Хил дээр гарсан хэргийг Ерөнхийлөгч анхааралдаа бүрэн авлаа

2009/11/27
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Хил дээр гарсан хэргийг Ерөнхийлөгч анхааралдаа бүрэн авлаа

Хил дээр гарсан онц ноцтой хэрэгтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт албан тоот явуулжээ.

Уг албан тоотод “Өнгөрсөн өдрүүдэд зэвсэгт хүчний түүхэнд хар толбо үлдээсэн жигшүүрт хэрэг гарлаа. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн дайчид, зорилго нэгт нөхдийнхөө эсрэг зэвсэг хэрэглэн амийг нь хөнөөлөө. Үүсэн бий болсон энэ ноцтой нөхцөл байдалд бүх шатанд зохих хариуцлага тооцож, ул суурьтай дүгнэлт хийж, цаашид дээрх эмгэнэлт байдал давтагдахгүй байхад чиглэсэн шийдвэртэй арга хэмжээг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж, хариу мэдэгдэхийг хүсье” гэсэн байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-Ерөнхийлөгч Засгийн газарт албан тоот явуулсан байна. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд хил дээр гарсан хэрэг бол Зэвсэгт хүчний түүхэнд хар толбо болсон ноцтой, эмгэнэлтэй хэрэг юм. Хил манаж байхдаа, мөр зэрэгцэж эх орноо хамгаалж явсан цэргийн амийг хөнөөнө гэдэг бол байж болшгүй хэрэг. Юунаас болов, энэ салбарын бодлогын хаана нь алдаа гарсан бэ гэдгийг цаг алдалгүй тогтоох ёстой. Тийм учраас Ерөнхийлөгч уг албан тоотыг хүргүүлсэн юм. Уг албан тоотод цаг алдалгүй бүх шатанд хариуцлага тооцох, арга хэмжээ авах тухай тусгасан байгаа.

-Энэ хэрэгт ямар нэг албан тушаалтан эсвэл Засгийн газар, ХХЕГ-ын зүгээс хариуцлага хүлээх ёстой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа гэж ойлгож болох уу?

-Хариуцлага заавал тооцох ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин хариуцлагыг хэнтэй тооцох вэ гэдгийг Засгийн газар тогтоох ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ингэж ярьж, бичиж байна. Ерөнхийлөгч үүнийг дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. Энэ утгаараа уг асуудал дээр анхаарч ажиллана гэдэгт олон түмэн эргэлзэхгүй байгаа болов уу.

-Тиймээс л Ерөнхийлөгч энэ асуудалд маш эмзэг хандсан. Төрийн тэргүүн маань өөрөө цэргийн салбарт бас олон жил ажиллаж байсан нь нөлөөлсөн гэж ч ойлгож болно. Цэргийн амьдрал сайн мэдэх хүний хувьд, мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уг асуудлыг тоохгүй өнгөрч болоогүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс уг хэргийг өөрийнхөө анхааралд авсан гэж ойлгож болно.

-Хэрэг гарах болсон шалтгааны талаар мэдээллүүд байна уу?
-Одоогоор шалгаж байгаа учраас бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна. Ямар нэгэн таамаглал дэвшүүлэх арай эрт байна гэж миний зүгээс үзэж байна. Гэхдээ буруутныг нь заавал олох хэрэгтэй гэдэгдээр Ерөнхийлөгч санал нэг байгаа.

-Манай цэргийн ангиудаар ийм хэрэг гарч байгаа нь эхний тохиолдол биш. Гэхдээ хариуцлага үүрэх албан тушаалтан байдаггүй гэхэд болно.

-Анхнаасаа л хэнээр эх орноо мануулж байгаагаа бодох хэрэгтэй. Хэвлэлүүд дээр “Энэ бол ядуурлын гамшиг, одоогийн залуусын ёс суртахууны хэм хэмжээ” гэхчилэн янз бүрээр л дүгнэж бичиж байна. Тийм байж болохыг үгүйсгэхгүй ч бид хариуцлагын тогтолцоог хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой юм. Хүний амь эрсдэхэд албан тушаалтан хариуцлага үүрдэггүй байдал Монголд хавтгайрсан. Энэ удаад зүгээр өнгөрөх учиргүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгм амиа алдсан цэргүүдийн ар гэрт болон Улаан Уулын хилийн заставын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж байгааг энэ боломжийг ашиглан дамжуулъя.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Çàêëàä÷èêè íàðêîòèêîâ ìåôåäðîí z Ëèïêè êóïèòü Ãåðîèí íàòóðàëüíûé Ìóðîì êóïèòü MDMA Crystal [Import] Купить закладкР¸ бошки в Керчи Ñóðîâèêèíî êóïèòü çàêëàäêó LSD Êóïèòü Ò¸ìíûé Çâåíèãîâî Ìûòèùè êóïèòü çàêëàäêó Ãåðîèí ÐÎÇÍÈÖÀ (999 VHQ) Àôãàíèñòàí Ñïàéñ â Êðàñíîïåðåêîïñê Ðóçàåâêà êóïèòü çàêëàäêó Afgan Kush êóïèòü Èíåé Çàêàìåíñê ñîñòàâ ìåôåäðîíà Êóïèòü çàêëàäêè øèøêè â Àçîâå Где купить jwh 018 Ìàðøðóòíîå òàêñè Ñòåðëèòàìàê – ÓÔÀ – Ñòåðëèòàìàê Ñòàòèñòèêà îáîðîòîâ ðîññèè Ñêîëüêî äåðæèòñÿ â îðãàíèçìå ìîðôèí Bounty 24 biz â îáõîä áëîêèðîâêè Ð¡Ð¸Ð½Ñ‚ÐµÐ·Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ амфетамР¸Ð½ Êðàñíîÿðñêèé êðàé êóïèòü Ecstasy: Red Monkey 250mg Òåáåðäà êóïèòü çàêëàäêó Ecstasy Çàêëàäêè ðîññûïü â Ñàëåõàðäå Êóïèòü ôåíàìèí Ñîðñê õèìè÷åñêèé ãàøèø Лса ипомея Âûðàùèâàíèå ìàð Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Íîâîñèëå Ñàòêà êóïèòü çàêëàäêó MQ Cocaine Mexico Ïîðå÷ êóïèòü çàêëàäêó Mephedrone: Ìóêà HQ Êóïèòü ìàðèõóàíó Äàãåñòàíñêèå Îãíè Ìîñêâà Õîðîø¸âî-Ìíåâíè
IP:95.181.177.215  2018-07-24 11:30:18
jaoiopmser амфетамР¸Ð½ на вкус Шатура купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD Облучье купить HQ Гашиш NO NAME БорисогР»ÐµÐ±ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ бошки Купить Героин Озёрск купить Греча Абаза кокаин для меня местный порох Москва ПреобраР¶ÐµÐ½ÑÐºÐ¾Ðµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:185.89.100.31  2018-08-04 05:33:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.