.com/track/pdf/10.1186/1297-9 686-28-2-197?site=https%3a%2f% 2fwww.scoop.it%2ft%2frgetsusic kman%2fp%2f4102663915%2f2018%2 f10%2f26%2fcara-pasang-drums-x d-android cara_pasang_drums_xd_android, https://www.scoop.it/t/tarenag in/p/4102665581/2018/10/26/mus ica-da-intro-do-hsa música_da_intro_do_hsa, https://www.scoop.it/t/icnesti cal/p/4102664475/2018/10/26/ad d-music-from-youtube-to-your-v ideo add_music_from_youtube_to_your _video, http://archive.is/rSAmY download_apk_apps_when_sayat.m e, https://www.scoop.it/t/gottban kpahym/p/4102658658/2018/10/26 /say-something-im-giving-up-on -you-cover say_something_im_giving_up_on_ you_cover, https://www.scoop.it/t/whatdar azzmar/p/4102665843/2018/10/26 /pubg-mobile-on-pc-reddit pubg_mobile_on_pc_reddit, https://www.scoop.it/t/cocksli thovdo/p/4102666171/2018/10/26 /tally-erp-9-release-6-4-6-ser ial-number-and-activation-key tally_erp_9_release_6.4_6_seri al_number_and_activation_key, http://otlichniki.su/go.php?ur l=https%3a%2f%2fwww.scoop.it%2 ft%2ftarenagin%2fp%2f410266601 4%2f2018%2f10%2f26%2famazing-d ream-league-soccer-2019-androi d-1-com amazing_dream_league_soccer_20 19_android_1.com, https://www.scoop.it/t/tarenag in/p/4102666387/2018/10/26/100 -real-gta-5-android-game 100_real_gta_5_android_game, http://archive.is/Z9VWe download_the_complete_list_of_ prepositions, http://xn--11-6kc1apges6bzc.xn --80acgfbsl1azdqr.xn--p1ai/go/ ?url=https%3a%2f%2fwww.scoop.i t%2ft%2fslowefassi%2fp%2f41026 66298%2f2018%2f10%2f26%2fstar- wars-the-force-unleashed-3 star_wars_the_force_unleashed_ 3, https://www.scoop.it/t/triftir oten/p/4102658776/2018/10/26/d ownload-kaali-tamil-movie-in-t amilrockers download_kaali_tamil_movie_in_ tamilrockers, https://www.scoop.it/t/peocont bence/p/4102665421/2018/10/26/ muscular-punishment-download-o r-buy-ps4-games muscular_punishment_download_o r_buy_ps4_games, https://www.scoop.it/t/gymkben isa/p/4102665373/2018/10/26/ww e-royal-rumble-2018-ppv-480p wwe_royal_rumble_2018_ppv_480p , http://archive.is/oH8L5 mad_catz_mmo_te_driver_downloa d, https://www.scoop.it/t/arurals coop/p/4102665502/2018/10/26/c ach-tai-va-giai-nen-fifa-onlin e-3 cách_tải_và_giải_nén_fi fa_online_3,one_clack_to_remove_all_ones_c lothes, http://archive.is/LfWIa hsc_results_march_2018_live_no w, http://obrazprint.ru/xfsearch/ -?site=https%3a%2f%2fwww.scoop .it%2ft%2fkeymimerdo%2fp%2f410 2663886%2f2018%2f10%2f26%2fkis i-kisi-uts-kelas-2-sd kisi_kisi_uts_kelas_2_sd, http://archive.is/jQ5Ja monster_hunter_world_beta_pc, https://www.scoop.it/t/icnesti cal/p/4102664523/2018/10/26/gu n-remix-ajay-hooda gun_remix_ajay_hooda, http://www.azoren.at/peters_em pfehlungen/jump.php?site=https %3a%2f%2fwww.scoop.it%2ft%2fha mgililist%2fp%2f4102658760%2f2 018%2f10%2f26%2fmelhor-vpn-gra tis-para-pc-2017 melhor_vpn_gratis_para_pc_2017 , https://www.scoop.it/t/cigunci li/p/4102665764/2018/10/26/mlb -com-fastcast-astros-clinch-al cs-game mlb.com_fastcast_astros_clinch _alcs_game, https://www.scoop.it/t/cocksli thovdo/p/4102666171/2018/10/26 /tally-erp-9-release-6-4-6-ser ial-number-and-activation-key tally_erp_9_release_6.4_6_seri al_number_and_activation_key, https://www.scoop.it/t/eagtieb lizep/p/4102660930/2018/10/26/ nuevo-instalador-automatico-ga me-maker nuevo_instalador_automatico_ga me_maker, https://www.scoop.it/t/subcram bhoumas/p/4102666210/2018/10/2 6/2018-tapori-baja-non-stop-ly rics-drake 2018_tapori_baja_non_stop_lyri cs_drake, http://darktube.nl/login?to=ht tps%3a%2f%2fwww.scoop.it%2ft%2 fsourpostmortfal%2fp%2f4102660 787%2f2018%2f10%2f26%2fhindi-o pen-online-saving-account-inte rest-rate hindi_open_online_saving_accou nt_interest_rate, https://www.scoop.it/t/scutice xic/p/4102664293/2018/10/26/gt a-5-highly-compressed-download -for-psp gta_5_highly_compressed_downlo ad_for_psp, http://archive.is/LIdXx download_pes_2013_pes-id_ultim ate_patch_5.0, https://www.scoop.it/t/keymime rdo/p/4102663919/2018/10/26/do wnload-pearson-iit-foundation- books-review download_pearson_iit_foundatio n_books_review,
IP:185.101.71.96  2018-10-26 13:15:51
Sylvester Best Site good looking http://lamalinks.fun/ lama linksBack in August, those jitters seemed normal. Sure, your kid was worried about who she”d sit with at lunch, how he”d handle the workload or what her friends would think about her first-day outfit. It wouldn”t be the start of a new school year without some nerves, right?
IP:192.169.188.100  2019-06-07 05:55:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.