Эмнэлгийн хашаанд өвчтэй эцэг эхээ орхидог "хүмүүс" байна

2009/11/27
Share |
Хүмүүс:
Эмнэлгийн хашаанд өвчтэй эцэг эхээ орхидог

Нас өндөр гарч бусдын асрамжинд  орсон хүндхэн өвчтэй аав ээжээ эмнэлгийн хашаанд орхиод зугтчихдаг хүний мөсгүй хүүхдүүд олон байдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Уг нь өвчтөн эмнэлэгт  10 хонох ёстой ч үр хүүхэддээ гологдсон эмээ өвөө нар эмнэлэгтээ 4 жил болж байгаа тухайгаа ярьж байна. Сити ньюс мэдээллийн хөтөлбөр Энэрэл эмнэлгээс дараахь мэдээллийг хүргэж байна.

1998 онд монгол улсын засгийн газраас нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх гэж Энэрэл эмнэлгийг байгуулжээ.  Энгийн эмнэлгийг бодвол  эмч нарын ажиллах орчин нь хүнд юм байна. Хуруугаа хөлдөөсөн, траншейны  хоолойнд түлэгдсэн, эсвэл архаг хууч өвчтэй орон гэргүй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ёстой гэж байсан. Харин сүүлийн жилүүдэд эмнэлэг биш асрамжийн газар болж хувирснаа эмч нар хэлж байна. Учир нь нас өндөр гарч асаргаа сувилгаа хэрэгтэй байгаа аав ээжээ, саажилт, сүрьеэтэй ах дүүгээ эмнэлгийн хашаанд орхиод явчихдаг  иргэд олширсон гэж байлаа. Хүүхдүүддээ хэрэггүй болсон аав ээж одоо энэ эмнэлэгт  3 байгаа гэнээ. Дээд тал нь 4 жил болсон гэж байлаа.

Уг нь бол ахмад настай хүмүүсийн асрамжийн газар Батсүмбэр суманд байдаг. Эдгээр хүмүүсийг аваачаад өгье гэсэн ч  ямар нэгэн бичиг баримтгүй , тэтгэвэрийн дэвтэргүй бол асрамжийн газар авдаггүй гэнээ. Хайрлаж асарч чадахгүй бол ядаж  бичиг баримттай нь хаяж болдоггүй юм уу гэсэн арга барсан эмч нар хэлж байлаа. Хүүхдүүд нь Солонгост ажиллаж байгаа аав ч энд байна.

Уг нь эмнэлэгт нэг өвчтөн 10 хоногийн квоттой байдаг. Харин энэ мэт байдлаас болоод нийгмийн даатгалаас санхүүждэг энэрэл эмнэлэг хүндхэн байдалтай байгаагаа хэлсэн. Асардаг биш эмнэдэг байгууллага учраас дөрвөн жилд нэг хүн биш  олон өвчтөнийг эмчлэх шаардлагатай байгаагаа хэлсэн юм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.