Р.Эмүжин шуналтай болжээ

2009/11/25
Share |
Хүмүүс: Р Энхтуяа | 
Р.Эмүжин  шуналтай болжээ

Орчин үеийн монолын утга зохиолын ертөнцөд яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжиний өнгө төрх, эрхэмсэг хэмнэл бий болсноор олон оныг үджээ. Хэзээнээс ч билээ түүний “эротик зохиолч” гэх халуухан тодотгол гээгдэж, өдгөө хийж бүтээсэнээрээ “баян цатгалан” айл гэрийн сайн эзэгтэй гэдгээр нь л ард түмэн илүүтэй хүлээж авдаг болсон. Харин Р.Эмүжин сэтгүүлчийн эрэл хайгуулаа ч, уран бүтээлээ ч орхигдуулалгүй сайн ээж, сайн ханийн үүргээ биелүүлдэг, харагдаж байгаа шигээ адтай бүсгүй. Тун саяхан л гэхэд дөрвөн номоо зэрэг хэвлүүлсэн найрагч бүсгүй ойрмогхоноос тун ч их шуналтай болоод байгаа гэнэ шүү. Харин Р.Эмүжин авхайн шуналыг эдийн шунал гэж битгий андуураарай. Тэрээр мэргэжил нэгт анддаа “сvvлийн vед бичих тусам л бичмээр санагдах шуналтай болчихоод байна” хэмээн дуу алдсан байна билээ. Тиймдээ ч өгүүллэг, яруу найргийн шинэ номуудаа нэгэн зэрэг өлгийдөн авсан гэх. Дашрамд хэлэхэд шинээр хэвлэгдсэн “Хар торгон бээлий” хэмээх өгүүллэг нь нэгэн дуучин бүсгүйн жаргал, зовлон нууцхан ертөнц дэх бодит үнэний тухай өгүүлсэн тунчиг сонирхолтой уран бүтээл болсон гэнэ шүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.