Би ХДХВ-ийн тээгч болно гэж зүүдэлсэнгүй явлаа

2009/11/23
Share |
Хүмүүс:
Би ХДХВ-ийн тээгч болно гэж зүүдэлсэнгүй явлаа

Би төрөлхийн гей болохоор яах ч билээ. Төрмөл гэдгийг хvмvvс огт ойлгодоггvй юм. ХДХВ-ийн халдвар аваад дөрвөн жил болж байгаа залуутай ярилцлаа.

-Та өөрийгөө дэлгэрэнгvй танилцуулах боломжгvй ч бага ч атугай мэдээлэл өгөхгvй юу?
-Нэр ус болон бусад мэдээллээ олон нийтэд дэлгэмээргvй байна. Би хөдөөнөөс ирж хотод амьдраад найман жил болж байгаа, 40 нас хvрч явна.

-Та халдвар авсан хэд дэх иргэн бэ. Хэзээ халдвар авсанаа мэдсэн юм бэ. Гадаадад ажиллаж амьдарч байхдаа халдвар авсан, эсвэл гадны иргэдээс халдвар авсан тохиолдлууд байдаг. Бас энэ өвчний талаар мэдээлэл муутай байснаас болж халдвар ч гэдэг?
-Хэд дэх тохиолдол гэдгээ хэлмээргvй байна. Арваас хойш бvртгэгдсэн. Би гей л дээ. Өөрийгөө болоод бусдыг хамгаалах vvднээс байнга шинжилгээ өгдөг байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө халдвар авснаа мэдсэн. Дэлхий нийтэд ийм өвчин тархаад эдгээж чадахгvй байгаа тухай мэдэж байсан. Vнэндээ тэр vед энэ өвчний вирус тээгч болно гэж зvvдэлсэнгvй явлаа. Миний хамтран амьдрагч гадны олон оронд ажиллаж амьдарч байсан юм. Гэхдээ яг хаанаас халдвар авсныг нь би мэдэхгvй. Мэдээж ийм айхтар өвчний халдвар авсан хvн сэтгэл санаа ямар байхав дээ. Архи ууж, амиа хорлохоор завдсан ч болдоггvй юм билээ.

-Яагаад ижил хvйстэнээ сонирхох болсон юм бэ?
-Ижил хvйстэн, гомо гэж хэлэхгvй байхыг би хvсч байна. Дэлхийн нийтэд гей гэдэг шvv дээ. Эхээсээ төрөхдөө бэлгийн чиг хандлага ийм байсан болохоор би яах ч билээ. Би дөрвөн хvvхэдтэй айлын отгон нь. Хичээлээсээ ирээд гэр орноо цэмцийтэл цэвэрлэнэ. Охидтой байнга тоглоно. Ер нь л багаасаа ийм хандлагатай байсан. Төрмөл зvйлийг яагаад ч өөрчилж болохгvй гэдгийг хэн ч ойлгодоггvй юм. Би нэг охинтой. Арван жилийн сурагч байхаасаа нэг охинтой vерхээд дээд сургууль төгсөх жил нь хонхны баярыг нь тэмдэглэсэн тэр өдрvvдэд миний охин олдсон. Гэсэн ч би тэдэнтэйгээ хамт амьдраагvй. Ер нь би хэзээ ч эмэгтэй хvнээс таашаал авч байгаагvй.

-Өөрөө хичээгээд ч энэ хvслээсээ татгалзаж болдоггvй юм байх даа. Уучлаарай, арай гэнэ зvйрлэл байх л даа, насан туршдаа тамхи татсан хvн эрvvл мэндээ бодоод энэ зуршлаасаа гарчихдаг шиг…?
-Та нөхрөө хайрлаж, бие, сэтгэл зvрхээ зориулдаг. Би таньтай мөн л адил тэр хvнээ хайрлаж бvх зvйлээ зориулдаг. Та хэзээ ч тамхи татахыг нөхрөө хайрлахтай харьцуулж бодохгvй биз дээ. Би тэр хvнгvйгээр амьдарч чадахгvй болтлоо хайрласан.

- Манай улсад гей хvмvvс олон байна уу. Та хамтран амьдрагчтайгаа яаж танилцсан бэ. Гей хvмvvс биеэ гаднаас нь хараад мэдэрдэг гэсэн?
-Би хөдөөнөөс нийслэлд ирээд найман жил болж байна. Тухайн vед гей залуус цуглардаг газар байсан. Би тэнд энэ хvнтэйгээ танилцсан юм. Дотно сайхан харьцаатай байснаа нэг өдөр хамтран амьдрая гэсэн хvсэлт надад тавьсан. Ингээд бид хамтран амьдраад долоон жил боллоо. Төрөлхийн гей ч тvvнийгээ нуун эхнэр аван амьдарч байгаа олон хvн бий. Манай улсад хvний эмзэг энэ асуудлыг хvлээн зөвшөөрөх сэтгэлзvй бvрэлдэх хол байна.Би хамтран амьдрагчаа олохоос өмнө компанийн захирал, орон нутгийн удирдах ажил хийдэг гей хvмvvстэй танилцан бэлгийн харьцаанд орж байсан. Тэд гей гэдгээ мэдэгдэхгvй байхыг маш их хичээж, нууж амьдардаг.

Зарим гей залуус илт эмэгтэй маягаар хувцаслаж, явдал нь хvртэл өөр байдаг. Ийм хvнийг хэн ч хараад мэднэ. Харин хэн ч намайг хараад гей гэж мэдэхгvй байх аа

-Та чинь хамтран амьдрагчаа олоод харин ч өөрийнхөөрөө амьдарч байгаа юм биш vv?
-Намайг 30 гарч байхад тэр хvн насан туршдаа хамт байж жаргана хэмээн ах дvvсээс минь аваад явсан. Бид сайхан амьдарч байсан ч одоо намайг хаячихлаа. Би энэ хvнд бvх зvйлээ зориулаад намайг ойлгож, тvших хань минь байна гэж итгэж байсан. Гэтэл одоо ах дvv, найз нөхөдгvй, намайг гэх нэг ч хvнгvй болгоод орхилоо. Би ганцаардал гэдгийг дэндvv их амсч, мэдэрч явна.

-Ах дvvс, хамаатан садан тань таныг халдвар тээгч гэдгийг мэдэх vv?
-Манай ах дvvс мэдэж байгаа. Удам судрыг минь гутаасан гээд төрсөн ах дvvгийн холбоогоо таслах дээрээ тулсан. Одоо намайг гэрт нь яваад ороход шууд хөөхгvй ч нэг ч vг дуугарахгvй. Энэ ямар хэцvv байдаг гээч. Аав ээж мань бурхан болсон учир ах дvvсээрээ очихоос өөр арга байхгvй. Би оо, сойз алчуураа бариад л ордог. Сэжиглээд илт дургvйцээд байгаа нь мэдрэгддэг. ХДХВ-ийн халдвар ахуйн замаар халддаггvй. Зөвхөн бэлгийн болон цус цусан бэлдмэлээр халдварладаг гэдгийг ойлгоосой гэж хvсэх юм. Би энэ өвчний халдвар авья гэж аваагvй, би гей больё гэж болоогvй учир ойлгож, гадуурхахгvй байхыг хvсье. Халдвар авсан иргэд та бvхэнтэй л адилхан зvрх сэтгэлтэй хvмvvс шvv дээ.

-Таны бие одоо ямаршуухан байна даа. Одоо танд ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Бие ч яахав, муухан л байна. Харин сэтгэл зvрх маань ганцаардал гэдгийг дээд зэргээр мэдэрч явна даа. ХӨСVТ-д эмчилгээ vнэгvй хийдэг. МУЗН-ээс биднийг сэтгэл санаагаар дэмжин, төрийн бус байгууллагыг маань дэмжин ажилладаг. Биднийг ойлгож хамтран ажилладаг хvмvvстээ их баярладагаа хэлмээр байна.

-Та одоо дөнгөж 40 нас хvрэх гэж байна. Эмэгтэй хvн хайрлаад гараасаа хөтлөх vртэй болж болно шvv дээ. Халдвар тээгчээс халдваргvй хvvхэд төрсөн тохиолдол манай улсад гурав байгаа?
-Би охинтойгоо холбоотой байдаг. Хамтран амьдрагч маань хvvтэй юм билээ. Бид хамт амьдарч байхдаа хvvхэд өргөж авья гэж ярилцаж байсан удаа бий. Би тvvнээс өөр хvн хайрлаж чадахгvй болохоор өөр эмэгтэйг хайрлана гэдэг байж болшгvй санагдах юм. Тэгээд ч би халдвартай байж өөр хvнтэй хавьталт ормооргvй байна. Тийм ёс зvйн эрх надад байхгvй ээ.

-Таны хамтрагч одоо хаана амьдарч байгаа юм бэ. Тэр хvн халдвар авснаа мэдсэн хэрнээ танд халдаасан юм уу. Одоо өөр хэн нэгэнд халдааж байгаа юм биш байгаа?
- Тvvний амьдрал нь эрс дээшилсэн. Манайхыг бодвол тvvний ар гэрийнхэн нь сайн ойлгож, гадуурхдаггvй юм. Хороололд гурван өрөө байранд амьдарч байгаа гэсэн. Өөр хэн нэгэнтэй холбоотой байгаа эсэхийг би сайн мэдэхгvй байна. Надтай уулзахгvй гэдгээ хэлсэн.

-Та энэ байдлаасаа гарах гэж оролдож байв уу. Сэтгэлзvйн эмчилгээ хийгээд эдгэрсэн тохиолдол байдаг юм билээ?
-Төрмөл гэдгийг та ерөөсөө сайн ойлгохгvй байх шиг байна. Гэхдээ нэг зvйлийг хэлье. ХДХВ тээгч бvхэн гей биш. Санаандгvй байдлаас болж халдвар авсан хvмvvс байдаг. Энэ бол өвчин. Одоохондоо эдгээх эм тариа байхгvй л байгаа шvv дээ.

-Та санхvvгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна. Таны ах дvvс дотор ойлгож тусалдаг хvн нэг ч байхгvй гэж vv?
-Би сургууль төгсч цахилгаанчин мэргэжил эзэмшсэн. Хожим тогооч мэргэжил эзэмшээд хоёр ч газар ерөнхий тогоочоор ажиллаж байлаа. Тогооч хийнэ гэдэг их хэцvv. Vvрээр очоод шөнө харина. Бие өдрөөс өдөрт муудаад олон цагаар ажиллах боломжгvй болоод байна. Тоолгvй ажиллаж байгаад ухаан алдаж унаж байсан. Миний нагац эгч эмч хvн болохоор сайн ойлгож надтай ярилцдаг юм. Тэр эгч том ахад маань ярьж хэлсэн. Ах чинь одоо ойлгосон байх очиж уулз гэсэн юм. Нутагтаа очтол ах маань цай аягалж өгөөд эрэгнэг дээр нь аягаа тавих гэтэл доош нь тавь гэхээс өөр vг дуугараагvй. Намайг “Хvvхэд байхдаа мэдэхгvй чадахгvй зvйл байхгvй сэргэлэн хvv байсан. Одоо байж байгааг нь…” л гэж хэлэх юм.

-Та өнөөдөр эндээс гараад хаачих вэ. Очих газар байна уу?
-Хоног төөрvvлэх газар алга. Саяхан хөдөө ажиллаж байгаад ирсэн. Их даарснаас болоод хөл өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад долоон хоног болж байна. наашаа гэсэн зөөлөн сэтгэлтэй хvмvvсийнхээр л хонож өнжиж явна даа. Нутаг усныхантайгаа тааралдахад муу яваагаа vзvvлэхгvй гэж хичээх юм. Хvмvvс минь хэн нэгэндээ хатуу vг хэлэлгvй, ядаж бие бие рvvгээ инээмсэглэж байгаарай гэж хэлье. Ялимгvй инээмсэглэл хvнд ямар их эрч хvч бэлэглэдэг гэдгийг ухаараасай. Нэгэнт vхэж болохгvй болохоор vхэн vхтлээ надтай адил зовлонтой хvмvvсийн дуу хоолой нь болж Төрийн бус байгууллагадаа ажиллана.

Өнөөдрйин тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.