Монгол газарын Ц.Мянганбаярыг баривчилсан уу?

2009/11/27
Share |
Хүмүүс:
Монгол газарын Ц.Мянганбаярыг баривчилсан уу?

"Зоос" банкны дампууралд хамгийн гол буруутай гэгдэж буй "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярыг цагдаагийнхан баривчилсан гэсэн мэдээлэл сонстох боллоо. Тvvнийг Бээжинд долоо хоночихоод ирэхэд нь "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас эрvvгийн цагдаагийнхан баривчилсан гэнэ. Гэхдээ энэ мэдээллийг баталгаажуулах албан тушаалтан олдсонгvй. Цагдаагийнхан энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгvй гэсэн бол ИНЕГ-ынхан тиим зvйл болсныг мэдэхгvй байна гэв."Монгол газар"-ын Ц.Мянганбаяр нь "Монгол газар" болон бусад охин компаниудынхаа нэр дээр 60 тэрбум төгрөгийн зээлийг "Зоос" банкнаас авсан нь нэгэнт тодорхой болсон. Зээлээ төлж чадахгvй болсноор "Зоос" дампуурсан. Тиймээс ч Эрvvгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрынхан тvvнд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэлеэн талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

"Олон овоот"-ын алтны уурхайн лицензийг "Зоос", "Кредит" зэрэг хэд хэдэн банкинд барьцаалан их хэмжээний зээл авсан, охин компаниудынхаа нэр дээр хуурамч бичиг баримтаар зээл авсан хэмээн буруутгаж байгаа бололтой. Ц.Мянганбаяр нь ганц "Зоос"-ыг биш "Анод" банкийг дампууруулахад ч томоохон хувь нэмэр оруулсан юм. "Монгол газар"-ынхаа нэр дээр зээлсэн 16 тэрбумын зээл нь мөн чанаргvйд тооцогдсон байгаа. Сангийн яам болон Монгол банкныхан ийм их хэмжээний зээл авсан хvнийг шалгаж, зээлийг нь төлvvлэх ёстой хэмээн мэдэгдэж байсан. Ц.Мянганбаярын нэр дээр Монголын банкууд болон гадаад дотоодын томоохон аж ахуйн нэгжvvдээс нийтдээ 187 тэрбум төгрөгийн зээл авсныг нь Монгол банкныхан тогтоогоод байгаа юм. Тvvнээс дөнгөж 80 орчим тэрбум нь хэвийн төлөгдөж байгаа зээл бөгөөд vлдсэн 100 гаруй тэрбум нь хэвийн биш зээл юм.

С.Болд /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin Трогир купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:5.62.159.202  2018-10-07 03:07:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.