ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТӨСӨВ ДАНХАЙЖЭЭ

2009/11/24
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТӨСӨВ ДАНХАЙЖЭЭ

Хүн бүр идэж уухаа хасч, өмсөж зүүхээ цэнэж байна. Хямралын үед айл бүр үнэтэй хэрэглээнээс татгалзаж гэр бүлийнхээ төсөвт тодотгол хийж байна. Улсын төсвийг ч ийм жишгээр хийхийг улстөрчид ярьсаар байгаа ч хэрэгжүүлдэггүй. Төрийн тэргүүн парламентын танхимд энэ тухай сануулсан. УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төсвийн шинэчлэлийн тухай саналаа хэлсэн билээ.  Тэрээр төсвийн хариуцлагагүй байдалд цэг тавьж, Сангийн яам, Засгийн газар төсвийн хувьсгалаа амалсан ёсоор ирэх онд багтааж заавал хийхийг сануулсан юм. Мөн УИХ-д дараа хийнэ гэж хойшлуулах гарц байхгүйг ч хэлсэн. Ц.Элбэгдорж “Төсөв дэх захиргааны зардлыг хасах тухай бодитой санал, яриа, шүүмжлэлүүд ажил хэрэг бололгүй олон жил боллоо. Сүүлийн жилүүдэд, бүр хямралын жилд ч энэ зардал хасагдахгүй харин нэмэгдээд байгаа нь яав ч эрүүл үзэгдэл биш. Монгол Улсыг төсөвтөө эзлэх захиргааны зардлаараа манай оронтой хөгжлийн төвшингээр ойролцоо, гэхдээ тийм зардлаа хямгадаж чадсан зарим орны дундажтай харьцуулахад 100 гаруй хувиар, хоёр дахин илүү захиргааны үрэлгэн зардалтай байна” хэмээв.

Ц.Элбэгдорж та ч хэлсэн үгийнхээ дагуу өөрийнхөө төсөвт хувьсгал хийх шаардлагатай байна. Таны 2010 онд зарцуулах мөнгө өмнөх жилээс нэмэгджээ. Нэмэгджээ ч гэж дээ, та өөрөө нэмсэн байна.  Төсвийн ерөнхийлөн захирагч нар дараа онд хийх ажлаа төлөвлөж, түүнд зарцуулах төсвийг зохиодог. Ерөнхийлөгч хэдэн төгрөг зарцуулах саналаа Сангийн яаманд хүргүүлдэг юм. Сангийн яам түүнийг нь танах уу, нэмэх үү гэдгийг шийддэг. Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн саналаас бараг хасдаггүй, тэр хэвээр нь зүтгүүлдэг уламжлалтай. Тэгэхээр Ерөнхийлөгч өөрөө хэдэн төгрөгөөр эмчлүүлж, эм тариа худалдан авч, мөрийн хөтөлбөртөө хэдийг зарцуулахаа шийдсэн байж таарна. Эдийн засгийн хямрал, ард түмний амьдралыг бодолцдог бол тэрээр 2010 онд зарлагадах мөнгөө бууруулах байлаа.

Хямралтай жилийн Төрийн тэргүүний төсөв 257 сая төгрөгөөр данхайсныг тоон баримтаар үзүүлье. Ерөнхийлөгчийн Тамгын газарт  2.073.4 (хоёр тэрбум 73 сая) төгрөг хуваарилжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ирэх онд ийм хэмжээний мөнгө зарлагадах юм. Тухайлбал, эм тарианд 2.4 сая төгрөг, мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ жил Ерөнхийлөгчийн төсвийн багц 1.816.4 (нэг тэрбум 816 сая) төгрөг байсан юм. Энэ онд зарцуулж буй мөнгөнөөс  ирэх жилийнх даруй 257 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Ту-хайлбал, гадаад томилолтын зардлыг өмнөх оноос 167.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 500 сая төгрөг болгосон байна. Мөн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг 130 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 200 сая төгрөг болгон төсөвлөжээ. Гэвч мөрийн хөтөлбөрийнхөө аль хэсгийг хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа юм.

Ц.Элбэгдоржийн шүүмжлэлийн бай болсон УИХ энэ онд 11.537.3 (11 тэрбум 537 сая) төгрөг зар-цуулж байгаа бол ирэх жил 8.933.0 сая төгрөг төсөвлөжээ. 2.6 сая төгрөгөөр УИХ-ын даргын төсөв буурсан байна.

Хямралын үеийн Ерөнхийлөгч зардлаа нэмсэн нь яав ч эрүүл үзэгдэл биш. Иймд Ц.Элбэгдорж данхайсан төсөвтөө тодотгол хийх шаардлагатай байна. Төсөв бол ард түмний халааснаас цуглуулсан мөнгө. Тэдний мөнгийг ашиггүй зүйлд зарцуулж болохгүй. Иргэдийн халааснаас гарсан мөнгийг буцааж тэдэнд зориулах учиртай.

Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн төсвийн шинэтгэлийг яаралтай, тууштай, зөв хийхгүй бол Монгол Улсыг төсөв санхүүгийн хариуцлагагүй бодлого нь дампуурлын ирмэг рүү түлхэнэ. Дампуурлын эрэгт хүрэхээс өмнө дээрээсээ эхэлж төсвөө хямгадъя, Ерөнхийлөгч өө. Урсгал зардлаа танах уралдааныг таниас эхэлбэл ямар вэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Brett Have you got a telephone directory? tem generico do xenical iskustvaParty leader Ed Miliband said the ”terrible attack reminds us all of the continuing need for vigilance from our security services and ongoing international cooperation in the battle against terrorism”. cipralex 30 mg dosage diariosRevenue grew to $702.9 million from $676.4 million. Thecompany said sales were boosted by gains in its airborne andcommand, control, communications, computers, intelligencesurveillance and reconnaissance (C4ISR) systems, which includeUAVs - or drones - for defence and homeland security.
IP:188.143.232.26  2016-02-26 12:52:32
Edmund I can”t get through at the moment http://theartofandyellis.com/c lomipramine-rxlist.pdf enclosed best ocd medication anafranil expressionThe speaker, one of the world”s most recognizable black leaders, was addressing a joint session of the U.S. Congress when he quoted America”s top civil rights leader. ”Free at last, free at last, thank God Almighty we are free at last,” Nelson Mandela said to a standing ovation, quoting words delivered in a speech whose 50th anniversary comes next week.
IP:188.143.232.41  2016-02-26 12:55:18
jonn1 map [url= http://pfsuhsuejg.hostsong.com ]map[/url] http://pfsuhsuejg.hostsong.com map.php
IP:46.118.156.202  2016-05-07 04:22:18
uiqbtmcz VDyR08vmadyphfolsi, [url=http://prdjdijxqoxo.com/] prdjdijxqoxo[/url], [link=http://xlyvkzdbgnmf.com/ ]xlyvkzdbgnmf[/link], http://qnhceivebnpz.com/
IP:46.161.9.8  2017-01-29 15:47:51
CharlesTar wh0cd581281 diclofenac 1 gel buy viagra online without prescription
IP:46.161.9.51  2017-06-23 23:07:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.