Хүмүүс: Гурван охин хамтлаг | |
“Гурван охин” хамтлагийн дуучин Ану хамтлагийн хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор боловч фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн халуухан нь хэмээн үнэлэгддэг. Тэр энэ болгонтой нэр холбогдож, шар бор хэвлэлийн бай болдоггүй нь дуучин бүсгүйг өдий хүртэл нэр бүтэн явуулдаг биз. Ганган чамины хувьд Ану урлагийн бүсгүйчүүдээс гойд ялгардаг төдийгүй өөртөө тохирох тун донжтой имиж бүрдүүлсэн нэгэн. Тансаг хэрэглээнийхээ тухай тэрээр тун саяхны нэг сонин дээр ам алдсан байна билээ. “Victoria secret”-ийн vнэнч хэрэглэгч дуучин бүсгүй маань Armani, D&G, Dior, Bulgari, Escada, Diesel зэрэг дэлхийд алдартай фирмийн сүрчиг хэрэглэдэг хэмээсэн нь олон бүсгүйчүүдийн хорыг хөдөлгөөд авсан. Харин гөлгөр чийрэг арьсныхаа нууцыг “Golden beauty” салонтой холбон тайлбарладаг юм билээ. Үнэтэй сүрчигнээс гадна тэрээр “Estee lauder-ын гоо сайхны бүтээгдхүүнд чамгүй мөнгө зарцуулдаг гэх. Үнэндээ гоо сайхандаа зориулж олсон бүгдээ үрдэг нь ганц Анугийн зан бишийг уншигч та надаар хэлүүлэх юун. Урлагийн бүсгүйчүүд бүгд л ингэж амьдардаг нь нууц биш. Ямартай ч Ану хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олж дөнгөхөөр догь уран бүтээлч болж чадсан гэсэн шүү.