Даян аварга А.Сvхбат: Би арай л эрт зодог тайлчихсан одоо ч хvч, хурд маань хэвээрээ байгаа

2009/11/25
Share |
Даян аварга А.Сvхбат: Би арай л эрт зодог тайлчихсан одоо ч хvч, хурд маань хэвээрээ байгаа

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцсон. Нэг хэсэг Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох аварга та гурвыг Чөлөөт бөхийн холбоог хувьчлаад авчихсан юм шиг л шүүмжлээд байсан. Чөлөөт бөхийн ДАШТ-д гаргасан багийнхаа амжилтанд та сэтгэл дүүрэн явж чадаж байна уу?
-Энэ жил чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медалийг багийн эмэгтэй тамирчид авч, шинэ гавьяатууд төрж сайхан баярт үйл явдал болсон.

Энэ амжилт бол МЧБХ-ны удирдлага, БТСУХ, тамирчид, багш дасгалжуулагч, спорт хороод, биеийн тамирын сургуулиуд, дэмжигч олон түмний хамтын хөдөлмөрийн үр шим гэж үзэж байна. МЧБХ шинэ зохион байгуулалттай, шинэлэг аргаар ажиллаж эхэлж байгаа нь харагдаж эхэлж байна. Дараагийн тэмцээнүүдээс манай эрэгтэй тамирчид аваргалж эхлэх байх.

-”Олимп” сургуулийн хүүхдүүд ч бас сайн барилдаж байгаа. Цаашид ямар тэмцээн уралдаанд орох вэ?
-”Олимп” сургуулийн хамт олон энэ жил сайн амжилт гаргасан гэж үзэж байна. Манай жүдогийн тамирчин Г.Болдбаатар, Азийн аварга, Дэлхийн цомын мөнгөн медаль хүртлээ. Бас олон улсын тэмцээнээс бусад тамирчид маань мөнгө, хүрэл медаль хүртсэн. Цаашид хүүхдүүд маань өсч өндийж, та биднийг олон удаа баярлуулж, Монголынхоо төрийн далбааг олон удаа мандуулж, сүлд дууллаа олон эгшиглүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

-Таны шавь Даваабаатар харцагын барилдаан олны анхааралд байдаг. өнгөрсөн зун болсон Баянхонгор аймгийн даншиг наадамд сайн барилдсан. Тэр тусмаа улсын наадамд өвдөг шороодсон Д.Батболд харцагын араас нэхэж очиж нутгийн зон олных нь өмнө барилдаж давсан. Та Даваабаатарыг араас нь очиж даагаа нэхэж барилд гэсэн гэдэг үнэн үү?
-Намайг 2001 онд улсын наадамд түрүүлчихээд Увс аймгийн баяр наадмаар очиж барилдан, үзүүр түрүүнд үлдэхэд Ганбат заантай үлдэхэд Аварга багш маань (Х.Баянмөнх аварга) “Улсын наадамд түрүүлж болсон юм, Увсын наадамд дахиад түрүүл” гэж хэлсэн санагдана. Би шавь нараа болж л өгвөл барилдаан болгонд барилдаад бай гэж сургаж, анхааруулж бэлтгэдэг.

-Ер нь бөхчүүд нутагт нь болсон наадамд өөр нутгийн бөх түрүүлэх ёсгүй юм шиг л загнадаг. Энэ бас буруу жишиг байх. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Тэгж нутгархах гээд байгаа юм бол Ламын гэгээний наадамд зөвхөн Баянхонгор аймгийн бөхчүүд барилдана гээд зарлачихгүй юу.....
 

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.