Г.БАЯРСАЙХАН 6 ДАХЬ ГҮҮРЭЭ "БЭЛЭГЛЭВ"

2009/11/27
Share |
Хүмүүс:
Г.БАЯРСАЙХАН 6 ДАХЬ ГҮҮРЭЭ

УИХ-ын гишүүн байх хэцүү. Өртэй юм шиг л олсон жаахныгаа тойрог руугаа, сонгогчид руугаа бариад гүйх нь наад захын жишээ. Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэд өчигдөр сонгогдсон гишүүнээсээ нэгэн бэлэг хүлээн авчээ. УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханы ээлжит бэлэг нь шинэхэн гүүр байсан гэнэ. УИх-ын залуу гишүүдийн нэг Баярсайхан сүүлийн жил гаруйн хугацаанд Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэйн гэр хорооллын иргэдэд хэд хэдэн гүүр барьж өгөөд байгаа. Өчигдрийнх түүний 6 дахь гүүр болжээ. 10 метр шахам урттай, 8 метр орчим өргөнтэй энэ гүүрээр машин ч гарсан болох гэнэ. Өмнө нь энэ замаар машин явахад тун хүндрэлтэй байсан. Тиймээс иргэд дүүргийнхээ дарга нарт хэдэн жил хүсэлт тавьсан ч шийдүүлж чадаагүй байсан сурагтай.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.