2009 оны эхний 10 сарын байдлаар 7 хүүхэд хүчингийн гэмт хэрэгт холбогджээ

2009/11/23
Share |
Хүмүүс:
2009 оны эхний 10 сарын байдлаар 7 хүүхэд хүчингийн гэмт хэрэгт холбогджээ

Манай улсад насанд хүрээгүй иргэд гэмт хэрэгт холбогдох явдал төдийлөн буурахгүй байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүй иргэдийн үйлдсэн 460 хэрэг бүртгэгдсэн. Үүнд, 703 хүүхэд холбогдсон байна.Энэ оны эхний байдлаар гэмт хэрэгт холбогдсон 703 хүүхдүүдийн 310 буюу 40 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол 47 нь сургууль завсардсан, 11 нь тэнэмэл хүүхэд байсан. Үйлдсэн гэмт хэргийг бүтцээр нь авч үзэхэд, хамгийн их буюу 47,4 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, 22,3 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, 9 хувийг дээрэмдэх, 9,2 хувийг танхайрхан гэмт хэрэг эзлэж байна.

Хүчингийн гэмт хэрэг нь нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 3,5 хувийг эзлэж байна. Үзэгч та санаж байгаа бол одоогоос 2 сар гарны өмнө нэгэн хийдэд шавилан суугч13 настай баньд 10 настай бандийг хүчиндсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан. энэ мэтээр, Монголчууд бидний сэтгэлд буухааргүй ийм аймшигтай, жигшмээр хэргүүд гарах болсон нь тэр дундаа монгол үндэстэний  ирээдүй хүүхэд багачууд үйлдэх болсон нь үнэхээр эмгэнэлтэй

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.